6 жилийн өмнө Mi брэнд анх залуучуудын хэрэглээнд зориулагдсан ухаалаг утасныхаа Lite хувилбарын талаарх мэдээллээ олон нийтэд танилцуулсан билээ. Удаан хугацааны дараа тус компани ухаалаг утасныхаа дахин нэг Lite хувилбарыг гаргасан нь Mi 8 Lite утас юм. Тус утас нь эх хувилбар болох Mi 8-тайгаа гадаад үзэмж болон ажиллагааны хувьд адил бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд байгаа билээ.

Mi 8 Lite ухаалаг утасны онцлог шинж чанар гэвэл нүүрэн талын камер нь 24 МР линзтэй ба Mi системийн хувьд хамгийн өндөр пиксельтэйд тооцогдож байгаа бөгөөд энэ нь portrait горим, автомат HDR зэрэг AI (хиймэл оюун ухааны тусламжтайгаар ажилладаг) горимуудад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Mi брэнд анх удаа “градиент” өнгө бүхий дизайныг туршиж үзсэн ба “Aurora Blue” болон “Midnight Black” гэсэн хоёр өнгөний сонголтоор энэхүү гар утасны ар талын хавтанг гоёжээ. Энэ нь залуу үеийнхэнд тохирсон өнгөний зохицол юм. Тухайлбал “Aurora Blue” загварын хувьд дээд хэсгээрээ хөх өнгөтэй бол, доод хэсэг нь черилэн ягаан, харин дунд хэсэг нь дээрх хоёр өнгөний уусмал аж.

6.26 инч дэлгэц, Snapdragon 660 процессор болон Adreno 512 GPU зэрэг шинж чанарууд нь Mi 8 Lite-д “тренд үзэмж, сайн үзүүлэлт, чанартай ажиллагаа” гэсэн тодотголыг авчирч байгаа юм.

Мөн нэмж хэлэхэд Mi 8 Lite-д цэнэгээ хурдан авах технологи суулгасан байгаа нь их авууштай чанар болсон.

Загвар болон гадаад үзэмж

Тус утасны 6GB RAM, 128GB-ийн багтаамжийн хувилбартай, гүн саарал өнгөтэй хувилбарыг нь сонгон авч тойм мэдээллийг нь хүргэе.

Бүтээгдэхүүний хайрцаг нь тухайн утасныхаа өнгөтэй ижил байх бөгөөд хайрцагны ар талд утасны үзүүлэлтүүд бичигдсэн байгаа.

Mi 8 Lite нь 6.26 инч, 19:9 харьцаатай, 2280 х 1080 нарийвчлалтай дэлгэцтэй нь үндсэн хувилбар болох 6.21 инчийн хэмжээтэй Mi 8 ухаалаг утаснаас дэлгэцийн хувьд үл ялиг том болсон. Гэхдээ их биеийн хэмжээний хувьд Mi 8 Lite нь Mi 8-тайгаа адил (156.4 x 75.8 x 7.5 мм) байгаа юм. Тус утас нь 169 грамм жинтэй, 2 симний оролттой.

Mi 8 Lite утас гадаад үзэмжийн хувьд сонирхол татахуйц бөгөөд дэлгэцийн дээд хэсэгт жижиг сэтэлгээтэй загвартай юм. Тус утасны дэлгэцийн харьцаа томорсон нь нэг үеийн бусад утаснуудаас илүү сайжирсны баталгаа юм. Их биеийн арын хэсэг нь толин тусгалтай, гоёмсог өнгөтэй болсон нь илүү анхаарал татахуйц болсон бөгөөд Mi 8 буюу эх хувилбараасаа 7.5мм нимгэн метал гадаргуутай корпустой болсон нь хэрэглэхэд тун аятайхан болсон юм.

Тус утасны их биеийн доод хэсэгт нь микрофон, яригч болон USB-C оролт байрласан байгаа.

Мэдээж хэрэг Mi 8 Lite нь SD картыг дэмжиж ажилладаг. Одоогийн байдлаар үүний тусламжтайгаар утасны багтаамжаа 256GB хүртэл нэмэх боломжтой байгаа.

Mi 8 Lite-ийн дагалдах хэрэгслүүд нь адаптер, С төрлийн USB оролттой кабел болон хатуу, тунгалаг материалтай утасны гэр байх юм.

Техник үзүүлэлт болон ажиллагаа

Mi 8 Lite нь анхны Vulkan-ийг дэмждэг Snapdragon 660 процессортой утас юм. Vulcan нь CPU-ний хэт ачааллыг бууруулж өгдөг давуу талтай. Мөн Adreno 512 GPU буюу график боловсруулах хэсэг нь тоглоом тоглоход тун тохиромжтой болсон юм.

Тус утас нь Android 8.1 Oreo үйлдлийн системтэй.

Програм хангамжийн тест хийдэг Antutu Mi 8 Lite утсанд 140,000 оноо өгсөн байна. Энэ нь Huawei брендийн Kirin 710 процессорын ажиллагааны дүнтэй эн зэрэгцэхүйц байгаа юм байна. Харин PCMark-ийн гаргасан дүнгээс үзвэл Mi 8 Lite 6047 оноотой байгаа нь LG V30+, Samsung Galaxy S8 болон Samsung Galaxy Note 8 зэрэг утаснуудын ажиллагаатай ижил түвшинд байгаа аж.

Androbench-ийн хийсэн дүгнэлтээс үзэхэд тус утас нь секундэд 276MB-ийн хурдтай мэдээлэл дамжуулах чадалтай юм байна.

Камерын үзүүлэлтүүд

Xiaomi Mi 8 Lite утасны ар болон нүүрэн талын камеруудад Sony брендийн топ мэдрэгч болох IMX363 суурилуулсан байна. Утасны ар талд 12MP+5MP хос камер, урд талд 24MP-ийн дан камер суурилагдсан байгаа. Mi 8 Lite-ийг залуучуудад зориулсан гэдэг утгаараа урд талын 24MP-ийн камер нь selfie хийхэд үнэхээр тохиромжтой болсон юм. AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар оптик тэнцвэржүүлэгч, автофокус гэх зэрэг үйдлүүд нь маш сайн болж чадсан тул зургийг ямар ч нөхцөлд тод, чанар сайтай, өргөн хэмжээтэй авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Үүний нэг жишээ нь “Portrait mode” горим юм.

Гадаа цаг агаар хэдий бүрхэг байсан ч камер нь холын обьектуудын дүрсний чанарыг алдагдуулахгүйгээр авах бөгөөд татаж ойртуулахад ямар нэгэн бүрэлзэлт үүсэхгүй.

Урд талын камер нь бусад гар утаснуудын дунд хамгийн өндөр пикселтэй, маш сайн нягтаршилтайд тооцогдож байгаа бөгөөд тус 24MP-ийн камер нь Portrait mode горимд AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар selfie хийхэд тун тохиромжтой. Хэт бүдэг болон хэт гэрэлтэй орчинд хэрэглэгчийн зургийг хамгийн төгс гаргах чадвартай.

Батарейний хүчин чадал, цэнэглэлт болон тест

Mi 8 Lite ухаалаг утас нь 3350 mAh-ийн хүчин чадалтай батарейтэй. Тус батарейны ажиллагааны талаар тест хийсэн дүнг толилуулъя.

  • Онлайн видео

Онлайнаар 70%-ийн тодролтой, дууны түвшин 50%-тай видеог 68%-ийн цэнэгтэйгээс эхлүүлэн үзэхэд 60 минутын дараа цэнэг нь 52% болсон байна. Харин бүтэн цэнэгтэй байхаас нь ийм байдлаар видео үзвэл цэнэг бүрэн дуустал дор хаяж 6 цаг орчим цэнэгээ барьж байгаа юм.

  • Видео тоглоом

Бид хамгийн алдартай утасны тоглоом болох “Jesus Survival: Stimulate the Battlefield” тоглоомыг сонгон авч 89%-ийн цэнэгтэйгээс 30 минут тоглосны дараа цэнэг 76% болсон. Үүнээс үзэхэд Mi 8 Lite-аар тус тоглоомыг 4 цагийн турш тасралтгүй тоглох боломжтой юм.

  • Цэнэглэлт

Mi 8 Lite нь QC3.0 fast charge-ийг дэмжин ажилладаг бөгөөд тус утас нь тоглоом тоглоход зориулагдсан утас тул 5V2A-ийн цэнэглэгчтэй ирэх юм.

  • Mi Sound

Mi 8 Lite нь цоо шинэ Mi Sound стандартыг танилцуулж байна. Тус стандарт нь Mi Sound-ийн басс, требл дуугаралтыг сайжруулж сайн чанарын, эффекттэй дуу гаргахад гол нөлөө үзүүлж байгаа юм.

Дүгнэлт

Гадаад үзэмжний хувьд гэвэл Mi 8 утас нь сүүлийн үеийн Mi-ийн утаснуудад дэлгэрч буй гөлгөр гадаргуу, ирмэг хэсэгтээ нумарсан маягтай дизайнтай байдлаараа сүүлийн үеийн тренд утаснуудын шаардлагыг бүрэн хангасан төдийгүй зарим нэгэн iPhone утасны шинж чанаруудыг агуулсан нь үнэхээр тааварлашгүй байсан билээ.

Харин ажиллагааны хувьд гэвэл тус утас нь Snapdragon 660 процессор болон Vulkan-ы тусламжтайгаар тоглоом тоглоход гацалт, хэт ачаалал үүсэхгүй болсон юм.

Зураг авах тал дээр IMX363 мэдрэгч болон 14МР-ийн IMX576 мэдрэгчүүд ашигласан нь хямд үнэтэй уг утасны хувьд өндөр үзүүлэлт билээ.

Цэнэгний хувьд гэвэл 6 цагийн онлайн хэрэглээ болон 4 цагийн HD горим ашиглах нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой юм.

Ашиглалтын хувьд бол Mi Sound нь 82.6 децибелийн нарийн, нягтаршил сайтай дууг гаргах чадалтай.

Mi 8 утасны эдгээр онцлогууд нь тус утсыг хямд үнэтэй хэрнээ хамгийн сайн нь байлгаж чадаж байгаа юм.

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *