Алдартнууд томоохон арга хэмжээнд оролцохдоо ямар үнэтэй гоёлоор гангарч ирдэг вэ? Аманд багтахааргүй тоо сонсохдоо бэлдээрэй, бас хэмнэлттэй хувилбарууд ч бий

0

Одод олны өмнө гарч ирэхдээ үндэслэлтэйгээр бэлтгэдэг уламжлалтай болжээ: үнэтэй даашинз, гоёл чимэглэл, хурц нүүрний будалт, утга учир агуулсан үсний засалт. Үндсэндээ үзэгч олны анхаарлыг өөрийн хээнцэр байдлаараа татахыг зорино. Заримдаа тоглоомын дүрэм өөрчлөгдөх нь ч бий, хээнцэр гоёлын оронд алдартнууд улаан хивсний ёслолоор масс-маркетын хямдхан хувцастай ирэх нь элбэг болжээ.

Сүүлийн жилүүдэд алдартнуудын өмссөн гоёлуудаар нүд хужирлаад зогсохгүй мөн ямар үнэтэй болохыг нь сонирхохоор шийдлээ. Аманд багтахгүй тоо сонсоход бэлдээрэй, бас хэмнэлттэй хувилбарууд ч цөөнгүй бий.

Женнифер Лопезын бараг 9 сая ам.долларын үнэтэй гоёл

© ANGELA WEISS / AFP / East News

Жей Ло үнэтэй гоёлд нарийлаад байдаггүй оддын нэг, тэр улаан хивсний ёслол эсвэл хүүхдүүдтэйгээ зугаалахдаа ч үнэтэй хувцсаар гоёх дуртай. Гэхдээ хамгийн ихээр сэтгэлд үлдсэн нь 2019 оны Met Gala арга хэмжээн дээр ирэхдээ өмссөн гоёл нь болов уу. Versace брэндийн гялалзсан даашинз байсан юм. Даашинз дээрээ 9 сая орчим ам.долларын үнэтэй Harry Winston-ийн гоёл чимэглэл сонгожээ. Урьд өмнө түүний өмсөж байсан үнэтэй гоёлуудаас хамгийн үнэтэй нь энэ болсон юм.

 

Селена Гомезийн Forever 21-ээс авсан 22 ам.долларын үнэтэй даашинз

© Associated Press / East News

Улаан хивсний ёслолоор гарсан анхны тохиолдлуудын нэг – залуу од Селена Гомес 2013 онд Forever 21 брэндийн хямдхан мини-даашинз өмсөхөөсөө ер ичээгүй юм. Түүнийг харсан шүтэн бишрэгч охидод ч их таалагдаж, ямар сайндаа л тэр дороо дэлгүүр орж тухайн гоёлыг авахаар хошуурсан байна. Үүнд ч гайхаад байх зүйлгүй, яагаад гэвэл даашинз нь ердөө л 22-хон долларын үнэтэй, гэхдээ Гомест үнэхээр сайхан зохиж байсныг гэрэл зургаас харж болно.

 

Valentino-гийн 80 мянган долларын даашинз өмссөн Энн Хэтэуэй болон H&M-ийн 650 ам.долларын даашинзтай Хелен Хант нар

© AFP / East News, © AFP / East News

Нэг арга хэмжээнд ирсэн алдартай бүсгүйчүүд хоёулаа өөрсдийн дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ баярлуулж чаджээ. Энн Хэтэуэйн өмссөн даашинз 80 мянган ам.долларын үнэтэй Valentino брэндийнх ба гоёлоо 10 сая долларын үнэтэй Tiffany-гийн зүүлтээр чимсэн байна. Хэтэуэйн өмссөн хэдэн саяын үнэтэй гоёлын нөгөө талд Хелен Хант зогсоно. Тэрээр өөрийн гоёлоо масс-маркетаас олж авчээ. Түүний өмссөн даашинзыг захиалгаар хийсэн байна. 650 ам.долларын үнэтэй даашинзыны хямд хувилбарыг H&M дэлгүүрээс худалдан авах боломжтой.

 

Хилари Дафф 100 ам.доллараас дээш гарахгүй комбинзон өмсжээ

© hilaryduff / Instagram

Жүжигчин, дуучин Хилари Дафф өөрийн дүр төрх, гоёлдоо аль болох минимализмыг баримталж элдэв маягаас татгалздаг. Жишээ хэлэхэд, саяхан Smash & Tess-ийн комбинзонтой гэрэл зургаа нийтэлсэн байсан юм. Түүний өмссөн энэ хувцас 100 ам.доллараас илүү гарахгүй. Харахад үнэхээр хээнцэр бас үнэтэй харагдана.

 

Белла Хадид 14,775 ам.долларын үнэтэй савхин хослолтой

© Invision / Invision / East News

Зөвхөн гоёлын даашинз л үзэгч олонд гүн сэтгэгдэл үлдээдэггүй юм. 2019 оны Variety’s Power of Women арга хэмжээн дээр бие барьсан гоёмсог савхин хослолтой иржээ. Уг хослолыг загвар өмсөгчид зориулж захиалгаар урласан байна.

 

Эмма Робертс зугаалгандаа 80 долларын үнэтэй хөнгөн даашинзтай иржээ

© emmaroberts / Instagram

Залуу жүжигчин Эмма Робертс “Хөнгөн даашинз, өндөр өсгийтэй туфли өмсөхөөрөө би өөртөө итгэлтэй болдог” гэж хэлжээ. Үүнтэй санал нийлэхээс ч өөр аргагүй. Цэцгэн хээтэй хөнгөн даашинз нь ердөө 80 ам.долларын үнэтэй, гэхдээ л Express-ээс авсан даашинзтай тэрээр үнэхээр гоёмсог харагдаж байна.

 

Бейонсе 400 мянган ам.долларын үнэтэй латексаар хийсэн даашинзаар гоёжээ

© NIVIERE / SIPA / East News

Тайзны хатан хаан Бейонсе гоёлд мөнгө харамлаад байдаг хүн биш. Тэр дундаа 2016 онд зохион байгуулагдсан Met Gala арга хэмжээн дээр дуучин бүсгүй нэгэн онцгой гоёлтой иржээ: Lemonade цомгоо гаргаад удаагүй байсан үе, хэвлэл мэдээллийнхэн ч элдэв хов жив сонсоход бэлэн. Энэ үед тэрээр 100 хувь латексаар хийсэн Givenchy-гийн даашинзтай гарч иржээ: дээр нь Talalay эрдэнийн чулуу шийтгэж чимсэн даашинз. Эрдэнийн чулуунд 8 мянган ам.доллар зарцуулсан гэсэн ярьцгааж байсан удаатай. Папараццийнхан Бейонсегийн зөвхөн зүүн цээжинд 37 шигтгээ байна гэж тоолоод байгаа, тэгэхээр нийтдээ 400 мянган ам.долларын шигтгээ байна гэж үзжээ. Энэ бол хямд үнэ яавч биш.

 

Дуучин Энн-Мари 117 ам.долларын үнэтэй даашинзтай тоглолт хийжээ

© annemarie / Instagram

Дуучин Энн-Мари “Live at Lydiard”-ийн тайзан дээр 117 ам.долларын үнэтэй Amy Lynn Alexa-гийн биед эвтэйхэн даашинзтай гарч ирсэн юм. Дуучны шүтэн бишрэгчид түүний сонголттой санал нийлжээ: дуучны тоглолт биеийн хүнд ачаалал авахад хүргэдэг, тиймээс биед эвтэйхэн хувцас хамгийн чухал гэж үзсэн байна. Үүнээс гадна дуучны энэ загварыг өдөр тутмын хувцаслалтандаа ч ашиглаж болохоор харагдана гэж дүгнэсэн шүтэн бишрэгчид ч цөөнгүй.

 

Леди Гага “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр 30 сая ам.долларын гоёлтой хүрэлцэн иржээ

© FREDERIC J. BROWN / AFP / East News

Леди Гага эрхэмсэг байдлаар шагнал гардан авдаг уламжлалтай. Тийм ч учраас улаан хивсний ёслолын үеэр буюу 2019 оны “Оскар”-ны шагнал гардуулах ёслолд Alexander McQueen-ий хар даашинзтай хүрэлцэн иржээ. Даашинзыг 128 каратын алмаазан зүүлтээр чимсэн байв. Леди Гагагийн хүзүүнд байгаа гоёл нь дэлхий дээрх хамгийн том шар алмаз гэж мэргэжилтнүүд дүгнэсэн бөгөөд үнийн хувьд 30 сая ам.доллараас давна. Магадгүй уг гоёл “Оскар”-ын түүхэнд хамгийн үнэтэйд тооцогдох болов уу.

Нэг удаагийн гаралтад бүхэл бүтэн амьдралынхаа эд хөрөнгийг үрэх нь зөв үү? Эсвэл хэмнэлттэй загвараас сонголт хийж шинэ трендийн даруухан гоёл өмсөх нь дээр үү? Өөрийн үзэл бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *