
Шавьж устгах цацлагагүйгээр гэрээ яаж ялаагүй байлгах вэ? Байгалийн гаралтай эдгээр аргуудыг хэрэглэхэд хялбар бөгөөд хямд төсөр байх болно. Ихэнх нь айл бүрийн гал тогооны өрөөнд байдаг энгийн зүйлс юм. Зуны улирал ирж байгаатай холбогдуулан бидний уурыг бардаг ялаагүйгээр та энэ зуныг тайван, амар жимэр өнгөрүүлэх боломжтой боллоо. Хүн бүрийг зуны амралтаа аятай тухтай өнгөрүүлэхэд нь туслах энэхүү нийтлэлийг бусаддаа түгээхээ мартав аа.
Ам нь хаагддаг гялгар уутанд зоос, ус хийх арга
Энэ арга нь хамгийн бага зардлаар ялаагүй байх арга юм. Та хамгийн ихдээ 4 цент л үрэх байх. Цахилгаантай уутанд 4-5 ширхэг зоос, бас ус хийнэ. Хачин сонсогдож болох ч ялаа уснаас айдаг учраас ус болон зоосон дээрх нарны гэрлийн тусгалыг хараад л шууд зугтах болно. Та энэхүү уутаа хаалга цонх юмуу эсвэл лагерийн байшингийнхаа ойролцоох модон дээрээс өлгөөрэй.
Лимонтой тос болон наргил модны тос
Тосыг ашиглан ялаанаас ангижирцгаая. 1,5 аяга наргил модны тосыг 30 дусал лимоны тостой холино. Шилэн саванд холивол илүү сайн холигдоно. Жижиг савнуудад хийгээд гэртээ тавьбал ялаа таныг дахиж зовоохгүй.
Бөөрөнхий хөвөн, ваниль болон гаа
Хийхэд жаахан ажиллагаатай байж мэдэх ч үнэхээр үр дүнтэй байдаг. Варены шилний ёроолд бөөрөнхий хөвөнгөө хийгээд 4 халбага ваниль нэмнэ. Дээгүүр нь гаат өвсийг тавьж марлиар бүтээнэ. Энэ арга нь туйлын үр дүнтэй бөгөөд шинэ жимснүүдийн хажууд тавьбал ялаа огт үзэгдэхгүй.
Шүршигч саванд архи, башир цэцэг хийх
Шавьжнаас хамгаалах шүршигчийг худалдан авч болох ч химийн бодисны үнэр нь биенд муу байдаг. Шүршигч саванд бага зэргийн архи, башир цэцэг юмуу лаванда цэцэг, эсвэл хумс сармис ч хийсэн болно. Бэлдсэн уусмалаа шүршээд л ямар ч шавж үзэгдэхгүйд итгэлтэй байж болно.
Алимны цуу
Мөнгө зараад байхгүй өөр нэгэн үр дүнтэй арга бол алимны цууг хэрэглэх байдаг. Варены шил юмуу шилэн аяганд алимны цууг хийж нүхтэй хуванцар тагаар таглана. Цагаа хамгийн их өнгөрүүлдэг тэр газраа үүнийгээ тавьснаар ялаагүй тайван амрах боломжтой болох юм.
Сармис, шанцай, нунтаг улаан чинжүү
Эдгээрийг хольсноор ялаанаас хамгаалах өөр нэгэн төгс арга болох юм. Бэлдсэн холимгоо өрөөнийхөө булан, цонхны завсар бүрт цацахаа мартуузай.
Эфирийн тос
Энэ арга нь архины аргатай төстэй боловч гэрээс тань архи үнэртүүлээд байхгүй. Савныхаа 50 хувьд нь ус, үлдсэн 50 хувьд нь цуу хийж, 15 дусал эфирийн тос нэмж өгнө. Хаалган дээрээ уусмалаа цацсанаар шавьж танайх руу зүглэхгүй болно.
Хуучин, зурагдсан CD
Ийм өвөрмөц зүйлсээс ялаа айж зугтдаг. Хэрэггүй болсон CD-гээ хаалган дээрээ юмуу ойролцоох модноос өлгөнө. CD нь гэрэл ойлгох чадвар ихтэй тул ялааг айлгаж чадах юм.







