Улирч буй 2012 оноор дахин нэгэнтээ аялцгаая /1-р хэсэг/

0

Улирч буй 2012 оноор дахин нэгэнтээ аялцгаая /1-р хэсэг/


Цаг хугацааны хүрд тасралтгүй эргэсээр хүн төрөлхтний түүхийн нэгэн хуудас солигдож, шинэ он айлчлан ирэхэд хэдхэн хоног дутуу байна. Хүн бүр хуучин бүхнээ үдэж, алдаа оноогоо дэнсэлж байгаа энэ цаг мөчид та бидний амьдралын нэгээхэн цаг мөчийг бүрдүүлсэн 365 хоногт Дэлхий дахинд ямар ямар үйл явдлууд өрнөж, түүхийн хуудаснаа зам мөр, дүр төрхөө үлдээснийг дараах гэрэл зургийн багцаар дамжуулан хүргэж байна. Мэдээж хэрэг 365 хоногийн бүх үйл явдлыг энд харуулах боломжгүй ч гэсэн тоймлон харуулж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлье.

1. Англи, Лондон, 2012.1.1. Лондонгийн төв дэх Thames голын эрэг дээр зогсоо мянга мянган хүмүүс шөнийн тэнгэр болон Биг Бенийг гэрэлтүүлэх шинэ оны баярын энэхүү сүрлэг буудлагыг харж байлаа. (Dan Kitwood/Getty Images)

2. Египет, Кайр, 2012.1.2. Цагдаагийн академид сорилтонд орсныхоо дараа дамнуурган дээр өргүүлэн явж буй Египетийн хуучин ерөнхийлөгч Хосни Мубарак. (EPA)

3. Лагос, 2012.1.9. Шатахууны мөнгөн тэтгэмжийг байхгүй болгосныг эсэргүүцсэн эсэргүүцлийн үеэр Икороду хотын замаар уриа хашхиран явж байгаа эсэргүүцэгчдийн жагсаал. (Akintunde Akinleye/Reuters)

4. Пакистан, Пешаварын ойролцоо, 2012.1.10. Бөмбөгний дэлбэрэлтэнд өртөж шархадсан эр Khyber суурин дахь эмнэлэг рүү хүргэгдэхийн өмнө гутлаа барин сууж байна. Энэхүү дэлбэрэлтийн үеэр олон хүн амь үрэгджээ. (Qazi Rauf/Associsted Press)

5. Манила, Сан Жуан, 2012.1.11. Коразон де Есүс суурин дахь оромжнуудыг буулгасныг эсэргүүцсэн иргэд бамбайгаар халхлан суусан цагдаа нар руу Молотовын коктейль шидэж байна. Энэхүү мөргөлдөөний үеэр дор хаяж 12 хүн гэмтэж бэртжээ. (Romeo Ranoco/Reuters)

6. Колумб, Меделлин, 2012.1.12. Commune 13 дахь гадаах олон нийтийн урсдаг шатаар явж байгаа хүмүүс. Колумбын хамгийн ядуу дүүргүүдийн нэгд баригдсан 384 метр урттай энэхүү аварга том урсдаг шат зургаан хэсгээс бүрдсэн бөгөөд дүүргийн 12.000 оршин суугчдыг доош буухад тусалдаг байна. (Fredy Builes/Reuters)

7. Өмнөд Суданы Пибор хот. 2012.1.12. Дотооддоо албадлагаар шилжиж байгаа 60.000 хүнд Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс /WFP/ хоол хүнс түгээх ажил эхэлсэн хэмээн НҮБ-ын элч мэдэгджээ. (Isaac Billy/UNMISS/Reuters/Handout)

8. Хятад, Бээжин, 2012.1.13. Хятадын анхны эмэгтэй бие хамгаалагчдыг бэлтгэх бэлтгэлийн үеэр эмэгтэй гишүүний толгойд лонх цохин хагалж байгаа Tianjiao Special Guard/Security Consultant Ltd.-ын сургагч. Тус компаний мэдэгдсэнээр ихэвчлэн коллеж төгсөөд ирсэн 20 эмэгтэйгээс бүрдсэн уг сургалтанд 8-10 сарын хугацаанд хамрагдсанаар бие хамгаалагч болно гэнэ. Мөн тус компани шилдэг суралцагчдаа Израйль дахь Олон улсын Хамгаалалтын Академид элсэх боломж олгох аж. (David Gray/Reuters)

9. Испани, Сан Бартоломе де Пинарес хэмээх жижиг суурин, 2012.1.16. Түүдэг гал дундуур морьтойгоо явж байгаа эр. Испаний амьтдыг хүндэтгэх албан ёсны өдрийн өмнөх шөнө морь хөлөглөсөн амьтдыг ивээгч гэгээнтэн Сан Антоны дүрийг бүтээгч түүдэг гал дундуур явдаг байна. (Jasper Juinen/Getty Images)

10. АНУ, Вашингтон хот, 2012.1.17. АНУ-ын Конгрессын өмнөх талбайд “Occupy Congress”-ын үеэр Guy Fawkes-ын баг өмссөн жагсагч. Бүх орон даяарх Occupy хөдөлгөөний хэдэн зуун гишүүд Capitol Hill-д болсон Occupy Congress цуглаанд оролцжээ. (Alex Wong/Getty Images

11. 2012.1.17. Гиглиогийн эрэгт хайргадсан тансаг зэрэглэлийн аялалын хөлөг онгоц Коста Конкордиагийн энэ зургийг DigitalGlobe хиймэл дагуул авчээ. Газар дундын тэнгисийн баруун руу хийх долоо хоногийн аялалдаа гараад хоёр цагийн дараа Конкордиаг хайргадах үед хөлөг дээр байсан 4200 хүний 23 нь сураггүй алга болсны 11 хүн нь амь үрэгдсэн нь тодорхой болсон билээ. (DigitalGlobe/Reuters/Handout)

12. Чили, Сантиаго, 2012.1.7. Сантиаго де Чили хотын төвийн гол өргөн чөлөөнөөс Ла Монеда ерөнхийлөгчийн ордны зүг чиглэсэн жагсаалд оролцогчдын нэгийг эрх баригчид баривчилж байна. (Mario Ruiz/EPA)

13. 2012.1.18. Газын зурвасын умард хэсэг дэх Beit Hanoun-ы эмнэлэгт Израйлуудын цохилтонд өртөж амиа алдсан эрийн цогцсыг авчирч байгааг харан гашуудаж буй Палестин эр. (Mohammed Salem/Reuters)

14. Израйль, Йерусалим, 2012.1.23. Sacher Park-д барьсан майхныхаа гадаа хүүхэдтэйгээ дулаацаж байгаа орон гэргүй израйль эмэгтэй. Орон гэрийн асуудлыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж 2011 оны зунаас хойш Sacher Park-д орон гэргүй хүмүүс майханд амьдарч байгаа юм. (Abir Sultan/ EPA)

15. Орос, Санкт-Петрбург, 2012.1.19. Epiphany Orthodox баярыг тэмдэглэж, мөстэй хүйтэн уснаас хүүхдийг татан гаргаж байгаа хоёр ортодокс санваартан. Хүмүүс Epiphany баярын үеэр хүүхдийг адисласан усанд шумбуулаад авах нь тэдний бие болоод оюун санааг чийрэгжүүлж хүчирхэгжүүлдэг гэж итгэдэг байна. (Anatoly Maltxev/EPA)

16. Газын зурвасын умард хэсэг, 2012.1.18. Beit Hanoun дахь оршуулгын ёслолын үеэр Mohammed Abu Odah хүүгийнхээ амьгүй биеийг үнсэж байгаа ээж. (Ali Ali/EPA)

17. Энэтхэг, Мадхя Прадеш муж, 2012.2.1. Шивпури дүүргийн Хоол тэжээлийн сэргээн засах төвийн ажилтан өлсгөлөнд ноцтой нэрвэгдсэн 2 сартай Ражни хүүг жинлэж байна. 1990-2005 онд эдийн засгийн өсөлт хоёр дахин нэмэгдэж, Азидаа гурав дахь хэмжээний их эдийн засгийн өсөлттэй улс болсон Энэтхэг орон энэ байдлаа үл харгалзан хүүхдийн өлсгөлөнгийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авахаар болсон байна. (Adnan Abidi/Reuters)

18. Египет, Кайр, 2012.2.3. Цагдаа нар болон босогчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр цагдаа нарт буудуулсан босогч гартаа нулимс асгаруулагч хийн бортого барин зогсож байна. Энэхүү бослого Египетийн Порт Сайдад al-Masry болон al-Alhy багуудын хооронд болсон тоглолтын улмаас өрсөлдөгч багуудын шүтэн бишрэгчдийн дунд мөргөлдөөн болсноос үүдэн 74 хөл бөмбөгийн фанат амь эрсэдсэнтэй холбогдон үүссэн юм. (Carsten Koall/Getty Images)

19. Итали, Ром, 2012.2.10. Цас орж байх үеэр Колизейн цамхгийн өмнө зогсож байгаа хоёр хүн. Ромд их цас унаж, хүйтэрсний улмаас хоёр дахь удаагаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургууль болон олон нийтийн ажил зогссон байна. (Massimo Percossi/EPA)

20. Сибирийн зүүн хэсгийн Якутскын Якут хот, 2012.2.10. Сормуус нь цантсан хүү гудамжинд зогсож байна. Якутскд агаарын температур Цельсийн хасах 35 градуст хүрчээ. (Viktor Everstov/Reuters)

21. Афин, 2012.2.12. Эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний дүр зураг. Энэхүү мөргөлдөөн олон мянган эсэргүүцэгчид оролцжээ. (Milos Bicanski/Getty Images)

22. Япон, Оцучи. 2011 оны 5-р сарын 7-нд зочид буудлын дээвэр дээрх завь болон 2012 оны 2-р сарын 15-нд түүнийг буулгаж, орчны хог хаягдлыг цэвэрлэсний дараах байдлыг харуулсан зурагнууд. 2012 оны 3-р сарын 11-нд 9,0 магнитутын газар хөдлөлт болж, Японы умард хэсгийг сүйтгэж, Фукушимагийн цөмийн станцад дэлбэрэлт болсноос хойш нэг жилийн дараах дүр зураг. (Kimimasa Mayama/EPA)

23. Афганистан, Кабулаас умард зүг рүү 60 орчим км зайд орших Баграм суурин, 2012.2.21. Америкийн цэргүүд Коран судар шатаасныг эсэргүүцсэн Афган эр гэгээн Коран судрын хуулбар харуулж байна. НАТО-гийн цэргүүд Коран судар шатаасныг эсэргүүцэж мянга мянган афганчууд Баграмын гудамжинд цугларан эсэргүүцсэн юм. (S. Sabawoon/EPA)

24. Афганистан, Кабул, 2012.2.24. Хелманд сууринд бөмбөгний дэлбэрэлтэнд өртөж эцэг эх нь амь үрэгдсэн афган хүүхдүүд дүрвэгчдийн бааз дахь зуухны дэргэд сууж байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Афганистан дахь дүрвэгсдийн баазад байсан 24 хүүхэд хүйтний улмаас осгож нас баржээ. (Jawad Jalali/EPA)

25. Ла Паз, 2012.2.23. Цагдаа нартай сөргөлдөж байгаа тахир дутуу хүний тэргэнцэртэй эмэгтэй. Тахир дутуу Боливчуудад өгөх 434 долларын тэтгэмжийг өгөхийг шаардаж, зуу орчим өдөр 1600 км урт жагсаал хийсний дараа Ла Пазад хэдэн зуун тахир дутуу хүмүүс иржээ. (David Mercado/Reuters)

26. Сири, Идийб, 2012.2.28. Засгийн газрын хүнд бөмбөгдөлтөнд өртөж, амь алдсан хоёр хүний цогцсыг сүлжмэл даавуугаар бүтээжээ. (Zohra Bensemra/Reuters)

27. Барселон, 2012.2.29. Боловсролын салбар дахь таналтыг эсэргүүцсэн жагсаалын үеэр банкны эд хогшлыг эвдэж сүйтгэн дайран орж ирсэн малгайтай цамц өмссөн хоёр босогчтой тулсан эр. (Albert Gea/Retuers)

28. Иллинойс, Харрисбург, 2012.2.29. Хар салхинд амиа алдсан хадам ээж Мэри Османыхаа гэрийн хог хаягдлын дунд зогсож байгаа Стив МкДональд. Энэхүү хар салхины уршгаар дор хаяж 9 хүн амь үрэгджээ. (Whitney Curtis/Getty Images)

29. Мексик, Акапулко, 2012.3.1. Мансууруулах бодистой холбоотой хэрэгт сэжиглэгдэн зам дагууд буудагдсан эрийн цогцос. Өнгөрсөн жил эргийн дагуух газруудад хар тамхины хүчирхийлэл маш их гарсан нь Акапулка хотыг Жуарез хотыг Мексик дэх хамгийн олон үхэл гарсан хот болгожээ. Хэдийгээр Мексикийн аялал жуулчлалын шилдэг бүс нутгийн нэг боловч үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тус улсад бизнес тэр дундаа гадаад аялал жуулчлалаас олох орлого бараг зогссон байна. (John Moore/Getty Images)

30. Сири, Хомс хот, Аль Кусайр. Цас орсон өвлийн өдөр талхны дэлгүүрийн гадаа талх авахаар дугаарлан зогсох эрчүүд. (Goran Tomasevic/Reuters)

31. Охайо мужийн Чардон хот, 2012.3.3. Чардон ахлах сургуулийн оюутан Daniel Parmertor-ын оршуулах ёслолд оролцож байгаа оюутнууд. Тус сургуульд болсон буудлагын үеэр гурван оюутан алагдаж, хоёр оюутан шархаджээ. (Shannon Stapleton/Reuters)

32. Хомс, Халидияа дүүрэг, 2012.3.8. Сирийн ерөнхийлөгч Bashar al-Assad-ыг эсэргүүцсэн эсэргүүцлийн үеэр гартаа буудуулсан охины гараас гаргаж авсан сумыг эмч харуулж байна. (Reuters)

33. Бахрейн, Манама, 2012.3.9. Будайяа хурдны зам дээр болсон мөргөлдөөний дараа Бахрейны далбаан дээр мөргөл үйлдэж байгаа босогч. Ардчилсан шинэчлэлтийг шаардан жагссан энэ жагсаалд олон мянган дэмжигчид оролцжээ. (Mazen Mahdi/EPA)

34. Японд болсон газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийн төлөө залбирч байгаа буддийн лам нар. Энэхүү аймшигт үзэгдлийн улмаас 16.000 орчим хүн амь насаа алдаж, 326.000 хүн орон гэргүй болж хоцорсон билээ. (Yuriko Nakao/Reuters)

35. Уганда, Кампалагаас хойш 364 км-т орших Гулу хот, 2012.3.13. Starkey Hearing Foundation-аас зохион байгуулсан үйл явдлын үеэр чихээ цэвэрлүүлэн уйлсан охин юм сонсон шалгаж байна. (Xavier Toya/Reuters)

36. Индонез, Пингган тосгонд үерт амиа алдсан хохирогчийн цогцсыг тэврэн яваа Бали эр. Хүчтэй үер болон хөрсний гулгалт тосгоныг арчиж хаясан бөгөөд 6 хүн амиа алджээ. (Made Nagi/EPA)

37. Британий ерөнхий сайд David Cameron, түүний гэргий Samantha Cameron нар Цагаан ордонд айлчлахын өмнө North Portico руу очихдоо АНУ-ын тэргүүн хатагтай Michelle Obama-гийн даашинзан дээр санамсаргүй гишгэсэн АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama. Cameron АНУ-д гурав хоног айлчилсан бөгөөд Обаматай Афганистан, Сири, Иранд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. (Alex Wong/Getty Images)

38. Израйль, Бней Брак, 2012.3.14. Израйлийн Хасидик нийгэмлэгийн хоёр дахь том тэргүүн байсан Moshe Yehoshua Hager 95 насандаа нас барсан ба түүнийг оршуулах ёслолд хэдэн мянган хэт хуучныг баримтлагч еврей нар оролцжээ. (Uriel Sinai/Getty Images)

39. Кабул, 2012.3.20. Афганы шинэ жилийг тэмдэглэж Хазрат Али сүмийн гадна цугларсан Афганичуудын дээгүүр афганий цагдаагийн нисдэг тэрэг нисэж байна. Афганистанд хаврын өдөр шөнө тэнцэх үеэс эхэлдэг Персийн хуанлийг хэрэглэдэг бөгөөд одоо Персийн 1391 он болж байгаа аж. (Omar Sobhani/Reuters)

40. Кайраас хойш 100 км зайд орших Wadi al-Natrun-ы St Bishoy Monastery-д Египетийн Coptic Orthodox сүмийн тэргүүн Shenouda III пап ламын авсыг ачсан эмнэлгийн машиныг бүчсэн гашуудагчдыг номхотгохоор оролдож байгаа цагдаа нар. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Исламын улс төрийн байдалд хэлмэгдсэн нийгмийг тохинуулахад зориулсан пап Shenouda-гийн оршуулах ёслолд оролцохоор мянга мянган хар хувцастай гашуудагчид Кайрт иржээ. (Mohamed Abd El Ghany/Reuters)

41. 2012.3.21. Гуандонг мужийн Гуанжоу хотын төв дэх Янгжи дүүрэгт байшингаа нураалгахыг харсан Хуан Суфанг. Түүний байшинг нураах багийнхан андууран нураасны улмаас тус дүүргийн иргэн тэрээр нураах багийнхантай сөргөлдөн тэмцэлдсэн байна. (Reuters)

42. Мянмарын Кавхму, 2012.3.22. Сонгуулийн компанит ажлын үеэр дэмжигчидтэйгээ уулзахаар явж байгаа ардчилсан намын тэргүүн Aung San Suu Kyi. (Reuters)

43. Бельгийн Leuven хот, 2012.3.22. Гэгээн Питерийн сүмийн ёслолын үеэр Швейцарьт болсон автобусны осолд амь үрэгдэгсдийн авсны дэргэд зогсоо хүү. Швейцарийн Валайс мужийн Сиерре хотод хонгилын хана мөргөж осолдсон Бельгийн сургуулийн автобусанд явсан 28 хүн амь үрэгдсэний дотор 22 нь хүүхэд байжээ. Автобусанд нийт 52 хүн сууж явсны олонх нь сургуулийн хүүхдүүд байсан байна. (Benoit Doppagne Yorick Jansens/BELGA/Reuters)

44. Испани, Леон, 2012.3.22. Pope Benedict XVI ирэхийн өмнө эвангелийн сүмд мөргөл үйлдэж байгаа хүмүүс. Мексикийн Гуанажуато мужид 3 хоногийн айлчлал хийсэн пап 3-р сарын 23-нд эргэн ирсэн байна. (Edgard Garrido/Reuters)

45. Шанхай, 2012.2.23. Гимнастикын сургуулийн сургуулилтын үеэр залуу гимнастикчин охиныг дасгалжуулагч нь загнаж байна. Хотын цэцэрлэг болон бага сургуулиас сонгогдсон 5-9 насны 30 гаруй хүүхдүүд долоо хоногт таван удаа дасгал сургуулилт хийдэг байна. (Aly Song/Reuters)

46. Итали, Ром, 2012.3.27. Хөдөлмөрийн яамны барилгын өмнө ажлаас халагдсанаа эсэргүүцсэн Alcoa хөнгөнцагааны компаний ажилчид Италийн цагдаа нар руу шар айрагны лонх шидэж байна. Alcoa бол Дэлхийн 31 оронд 61.000 хүнийг ажлын байраар хангадаг Дэлхийн тэргүүлэх зэргийн хөнгөнцагааны нэгдсэн компани юм. (Alessandro Bianchi/Reuters)

47. Куба, Гавана, 2012.3.27. Гурав хоногийн айлчлалынхаа хоёр дахь өдөр Consejos de Estado-д хийсэн уулзалтынхаа дараа хэвлэлийнхэнтэй гар даллан мэндчилж байгаа пап Benedict XVI болон Кубын ерөнхийлөгч Raul Castro нар. Пап John Paul II-г Кубад айлчилснаас 14 жилийн дараа хийгдэж байгаа энэхүү айлчлал пап Benedict XVI-ийн хувьд коммунист оронд хийж байгаа анхны айлчлал юм. (Joe Raedle/Getty Images)

48. Афганистан, Лагхман тосгон, 2012.3.28. Афганы тагнуулын яаманд афган эмэгтэйн хувцас өмссөн Талибаны цэргийг авч яваа афганы аюулгүйн албаныхан. Афганы аюулгүйн албаныхан энэ тосгонд 7 Талибаны цэргийг баривчилжээ. (Rahmat Gul/Associated Press

49. Анкара, 2012.3.29. Шинэ боловсролын хөтөлбөрийг хориглохыг оролдсон засгийн газрыг эсэргүүцсэн эсэргүүцлийн үеэр босогчдыг тараахаар ажиллаж байгаа цагдаа нарын нэг парламентын курд гишүүн Sebahat Tuncel-ыг авч явж байна. (Umit Bektas/Reuters)

50. Йерусалим, 2012.3.30. Дамаскын хаалганы гадаах Баасан гаригийн мөргөлийн дараа үүссэн мөргөлдөөний үеэр Палестины шархадсан эсэргүүцэгчийг Израйлийн хилийн цагдаагийн офицер чинжүүтэй шүршигчээр шүршиж байна. Хүчирхийлэл болон хувирсан Land Day-ын цуглааны дараа чулуугаар шидэгчдийг тараахын тулд Израйлийн аюулгүй албаныхан резин сум, нулимс асгаруулагч хий, чих дөжрөөгч гранат зэргийг ашиглажээ. Энэхүү мөргөлдөөний үеэр 5 хүнийг баривчилсан байна. (Ammar Awad/Reuters)

51. Йемень, Санаа, 2012.4.3. Хиймэл хөлтэй Йемень эр явж сурч байна. Йеменьд дайнаас үлдэж хоцорсон тэсрэх бөмбөг, газрын минанд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирох асуудал ноцтой асуудал болсон ба зөвхөн 2009 онд гэхэд 37,111 тэсрэх бөмбөг, газрын минийг олж илрүүлсэн байна. (Yahya Arhab/EPA)

52. Далласын өмнөд хэсэг, Техас, Ланкастарт хар салхины гамшиг хүрсэн бөгөөд Далласт хүрсэн хар салхи байшингуудын дээврийг хуулж хаях, зам болон зогсоолд байсан машинуудыг агаарт шидэх зэрэг хохирол учруулсан байна. (Parrish Velasco/The Dallas Morning News)

53. Фужиан муж, Жинжианг хот, 2012.4.4. Qingming Festival, эсвэл Tomb Sweeping Day өдрөөр нийтийн оршуулгын газрын булшны чулууны урд чулуун сандал дээр суугаад хамаатнуудаа хүлээж байгаа хүүхдүүд. Энэ фестивалийн үеэр хятадууд нас барагсдаа дурсан хүндэтгэн булшийг нь эргэж тойрдог байна. (China Daily/Reuters)

54. Пхеньян, 2012.4.8. Умард Солонгосын эрх баригчдын хэвлэлийнхэнтэй хийсэн аялалын үеэр West Sea Satellite Launch Site-д хөөргөх тавцан дээр байрлах Unha-3 (Milky Way 3) пуужингийн өмнө хамгаалалтанд зогсож байгаа цэрэг. (Bobby Yip/Reuters)

55. Флорида, Санфорд, 2012.4.11. Trayvon Martin-ыг хөнөөсөн George Zimmerman-ыг ялласан тухай мэдээллийг Флоридагийн тусгай прокурар Angela Corey хэвлэлийнхэнд өгсний дараа Allen Chapel A.M.E. сүмд Trayvon Martin-ы төлөө залбирч байгаа Dorothy Jackson болон бусад хүмүүс. (Joe Raedle/Getty Images)

56. Пхеньян, 2012.4.11. Умард Солонгосын удирдагч Kim Jong-Un Солонгосын ажилчны намын дөрөв дэх чуулганы үеэр гар даллан мэндчилж байна. Тус нам Кимийг анхны нарийн бичиг хэмээн нэрлэжээ. (KCNA/Reuters)

57. Мексик, Сан Андрес Чолула, 2012.4.18. Долорес сүмээс харагдаж буй Попокатепети галт уулын дээгүүрх утаа униар. (Francisco Guasco/EPA)

58. Пакистаны нийслэл Исламабадаас баруун хойш 165 орчим км-ын зайд орших Малаканд мужийн Даргай хотын зам дээр малын тэжээлд ашигладаг улаан буудайн сүрэл хэтрүүлэн ачсаны улмаас гэдрэг унасан машиныг босгохоор олс ашиглан татаж байгаа эрчүүд. 2012.4.13. (Mian Khursheed/Reuters)

59. Шотланд, Starnraer, 2012.4.16. West Freugh Airfield-д сургуулилт хийж байгаа 16-р агаарын хүчний багийн цэрэг. Энэхүү сургуулилтанд 1600 орчим явган цэрэг хамрагджээ. (Jeff J Mitchell/Getty Images)

60. Осло, 2012.4.16. Шүүхийн танхимд алан хядлага үйлдсэний улмаас ирээд байгаа Норвегийн алуурчин Anders Behring Breivik. Өнгөрсөн зун 77 хүнийг хөнөөсөн тэрээр Ослогийн шүүх танхимд бүрэн зэвсэглэсэн хамгаалагчийн хяналтан доор ирсэн бөгөөд гараа өргөн харгис үзлийн ёсолгоо хийжээ. 33 настай Breivik Ослод машинд бөмбөг тавьж, 8 хүнийг хөнөөгөөд дараа нь ажилчны намын залуучуудад зориулсан арал дээр зуны баазад 69 хүнийг буудан хороосон байна. (Heiko Junge/Reuters)

61. Виржиниа, Чантилли, 2012.4.17. Smithsonian National Air and Space Museum Steven F. Udvar-Hazy Center-ийн авто зогсоол дээр сансрын нисгэгчийн хувцастай зогсож байгаа жаал хүү. Discovery сансрын шатлтл эргэн ирэхийг харах гэж өглөө эрт тус музейд олон зуун хүн цугларчээ. (Chip Somodevilla/Getty Images)

62. Исламабад, 2012.4.21. Pakistan Institute of Medical Sciences эмнэлэгт Boeing 737 онгоцны ослын үеэр амиа алдсан Mohammad Saud Ishaque-гийн эгч Ayesha Ishaquе уйлж байна. 127 хүнтэй Исламабадад газардахаар ирсэн уг онгоц цаг агаарын таагүй нөхцлөөс болж осолджээ. (Rebecca Conway/Reuters)

63. Сиерра Лион, 2012.4.27. Pademba зам дээр бараг зуу орчим жилийн өмнөх цаг үетэй холбогдох, колонийн үеийн уламжлалт Board Housе-ын урдуур алхаж байгаа эр. Сиерра Лион даяар ийм хуучин модон байшин элбэг бөгөөд тэдгээрийн зарим нь 18-р зууны Америкийн зүүн эрэг дээрх байшингуудтай адил харагддаг бол зарим нь Карибын арлууд дээр хэдэн зуун жилийн өмнө баригдсан байшингуудтай адил харагддаг аж. (Finbarr O’Reilly/Reuters)

64. Өмнөд Кордофан, 2012.4.28. Суданы агаарын хүчний дайралтын үеэр бэртсэн Нуба эмэгтэй Нубагийн уулсын дундах нүүдлийн эмнэлэгт сууж байна. Суданы агаарын дайралтаас зугтсан олон мянган хүмүүс орон гэрээ орхин дайжиж, хад чулуун дундах түр зуурын хоргодох байрнуудад амьдарч байгаа юм. (Goran Tomasevic/Reuters)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. McTavish

    2012/12/25 at 19:30

    oo ymar ih yum bolsiim be ene jil enenees ch olon yum bolsonldoo xexe

  2. villaa

    2012/12/26 at 19:31

    evgu yma

  3. Зочин

    2012/12/28 at 19:07

    delhii deer sain saihan zuil ch hovor boljee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *