Цусны даралтыг хяналтандаа байлгаж сурцгаая: цусны даралт ихсэхээс хамгаалах шилдэг 5 хүнс

2

Эрүүл хоолны дэглэмийг эмийн эмчилгээтэй зөв хослуулж чадсанаар цусны өндөр даралттай үр дүнтэй тэмцэж чадна. Эм уух эсэхийг эмчлэгч эмч шийднэ, харин өөрийн биеийн онцлогт тохирох хоол хүнсийг та өөрөө бие даан шийдэж чадна.

Цусны даралт ихсэх өвчний эхний шатанд бид зөв хооллолтын дэглэм барьснаар даралтаа хяналтандаа байлгаж чадна.

 

Цусны даралт ихсэхээс хамгаалахад туслах 5 хүнс

1. Жимсгэнэ

Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг жимсгэнэ нь флавоноидаар баялаг тул цусны даралтыг бууруулахад нөлөөлнө, өөрөөр хэлбэл цусны даралт ихсэх өвчнөөс хамгаалах ажээ. Жимсгэнийг овьёостой хольж идэх гранул хийх эсвэл тусад нь идсэн ч болно.

 

2. Гадил

Цусны даралт ихсэх өвчинтэй калиар баялаг хүнс үр дүнтэй тэмцдэг. Энэхүү элемент нь бие махбодь дахь натрийн агууламжийг бууруулах замаар цусны даралтыг тогтворжуулдаг байна.

 

3. Сармис

Уг ногоо нь бие махбодь дахь оксид азотын хэмжээг нэмэгдүүлнэ – артерийг тэлж даралтыг тогтворжуулж өгнө. Сармисыг анхилуун үнэрт бусад төрлийн амтлагчуудтай хослуулан хэрэглэвэл илүү их үр дүнтэй – розмарин, цинамон, базилик, гоньд зэрэг.

 

4. Хар шоколад

2015 онд хийсэн судалгаанаас харахад, хар шоколад тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл маш бага байгааг тогтоожээ. Уг амттанг тараг эсвэл дээр дурдсан жимсгэнэтэйгээ цуг идэж болно. Хослуулаад идэхэд эрүүл мэндэд улам л ач тустай. Шоколад идэхэд анхаарах нэг зүйл бол сахарын агууламжгүй байх ёстой шүү.

 

5. Ногоон навчит ногоо

Дээр хэлсэнчлэн, кали нь бие махбодь дахь натрийн илүүдлийг гадагшлуулдаг, үүнтэй зэрэгцээд цусны даралт ч буурна. Уг бодисын үндсэн эх сурвалж нь дараах ногоонуудад агуулагдаж байна:

  • Рукола
  • Бууцай
  • Ром салат
  • Байцаа
  • Кольраби
  • Навчит байцаа
  • Хүрэн манжин
  • Мангольд

Цусны даралттай тэмцэх DASH дэглэм

Цусны даралтыг буулгахад эмч танд DASH дэглэмийг санал болгож болно. Уг дэглэм нь сүүлийн жилүүдэд цусны даралт багасгахад үр дүнтэй хэмээн үнэлэгдэж байгаа бөгөөд хүний эрүүл мэндэд бүхэлдээ эерэгээр нөлөөлдөг ажээ.

Цусны өндөр даралтыг бууруулахаас гадна холестерины хэмжээг багасна, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлнэ, чихрийн шижинтэй тэмцэнэ, мөн жин барихад тусалдаг.

DASH дэглэм маш энгийн зарчмаар ажилладаг:

  • Жимсгэнэ, ногоо болон тослоггүй сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ
  • Хоол хүнсэндээ бүхэл үрийн каш, самар заавал хэрэглэнэ
  • Ханасан тос, транс тос болон холестерины хэрэглээг эрс багасгана
  • Давс, сахар болон амттай хийжүүлсэн ундааны хэрэглээг эрс багасгана

Нийтлэлийн эхэнд бичсэнчлэн хоолны дэглэмийг эмчийн бичиж өгсөн эмийн эмчилгээтэй хослуулах юм. Эрүүл хоолны дэглэмээс гадна биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж байх хэрэгтэй, мөн амьдралын эрүүл хэв маяг баримтлаарай.

3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *