Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга

0

Халуун өдөр хүйтэн Кока Кола уух шиг таашаалтай зүйл үгүй. Гэхдээ Колаг зөвхөн уухаас гадна дараах байдлаар ашиглаж болох гэнэ.

1. Цусны толбыг арилгана

Дуртай футболкоо цус болгочихсон уу? Бага зэргийн колаг дээр нь шүршээд угаалгын нунтгаар угаахад арилах болно.

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга 1

2. Зэв арилгана

Хуучин машиныхаа буферийг цэвэрлэх хэрэгтэй байна уу? Тэгвэл бага зэргийн кола асгаад үз. Үл ялиг фосфорын хүчил нь зэвийг арилгахад хангалттай ба таны дугуйны буферийг шинэ юм шиг л болгоно. Зэвтэй хэсэг дээрээ кола асгаад тугалган цаасаар зүлгэх хэрэгтэй.

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга 2

3. Савны тосыг арилгана

Халуун савантай ус арилгаж чадахгүй байгаа тохиолдолд бага зэргийн колагаар тосыг ор мөргүй арилгах боломжтой. Савандаа кола хийгээд хагас цаг орхино.

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга 3

4. Машиныхаа аккумуляторт ашиглаж болно

Тус ундааны хүчиллэг чанар нь исэлдсэн терминалыг цэвэрлэж чадах ба хүйтэн өдөр муудсан аккумулятор тань машинаа асааж чадахгүй байвал энэ аргыг туршаад үзэхэд гэмгүй. Гэхдээ байнга ингэх нь мэдээж тохиромжгүй бөгөөд ямар ч аргагүй болсон үедээ л хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга 4

5. Жинхэнэ батерей хийж болно

Коланы лаазаар жижиг Лед гэрлийг хүртэл асааж болох юм. Доорх бичлэгийг үзнэ үү.

6. Гацсан болтыг суллана

Угаалгын өрөө, автомашинаа засч сэлбэдэг хэн бүхэн зэвэрч гацсан боолтыг тайлах ямар хэцүү байдгийг мэднэ. Ийм тохиолдолд ердөө балга кола ундаа танд тус болно. Ундаанд агуулагдаж буй фосфорын хүчил нь зэвэнд нөлөөлж, боолтыг сулладаг.

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга 5

7. Үсэнд наалдсан бохийг салгана

Коланд агуулагдаж буй найрлага нь бохийг гашилгаж, салгаж чаддаг учраас гоо сайхныхаа буланд хадгалчихад гэмгүй. Мөн гутлын уланд наалдсан бохийг ч сайн салгадаг юм.

8. Шавьжинд хазуулсан бол тустай

Зөгий цэцгийн балыг хүртэхээс гадна уурлуулбал хүнийг хатгадаг. Та зөгийнд хатгуулбал шууд л бага зэргийн кола асгаарай. Ингэснээр өвдөлт намдана.

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга 6

9. Цонх, толь цэвэрлэнэ

Ундааны шидэт хөөс нь бохирдсон цонх, шилийг цэмцийтэл нь цэвэрлэдэг. Дараа нь усаар арчихаа мартуузай.

10. Суултуур цэвэрлэнэ

Суултуур цэвэрлэгч чинь дууссан бол нэг лааз колагаар суултуураа цэвэрлэхэд гайхалтай үр дүнд хүрнэ.

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга 7

11. Хуучин ээмэг бөгжөө өнгөлнө

Өөрийн үнэт зүйлсээ өнгөлж, шинэ мэт гялтгар болгохыг хүсвэл аягатай коланд хийгээд шөнөжин байлгаарай. Өглөө нь хөнгөн зүлгээд л цоо шинэ мэт болох болно.

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга 8

12. Зам дээрх толбыг арилгана

Таны хуучин машин замыг чинь бохирдуулсан бол тухайн хэсэгт их хэмжээний кола асгаж, 24 цаг байлгаснаар таны зам цоо шинэ болно.

 

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/22 at 02:06

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *