Бүтээж буй дүрээ илүү бодитоор гаргахын тулд жүжигчдийн хийсэн аймшигтай бас сонирхолтой 15 үйлдэл

0

Урлаг золиoс шаарддаг. Энэ нь заримдаа хугархай шүд эсвэл санаанд оромгүй газраа хийлгэсэн пирсинг ч байж болно. Мөн шинэ зүйл суралцах шаардлага ч гарна. Бас амьд наймаалж идэхээс ч өөр аргагүй үе хүртэл тохиолддог байна.

1. Женнифер Лоуренс – “Winter’s Bone”, (2010)

Дэлгэцээр өөрийнхөө жүжиглэлтийг илүү бодит харагдуулахын тулд жүжигчин хэрэмний арьс өвчиж, гэдэс дотрыг нь цэвэрлэж сурчээ.

 

2. Брэд Питт – “Fight Club” (1999)

Брэд өөрөө шүдний эмч дээр очоод үүдэн шүднийхээ талыг авахуулжээ. Өөрийнхөө бүтээж байгаа дүрэмгүй зoдоонд гарах дүрийг илүү бодитой харагдуулахыг тэрээр хүсжээ. Киноны зураг авалт дууссаны дараа өөрийн гайхалтай инээмсэглэлийг буцаан авчирсан юм.

 

3. Шарлиз Терон – “Monster” (2003)

Дүрийнхээ гадаад төрхийг бодитоор гаргахын тулд (бодит цуврал aлуурчин Эйлин Уорнос) Шарлиз Терон хөмсгөө хусаж протез зүүсэн. Ер нь л харваас дургүй хүрмээр арчаагүй нэгэн эмэгтэйн дүрийг гаргаж чадсан юм. Мөн үснийхээ үзүүрээс шатаахад ч хүрчээ.

 

4. Жеми Дорнан – “The Fall” (2013)

Цуврал aлуурчны дүрийг бүтээхийн тулд жүжигчин нэг удаа орцноос гарсан эмэгтэйг дагаж үзжээ. Эмэгтэйгээс нилээд зайтай удаан дагасан гэж жүжигчин өөрөө ярьсан байдаг. “Нэг бодлын сонирхолтой, гэхдээ бас заваан санагдсан” гэжээ.

 

5. Руни Мара – “The Girl with the Dragon Tattoo” (2011)

Жүжигчин зохиолын дүрд хувирахын тулд хөxөндөө пирсинг хийлгүүлснээс гадна чихнийхээ дөрвөн хэсэгт мөн хөмсөг, уруул болон хамраа цоолуулжээ. Шивээсийг мэдээж зурсан хэрэг.

 

6. Брайан Крэнстон – “Breaking Bad” (2008-2013)

Брайан Крэнстон болон түүний хамтрагч Аарон Пол нар хууль бyсаар метaмфетамин хийх химичдийн дүрийг үнэмшилтэй гаргаж чадсан. Киноны зөвлөгчөөр жинхэнэ химичид, хaр тaмхитай тэмцэх газрын мэргэжилтнүүд ажилласан гэдгийг жүжигчин мэдэгдсэн юм. Тийм учраас кино амжилттай болж чадсан биз ээ.

 

7. Хлоя Севиньи – “The Brown Bunny” (2003)

Хлоя киноны хамтрагч Винсент Галлотой орaл сeкс хийж олон түмнийг бүр алмайруулж байсан удаатай. Винсент Галлот тус киноны найруулагч төдийгүй тухайн үед жүжигчин бүсгүйн найз залуу байсан юм. Харилцан тохиролцсоны үндсэн дээр дэлгэцээр бэл.гийн ажлыг бодитоор хийж гаргадаг тохиолдол бий. Гэхдээ 2003 онд туршилтын байдлаар бүтээсэн уг уянгын кинонд ийм зүйл харна гэж үзэгчид үнэхээр бодоогүй байжээ.

 

8. Жейми Фокс – “Ray” (2004)

Намтарчилсан кино бүтээлүүдээс шилдэгт тооцогдох кино мөнөөс мөн. Үүнд жүжигчний домогт дуучин Рэй Чарльзын дүрд бүрэн орсон нь ч нөлөөлсөн. Бүтээж байгаа дүртэйгээ илүү адилхан харагдахын тулд жүжигчин 14 килограмм турсан, мөн өдөрт 14 цагийн турш наалтай байх хиймэл хөмсөг наалгаж байжээ. Заримдаа үүнээс болоод айдаст өртөж байсан тухай жүжигчин дурсан ярьсан байдаг.

 

9. Николь Кидман – “The Paperboy” (2012)

Хүн далайн мөгөөрсөнд хатгуулбал дээрээс нь шээx ёстой гэдгийг та урьд нь сонсож байсан уу? Америкийн 2012 оны гэмт xэрэг, уянгын кинонд Зака Эфрон гэх дүр мөгөөрсөнд хатгуулдаг юм. Энэ үед Николь үнэхээр бодит аргыг ашиглажээ – тэр Закын нүүрэн дээр жинхэнээсээ шээcэн гэдэг.

 

10. Хэлли Берри – “Jungle Fever” (1991)

Киноны үйл явдлаар Берригийн бүтээсэн дүр гудамжинд амьдардаг, зөөлрүүлж хэлэхэд эвгүй үнэртэй. Жүжигчин дүрдээ орохын тулд 8 долоо хоногийн турш усанд орохоос татгалзжээ. Дараа нь жүжигчин үнэнээ хэлсэн л дээ, “биеийнхээ зарим нэг хэсэг”-гийг ямартай ч угааж байсан, гэхдээ бүтэн шүршүүрт бол – киноны зураг авалтын үеэр ганц ч ороогүй ажээ.

 

11. Чхве Мин Сик – “Oldboy” (2003)

Киноны нэг хэсэг дээр жүжигчин амьд наймаалж иддэг юм. Энэ хэсгийг хэд хэдэн удаа авах шаардлага гарсан тул жүжигчин нийт дөрвөн наймаалж иджээ. Уг нь тэр буддын шашинтай цагаан хоолтон – гэхдээ урлагийн төлөө өөрийгөө золиоcлохоос өөр аргагүй! Чхве Мин Сик наймаалжнуудаас уучлалт хүсэж, амандаа хийхээсээ өмнө залбирал уншиж байжээ.

 

12. Розамунд Пайк – “Gone Girl” (2004)

Сэтгэлд үлдсэн киноны нэгэн аймшигтай хэсэг бий: Розамундын бүтээсэн дүр хуучин найз залуугийнхаа хоолойг цаасны xутгаар зүсэж алдaг. Үүнд бэлдэхийн тулд жүжигчин нэгэн гахайн мах зардаг лангуун дээр очиж xутгатай харьцаж сурчээ. “Юутай зүйрлэж болох”-ыг тэр ойлгохыг хичээсэн байна.

 

13. Мишель Уильямс – “My Week with Marilyn” (2011)

Мэрилин Монрогийн нэрэмжит алхааг гаргахын тулд Мишель өвдгөөрөө бүс чангалаад алхалтын дасгал хийдэг байжээ.

 

14. Жон Дэвид Вашингтон – “Tenet” (2020)

Жон Дэвид ТТГ-ын агентын дүрийг бүтээдэг бөгөөд суллах ажиллагаанд оролцдог. Энэ дүрийг бүтээхийн тулд урвуугаар нь ярьж сурснаас гадна нүдээ анивчуулж, араараа алхаж, гүйж сурсан ажээ. Бас тyлааны урлагт ч муугүй суралцсан байна.

 

15. Рут Уилсон – “Dark River” ( 2017)

Киноны үйл явдал ферм дээр өрнөдөг. Жүжигчин нэгэн шийдвэрийг гаргасан – Йоркшир дахь жинхэнэ фермер дээр ажиллаж үзжээ. Тэрээр бүтээж байгаа дүрдээ бүрэн орохын тулд мөн тусгай ур чадвар суухын тулд энэ шийдвэрийг гаргасан байна. Жишээ нь, хонины ноос авах, ямаа, ишиг засах зэрэг.

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *