
Тариачин эр хуучин зооринд төмсөө олон жил хагдалж иржээ. Санамсаргүй байдлаар үнэхээр үнэт олдвор олсон юм, Индиан Жонсын олсон бүх олдвороос ч үнэ цэнтэй.
Зоориныхоо өрөөг сайтар ажиглатал ханыг нь хөдөлгөж болохоор харагдаж л дээ. Ханыг түлхэхэд нэг өрөө гарч ирсэн ба дотор нь мөнгөн баримал байв.

Маргааш нь зохих байгууллага руу нь залгаж өөрийнхөө юу олж илрүүлснийг мэдэгджээ.

Мэргэжилтнүүд ч ирж, зоорь байрлах овоог нөгөө талаас нь судлахад жижигхэн модон хаалга олсон байна.

Тэд хаалгаар ороход тоос шороо, хөвдний эвгүй битүү үнэр ханхалж байсан тул амьсгалахад амаргүй байжээ.

Судалгааны баг шантралгүй цааш явахад дахиад нэг өрөө гарч ирэв. Тэнд олон тооны шавар ваар өрсөн харагдана.


Бүгд эртний зоосоор дүүрэн.
Зооснууд нь МЭ 960-1279 онуудад буюу Сунь эзэнт гүрний үед хамаарч байгааг мэргэжилтнүүд тогтоожээ.

Түүхэн талаасаа үнэхээр үнэ цэнэтэй олдвор. Тиймээс үнэхээр азтай тариачин гэж хэлэхээс өөрцгүй.

Уншигч та энэ тухай юу гэж бодож байна?







