Таны зүрхийг хэсэг хугацаанд зогсоож, эргээд цохилуулж мэдэх 17 фото зураг. Нулимс дуслуулам гайхалтай түүхүүдээр хамтдаа аялцгаая!

4

Бидний та бүхэнд хүргэхээр цуглуулсан фото зураг тус бүр таны зүрх сэтгэлийг маш хүчтэй хөдөлгөнө. Танихгүй хүмүүс хэн нэгний хүүхдийг бүүвэйлж байгааг, сүйт бүсгүй эмээтэйгээ сүүлийн удаа уулзахаар гэртээ ирж байгааг, эсвэл хөгшин муур эцэст нь гэр бүлтэй болж, үрчлүүлж байгаа зургийг хараарай. Та халуун дулаан мэдрэмжийг мэдэрч, хүн гэдэг амьтан ямар их хүч чадалтай болохыг эндээс харах болно. Эдгээр фото зургууд танд амьдрал хэдийгээр хатуу боловч, сүүлд нь бүх зүйл сайхан болдог гэдгийг ойлгуулна.

Эдгээр сэтгэл хөдөлгөм фото зургуудыг хараад нулимс дуслуулахгүй байхын аргагүй. Таны зүрх зураг тус бүрийн өгүүлэх түүхийг уншаад хүчтэй цохилно гэдэгт итгэлтэй байна.

1. Эмч нар энэ 102 настай эмэгтэйг ач охиныхоо хурим болж буй газар руу нисэхийг нь хориглосон тул, түүний ач охин эмээдээ гэнэтийн бэлэг барьжээ: тэр эмээтэйгээ уулзахаар хуримынхаа хувцастай ирсэн байна. Энэ нь тэдний сүүлийн удаа бие биенээ харах боломж байсан юм.

© Tara Bars / Facebook

 

2. “Хөгшин эр Пенсильвани дахь нэгэн зоогийн газар ганцаараа хоол идэхээр орж ирэв. Харин зоогийн газрын зөөгч цайныхаа цагаар түүнд хань болж, хөгшин эрийн ярих түүхийг нь сонсож суужээ.”

© gangbangkang / Reddit

 

3. “Намайг 8 настай байхад, би 4 навчтай хошоонгорыг олж, аавд маань аз авчрах болтугай гэж бодоод түүнд өгчихсөн юм. Аав маань бурхан болох үед түүнийг өнөөх хошоонгорыг хадгалж байсныг олж мэдсэн юм. Тэр үүнийг 20 жилийн турш хэтэвчиндээ хийж авч явжээ.”

© STEELSTRING88 / Reddit

 

4. “Эхнэр бид хоёр зоогийн газар хорвоод мэндлээд удаагүй байгаа бяцхан үрээ уйлахыг нь болиулж чадахгүй байлаа. Эргэн тойрны хүмүүсээс санаа зовсондоо гэр рүүгээ бушуухан харих гэж байсан боловч, хажуугийн ширээнд сууж байсан хосууд хүүхдийг маань бүүвэйлж болох уу гэж асуугаад уйлахыг нь болиулав. Хүүхэд маань танихгүй хүний мөрөн дээр тэр үдшийн турш бөх гэгч нь унтсан!”

© humansof / Reddit

 

5. “Өнөөдөр би Фэйсбүүк ухаж байгаад ажлынхаа газрын хамгаалагчийг хугацаанаасаа эрт төрсөн хүүхдүүдэд зориулан, гутал болон бээлий оёдог болохыг олж мэдлээ. Тэр оёсон зүйлээ дэлхийн өнцөг булан бүр дэх хугацаанаасаа эрт төрсөн хүүхдүүд рүү шуудангаар явуулдаг юм байна.”

© laurennewsome / Twitter

 

6. Энэ охины хорт хавдар эцсийн шатандаа очсон бөгөөд тэр эмчилгээ хийлгэхээс залхаж, хайртай залуутайгаа гэр бүл болохыг хүссэн байна. Ингэснээр тэр үлдсэн цаг хугацааг аз жаргалтай өнгөрүүлж чадна хэмээн боджээ.

lovewhatmatters / Instagram

7. “Манай Польш өвөө Дэлхийн хоёрдугаар дайны ӨМНӨ болон ДАРАА. 7 жилийн зайтай эдгээр зургуудыг авахуулсан байж таарна хэмээн эмээ маань хэлсэн юм. Тэр хохир лагераас амжилттай оргосон бөгөөд бие дээр нь хоригдлын таних тэмдэг бүхий шивээс хүртэл байдаг байжээ. Түүний нүдийг харахад надад ямар ч түүхийн ном уншсанаас илүү их зүйлийг өгүүлж буй мэт санагдаж байна.”

© DontDeadOpen / Reddit

 

8. Нэгэн гэр бүл автомашины осолд оржээ. Ээжийнх нь биеийн байдлыг эмч нар үзэж байх үед охин нь айсандаа уйлж байв. Харин аврагчид охины гарт хумсны будаг байхыг олж хармагцаа, охиноос өөрсдийнх нь хумсыг будаж өгөхийг хүсэв. Энэ арга амжилттай хэрэгжсэн байна!

© North Davis Fire District / Facebook

 

9. Нэг гаргүй төрсөн охин нэг гаргүй Диснейн гүнжийн дүрд хувирчээ

lovewhatmatters / Instagram

 

10. “Ажлын хамтрагч руу маань нэг эмэгтэй орилсон юм. Удалгүй тэр эмэгтэйн охин нь хүрч ирж, ээжийнхээ өмнөөс уучлалт гуйжээ”

© MetalJ101 / Reddit

 

11. Энэ Орос үсчин залуу аутизмтай болон өнчин хүүхдүүдийн үсийг үнэ төлбөргүй засаж өгдөг

pitochnaya / Instagram

 

12. Бразил дахь нэгэн барилга нурсны дараа, энэ залуу гэр бүлийнхэн рүүгээ сельфи хийж явуулсан бөгөөд өөрийгөө зүгээр гэдгийг мэдэгдэж туслахыг хүсжээ. Тэр аврагдсан байна.

© ruivismo / Reddit

 

13. Ээж нь хүүгээ амьтан асрах газраас хүссэн амьтнаа сонгож болно гэж зөвшөөрчээ. Харин хүү хөгшин, тарган бас ичимхий муурыг сонгосон байна. Муур тэр даруйдаа хүүгийн гар руу авирч, талархаж байгаагаа илэрхийлж байгаа гэлтэй үйлдэл хийсэн бөгөөд тэр мөчөөс хойш тэд бие биенээсээ салаагүй гэнэ.

© Exploits Valley SPCA Adoptables / Facebook

 

14. “11 настай дүү маань Солонгос хэл сурахаар шийдсэн юм. Тиймээс тэр ангийнхаа зөвхөн Солонгосоор ярьж чаддаг охинтой ярилцдаг болжээ.”

© CCHannah / Reddit

 

15. Нэгэн эмэгтэй гэмтсэн эрвээхэйг аварчээ: гэмтсэн далавчийг нь сольсны дараа, тэр дахин нисэж чадахаар болсон байна.

© Insect Art / Facebook © Insect Art / Facebook

 

16. Тэд анх удаагаа нэгнийгээ харж байгаа нь

© AnetteHoag / Reddit

 

17. Эмээ болон ач охин хоёр

© yummytuber / Reddit 
126
ХөөрхөнХөөрхөн
41
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Narangerel Banzragch

    Narangerel Banzragch

    2019/10/26 at 18:41

  2. Baylag Baljinnyam

    Baylag Baljinnyam

    2019/10/27 at 09:30

    Дутуу төрсөн хүүхдүүдэд бойтог нэхэж явуулдаг хамгаалагч залуу сэтгэл илүү уярам юмаа?

  3. Solongo Tsevegmid

    Solongo Tsevegmid

    2019/10/29 at 04:45

    Энд тэндээс мэдээ сэлт орчуулж олонд хүргэх гэж байгаа юм бол ядаад Монгол хэл мэддэг хүнээр хянуулж баймаар юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *