Шинэ Nokia 3310 утасны талаарх 8 баримт

1

Nokia 3310 аль хэдийн худалдаанд гарсан. Ориг утас худалдан авахын тулд та юу мэдэж байх ёстой вэ?

1. SIM картын хэмжээ

Өнөө цагийн ухаалаг гар утас nano-SIM дэмждэг. Nokia 3310 нь micro-SIM ордог тул бага зэргийн бэрхшээл тулгарч магадгүй. Сүүлийн үед операторууд хувиргагчтай mini-SIM санал болгож байгаа. Хэрвээ хувиргагчийг хадгалж үлдсэн бол танд асуудал гарахгүй. Хэрвээ хаясан бол оператороос шинэ СИМ авахаас өөр аргагүй болно.

2. Арын таглааг онгойлгохдоо хумсаа хугалах аюултай

Утсаа ажилд оруулахын тулд СИМ картаа хийх хэрэгтэй болно. Үүний тулд арын таглааг авах ёстой. Таглаа нь тийм ч амар авагдахгүй бололтой. Зарим нэг хүмүүс хумсаа хугалаад амжсан бөгөөд бусдад анхааралтай байхыг сануулж байна.

3. Nokia 3310-т WhatsApp болон Viber байхгүй

Уг гар утас нь S30+ систем дээр ажиллах тул мессенжер ажиллахгүй, гэхдээ интернет орох боломжтой. Тэгэхээр чатаар бусадтай харилцах боломж хязгаарлагдаж байна. Сошиал сайтаас хараат болсон байдлаасаа салахаар шийдсэн бол Nokia 3310-ыг сонгоорой.

4. Ямартай ч Facebook орно

Opera браузерийн тусламжтайгаар сайтуудын мобайл хувилбараар орж болно. Жишээ нь, жижигхэн дэлгэц дээр Facebook үзээд суух нь тийм ч таатай биш байх болов уу. Тэгээд ч 2G интернет тул таны тэвчээрийг барах биз ээ.

5. Товчлуур нь эвгүй

Хэрвээ та сүүлийн хэдэн жил мэдрэгчтэй ухаалаг гар утас ашиглаж байсан бол товчлууртай Nokia 3310 ашиглахад хүндрэл учирна. Магадгүй та хэд хэдэн удаа дэлгэц дээр хуруугаараа дарж будлина. Хэд хоногийн дараанаас та товчлууртай утсыг цаашид ашиглах эсэхээ шийднэ дээ.

6. “Могой” өөрчлөгдсөн

“Могой” тоглоно гэж Nokia 3310 худалдан авах гэж байгаа бол хүлээлт тань талаар болно: урьдын “Могой” байхгүй болсон. Алдартай тоглоомыг өөрчилсөн: бонус, хэлбэр дүрс, бяцхан өгөөш зэрэг өөрчлөлтүүд орсон. Гэхдээ муудаагүй шүү.

7. Nokia 3310 цэнэгээ удаан барина

4G, Wi-Fi, мэдрэгчтэй дэлгэц – зай ихээр иддэг. Харин Nokia 3310 ийм зүйлс байхгүй учраас 1200 мА*ц батерей нь долоо хоног ажиллана. Албан ёсны баримт: идэвхгүй байдлаар 607 цаг, идэвхтэй хэрэглээнд 22 цаг.

8. Танд санах ойн карт хэрэгтэй

Өмнөх загваруудыг бодвол Nokia 3310 дуу хөгжим тоглуулах, авсан зургаа хадгалах зэрэг 16 мб-ийн санах ойтой ба гар утсанд 12-оос илүүгүй зураг багтана (дууг тооцсонгүй). Тийм учраас та нэмэлт micro-SD карт суулгаарай.

16
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Вечная Сталь

    Вечная Сталь

    2017/06/15 at 20:58

    ene gaduur hulihna zaragdaj bna le orignaaliig ni haanaas olj avj boloh ve

  2. Вечная Сталь

    Вечная Сталь

    2017/06/15 at 22:39

    ene orignaaliig ni haanaas olj avah ve

  3. Вечная Сталь

    Вечная Сталь

    2017/06/15 at 22:39

    hariu

  4. T##G##

    2017/06/20 at 16:24

    haanaas awah bolomjtoi we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *