Фитнест явахгүйгээр гэрийн нөхцөлд илүү их калори шатаах боломжийг олгох 6 арга

1

Бэлтгэл хийж, эрүүл хүнс хэрэглэж илчлэг шатаан эрүүл мэнддээ анхаарал хандуулах шиг зөв амьдралын хэв маяг гэж үгүй билээ. Гэвч тэр бүр фитнест явж чаддаггүй, цаг завгүй ажилладаг хүмүүс ч бас бий. Манай сайт зав чөлөө багатай уншигч танд фитнест явах цагийг тань хэмнэж гэртээ ч илчлэг шатаах боломжийг олгох 6 арга танилцуулж байна.

1. Халуун шүршүүрт орох

Оройн цагаар халуун шүршүүрт орж их ажлын дараах ядаргаагаа тайлах шиг таатай зүйл үгүй. Харин та оройн цагаар халуун шүршүүр эсвэл халуун усанд нэг цаг орох үед илчлэг ихээр шатаж байдаг гэдгийг мэдэх үү? Халуун усанд хүний бие хэвийн дулаанаа хадгалахын тулд илчлэг ихээр шатааж эхэлдэг ажээ. Судалгаагаар нэг цаг халуун шүршүүрт ороход 130 ккал шатдаг хэмээн тодорхойлжээ.

 

2. Хүйтэн ус уух

© Pexels.com

Ус уух нь мэдээж хүний эрүүл мэндэд тустай. Гэхдээ хүйтэн ус уунгаа илчлэг шатаана гэвэл ямар сонсогдож байна? Хүйтэн ус уух үед хүний бие хөрч буй хэмийг тэнцвэржүүлэх үүднээс илчлэг ихээр шатааж эхэлдэг бөгөөд үүнийг дагаж хүний бодисын солилцоо идэвхжиж байдаг ажээ.

 

3. Ваниль үнэртэх

© Shutterstock.com, © Shutterstock.com

Дөнгөж жигнэсэн шоколадтай жигнэмэгний үнэр үнэртэх төдийд л жин нэмчих мэт мэдрэмж танд төрж байсан уу? Яг үүнтэй адил үнэрлээд л турах боломжтой зүйл гэж байдаг болов уу гэх бодол танд төрж байсан уу? Судлаачид ваниль үнэртэх нь хүнд цатгалан мэдрэмж төрүүлж, чихэрлэг зүйлс идэх хүслийг дардаг гэдгийг тогтоожээ. Иймээс магадгүй ванилийн үнэртэй ус танд таатай мэдрэмж төрүүлэхий зэрэгцээ жин хасахад тань туслах туслагч болж чадах ажээ.

 

4. Гэрийн ажил хийх

© Shutterstock.com, © Shutterstock.com

Шал цэвэрлэж, аяга таваг угаах магадгүй уур хүргэм ажил байж болох ч гэрээ цэвэр тухтай болгохын зэрэгцээ жингээ хасах боломжийг танд олгох боломжтой ажээ. Нэг цаг угаалга хийхэд ойролцоогоор 100 ккал шатдаг бол ариун цэврийн өрөөг 35 минут цэвэрлэхэд 35 минут гүйлтийн зам дээр алхсантай ижил хэмжээний илчлэг шатдаг байна.

 

5. Ногоон цай уух

© Unsplash.com, © Shutterstock.com

Үл исэлдүүлэгчээр баялаг ногоон цай нь таны арьсыг сайхан харагдуулахаас гадна илүү их илчлэг шатаахад тань тусладаг аж. Учир нь ногоон цайнд кофейн болон катечин хэмээх нэгдэл агуулагддаг бөгөөд тэд бодисын солилцоог дэмжиж, өөх шатаалтыг нэмэгдүүлдэг байна. Гэхдээ судлаачид үр дүнд хүрэхийн тулд өдөрт 3-5 аяга ногоон цай ууж хэвшихийг зөвлөжээ.

 

6. Тасалгааны хэмийг бууруулах

© Shutterstock.com, © Shutterstock.com

Цаг агаар хүйтэрсэн энэ цаг үед бид гэрийнхээ халаалтыг нэмж, дулаалахыг хүсч байгаа нь мэдээж. Гэхдээ тасалгааны хэм бага зэрэг сэрүүхэн байх нь илүү их илчлэг шатаах бас нэгэн шалтгаан болдог нь судалгаагаар батлагдсан байдаг ажээ.

Илчлэг шатаах дээрх аргуудыг та өмнө нь хэрэгжүүлж байсан уу? Фитнесст явалгүйгээр гэрийн нөхцөлд хэвийн жингээ барих өөр ямар арга байдаг вэ?

13
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *