Бохир агаартай хотод амьсгалах нь өдөр бүр бүтэн хайрцаг тамxи татсантай адил хортой болохыг эрдэмтэд баталж байна!

0

Озон агаарт цацагдсан химийн бодистой урвалд ордогтой холбоотой.

Хэдий та өөрөө тамxи татдаггүй байсан ч хамаагүй, таны уушгинд аюул зaналхийлж байна: агаарын бохирдолтой хотод амьдардаг ард иргэд “Америкийн анагаах ухааны холбооны сэтгүүл”-д нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнгээс дурдвал: озоны түвшин өндөртэй хотод 10 жилийн турш амьдрахад – 30 жилийн турш өдөр бүр бүтэн хайрцаг тамxи татсантай дүйнэ.

Энэ нь агаарын бохирдол насанд хүрэгчдийн уушгины эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг нарийн судалсан ахны судалгаа болсон. Судалгааны хүрээнд эрдэмтэд зургаан том мужид нийт долоо мянга гаруй хүний биеийн байдлыг судлан үзжээ. Үүнд, агаарын бохирдол ихтэй Нью-Йорк болон Лос-Анжелес хотууд мөн орсон байна. Уушгины эмфизем (уушги хийгээр тэлэгдэх өвчин) үүсэж байгааг төрөл бүрийн бохирдолтой холбон тайлбарлажээ – агаарт дэгдсэн хатуу бодис, хар тугалга, азотын xүчил болон агаар мандлын озон. Энэ бүгд, тэр дундаа хамгийн сүүлчийнх нь сөрөг нөлөө үзүүлнэ.

Автомашин болон өөр бусад эх сурвалжаас ялгарч байгаа химийн бодисууд нарны гэрэлд урвалд орж озон үүсдэг. Агаарын хэм нэмэгдэх тусам – нөхцөл байдал улам дордоно.

Асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэхийн тулд судлаачид дараах саналыг дэвшүүлж байна: цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих, мөн аль болох явган алхах мөн унадаг дугуй унах. Бид хэдий хэр шатахуун хэрэглэнэ төдий чинээ агаарын чанарыг муутгаж байгаагаа мартаж болохгүй.

4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *