Цусны эргэлт муу байгааг илтгэх 5 шинж тэмдэг. Бүх насны хүмүүст хамааралтай тул үүнд анхаарал хандуулж байх хэрэгтэй!

3

Цусны эргэлтийн систем маш их хичээнгүй ажилладаг бөгөөд ажлын туршлага арвинтай.

Тогтмол 5 литр хүртэл цус шахах цусны эргэлтийн систем нь хүний эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих, рН-ийн тэнцвэрт байдлыг хангах, шим тэжээлээр бие махбодийг хангах үүрэгтэй. Бусад эрхтний адил цусны эргэлтийн системийн үйл ажиллагааг дэмжиж анхаарал халамж тавьж байх ёстой юм.

Цусны эргэлт муудах – бүх л насны хүмүүст хамааралтай тул үүнд анхаарал хандуулж байх хэрэгтэй. Цусны эргэлт муудахад захын эрхтнүүдийн цусан хангамж муудаж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлнэ.

Анхаарах ёстой 5 шинж тэмдэг:

1. Хүйтэн хөл, гар

Цусны эргэлтийн систем нь захын эрхтнүүдийг цусан хангамжаар хангах үүрэгтэй, үүгээрээ биеийн дулааныг тэнцвэржүүлж зохицуулж байдаг. Цусны эргэлт муудахад бие махбодийн дулаан алдагдаж хөрдөг, үүний үр дагавар нь хөл, гар хүйтэн байх явдал юм. Тийм учраас хэрвээ таны хөл, гар байнга хүйтэн байдаг бол эмчид үзүүлээрэй.

 

2. Танин мэдэхүйн үйл ажиллагаа

Тархи хэвийн ажиллахад маш их цусан хангамж шаардлагатай байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад нийт цусан хангамжийн 20% нь тархины цусан хангамжид очдог гэжээ. Богино болон урт хугацаагаар ой санамжаа алдах, анхаарал төвлөрөл муудах, танин мэдэхүйн чадвар сулрах зэрэг шинж тэмдгүүд нь цусан хангамж муудаж байгааг илтгэнэ.

 

3. Хөлийн судас бүдүүрэх

Цусны эргэлт муудах, артерийн судсанд ирэх даралт зэрэг нь судсыг хөөж арьсны доор зангирахад хүргэдэг. Энэ бол цусны эргэлт муудсанаас илрэх түгээмэл шинж тэмдгийн нэг бөгөөд хөл болон хөлийн уланд нөлөөлж байгаа хэрэг юм.

Ийм шинж тэмдэг илэрсэн бол санаагаар унах хэрэггүй, орчин үед судасны бүдүүрлийг эмчлэх олон арга бий болжээ. Эмчилгээний аргууд ч аюулгүй хэмээгдэж байна.

 

4. Ядрах

Цус бие эрхтэнд дулаан, шатахуун авчирдаг. Хэрвээ тэд өөрт хангалттай шим тэжээлтэй бодис болон хүчилтөрөгчөө авч чадахгүй бол тэдний хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдоно.

 

5. Хоолны дуршил муудах

Элэг нь дархлааны систем болон бодисын солилцооны эрүүл байдлыг дэмжихийн тулд маш их цус хэрэглэдэг, үүнээс гадна бие махбодид шим тэжээлтэй бодисыг түгээх шаардлагатай. Элэгний эдгээр үүргийг гүйцэтгэхэд цусан хангамж дутагдвал хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж өвчилж эхэлдэг байна.

Хэрвээ таны хоолны дуршил муудаж, мэдэгдэхүйц жин хасагдаад байгаа бол үүний буруутанг цусны эргэлт муудсантай холбон үзэж болно.

 

Цусны эргэлтийг сайжруулахын тулд:

Хөлийн судас бүдүүрэхэд лазер эсвэл эндоскоп аргаар судсанд мэс засал хийх

Өвчтэй, хавагнаж хөөсөн хөлөнд тусгай дасгал хийх, бэгнэх эмчилгээний оймс өмсөх – цусны эргэлтийг сайжруулах эмчийн бичиж өгсөн эмчилгээнүүд

Чихрийн шижингийн үед инсулин хэрэглэх.

25
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *