Хаана ч хийх боломжтой 6 ажил

0

ФлексЖобс компанийн маркетинг, олон нийттэй харилцах газрын дарга Чэлси П. Глэддэн ажил олох боломжийг ажил идэвхитэй хайгчиддаа зориулан зөвлөж байна. Интернэт холболттой байхад л та эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэж чадах юм.

Интернэтээр ажлаа гүйцэтгэдэг болсноос хойш асар олон давуу талууд бий болсон бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь зардал хэмнэж, ёс журмыг сайжруулсан хэрэг байсан гэнэ. American express, Xerox, Google, ADP, CapitalOne, Humana, AT&T зэрэг томоохон компаниуд нь уян хатан ажлын нөхцлийг ажилчиддаа санал болгодог байна. Хаана ч хийж болох 6 ажлыг одоо сонирхоцгооё.

DCF 1.0

1. Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарынхан гэртээ байгаа хүмүүсийг хөлсөлдөг болжээ. Бүртгэлтэй сувилагч утсаар ажлаа хийж байхад менежерүүд, эмнэлгийн судлаачид, тасгийн өвчтөнүүдийг кодлогч, эмнэлгийн бичээч нар интернэтээр л ажлаа хийчихэж байна.

2. Үйлчлүүлэгчтэй харилцдаг ажилтан

Бусдад туслахыг хүсдэг хэн бүхэн илүү тав тухтай байдлаар ажиллах боломжтой үе иржээ. Үйлчлүүлэгчидтэй харьцахын тулд танд компьютер, өндөр хурдны интернэт, утас, эелдэг зан байхад л хангалттай. Ихэнх тохиолдолд цагаар ажилладаг байна.

3. Удирдах ажилтан

Удирдах албан тушаалтнууд видео дуудлагаар л албан хэргээ зохицуулдаг болсон. Орчин үед эрэлттэй болж байгаа мэргэжлүүдэд виртуал ресепшн, удирдан зохион байгуулагч, ахлах туслах ажилтан, оффисын дарга зэрэг багтах болжээ.

4. Худалдаа

Хэрэв та гүүрийг баригдахаас нь өмнө худалдах чадвартай бол худалдааны салбарт хүчээ сориод үзээрэй. Компаний худалдааны менежер, ерөнхий ня-бо, худалдааны зөвлөх, бизнес хөгжүүлэх мэргэжилтэн, бүсийн худалдааны менежер байнга шаардлагатай байдаг байна.

5. Боловсрол, сургалт

Мэдлэгээ тэлэнгээ ийш тийшээ аялж болдог онлайн багш, хичээлийн хөтөлбөр төлөвлөгч, хүүхдийн багш, онлайн хэлний багш, сургалтын зөвлөхийн ажил.

6. Компьютер, веб хөгжүүлэгч

Програм хангамжийн инженерээс авахуулаад веб хайлтыг үнэлэгч хүртэлх хамгийн сүүлийн үеийн ажлууд туйлын эрэлттэй байдаг. Үндсэн ажлаа хийнгээ нэмэлт орлого олохыг хүсдэг хүн бүрт дээрх ажлын байрууд их эрэлттэй байдаг байна.

 

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *