Би энэ шидэт хүнсний ногоог тогтмол хэрэглэдэг болсноос хойш жингээ хасаж, зүрх судасны өвчнөө бүрэн эмчилж чадсан!

0

Италичуудын дэлхий нийтэд өгч буй бэлэг

Зуккини буюу хурган гуа (Их Британийн англи хэлэнд “courgette” гэж нэрлэдэг) бол зун ургадаг хулууны төрлийн ногоо юм. Зуны хулууг үр болон хальс нь хатуурахаас өмнө хурааж авдаг. Хурган гуаг 20-р зууны эхэн үед Италиас АНУ-д авчирч байжээ. Итали хэлний “zucca” гэх үгнээс гаралтай бөгөөд энэ нь хулуу гэсэн утгатай. Хурган гуа ногоон, тод шар эсвэл улбар шар өнгөтэй байж болно. Хурган гуаг түүхийгээр нь эсвэл болгож идэх бөгөөд аль аль нь эрүүл мэндэд ач тустай.

 

Хурган гуагийн 5 ач тус

Хурган гуаг жин хасах хоолны дэглэмд багтаах боломжтой

Супер бага калори агуулдаг: 100 гр шинэхэн хурган гуад ойролцоогоор 17 калори байдаг. Хурган гуа нь ханасан тос болон холестерингүй бөгөөд хальс нь ширхэглэгээр баялаг. Олон төрлийн хоол хүнсэнд хэрэглэж болно. Турахад маш сайн тусална.

 

 

Хурган гуа антиоксидантаар баялаг

Хурган гуа найрлагандаа флавонойд полифенолын антиоксидантууд болох каротин, лутейн болон зеаксантин зэргийг агуулдаг. Эдгээр антиоксидантууд хорт хавдрыг цааш тархахад нөлөөлдөг чөлөөт радикалуудтай тэмцдэг байна. Лутейн болон зеаксантин нь мөн нүдний харааг сайжруулахад тусалдаг.

 

Хурган гуа найрлагандаа кали агуулдаг

Кали цусны даралтыг тогтворжуулахад тусалдаг бөгөөд ингэснээр зүрх судасны асуудлаас сэргийлж чадна. Тухайлбал, атеросклероз (судас хатуурах), зүрхний шигдээс болон цус харвалт гэх мэт.

 

Хурган гуа витамин C амин дэмийг орлоно

100 гр шинэхэн хурган гуа витамин C амин дэмийн өдрийн хэрэглээний 30%-ийг орлоно. Энэ витамин цусны даралтыг бууруулах, цусны хананд бөглөрөл үүсэхээс сэргийлэх, бодисын солилцоог тогтворжуулах болон холестерины тэнцвэрийг хангах ач тустай билээ. Чийг бам өвчин сүүлийн үед эрс буурсан ч, энэ өвчнөөс витамин C амин дэм хамгаалдаг тул айх хэрэггүй.

 

Хурган гуа найрлагандаа мангани агуулдаг

Мангани бол ясны өсөлтөд чухал нөлөөтэй эрдэс бодис: уураг болон нүүрс усны бодисын солилцоог тогтворжуулж, дааврын ялгаралтад чухал нөлөөтэй оролцдог байна.

Мөн хурган гуа нь найрлагандаа витамин А, B-комплекс витаминууд, төмөр, зэс, фосфор болон магни агуулдаг.

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *