АНУ-ын Мэрилэндийн Их сургууль болон Лондоны Менежментийн Их сургуулиудын хамтарч хийсэн судалгаагаар царайлаг эрчүүд илүү өндөр албан тушаал эрхлэхэд даргын зүгээс дарамт шахалт их ирдэг болохыг олж тогтоосон байна.
Судлаачид эрэгтэй хүн эрэгтэй хүнийг ажилд авах үед тухайн хүнийг ямар ажлын байранд горилж байгаа бус, ямархуу царай зүстэй болохоос нь хамаарч сөрөг шийдвэр гаргах нь элбэг байдаг болохыг илрүүлжээ.
Харин сэтгэл татам царайтай бүсгүйчүүдийн хувьд асуудал өөрөөр яригдах бөгөөд эмэгтэйчүүдэд энэ төрлийн сөрөг шийдвэр гаргах хандлага байдаггүй аж.
Судалгааг ахалсан, Мэрилэндийн Их сургуулийн профессор Сун Юун Лий:
– Менежерүүд шийдвэр гаргахдаа өөрийн хувийн ашиг сонирхлыг илүүд үзэж байгаа нь ажил горилогчдын шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна.
– Шинэ ажилтан авах нь ажил олгогч болон ажил горилогч хоёрын хооронд холбоо үүсгэж, энэ холбоо компанийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хэмээн хэлжээ.
Deegii Tamir
2018/11/27 at 16:47