
Энэ харилцаа хэдэн ч жилээр үргэлжлэх болох боловч хосуудын харилцаа шинэ төвшинд ахихгүй. Ямар бүсгүйгээс гарыг нь гуйж, зүрхийг нь цор ганцаар эзэмдэхийг хүсэх хэрэггүй вэ? Харилцаа цааш сайнаар үргэлжлэхгүй 10 шинжийг танд танилцуулж байна.
Тэрээр өөрийгөө л бүх зүйлд зөв гэж боддог
Таны найз бүсгүйд ийм чанар байгаа бол маш буруу шүү, шинийг мэдэж, эрэлхийлэхгүй байна гэдэг эмгэнэл. Бүхнийг мэдэгчтэй цуг амьдрахад бэрх байхаас гадна тэд хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болох энгийн алдаанууд их гаргадаг.
Тэр хэтэрхий бардам
Бардам бүсгүйд хүүхдийн баас арилгаж, тараасан тоглоом хураах нь таатай ажил биш байж таарна. Тэгэхээр энэ бүхнийг нөхөр л хийх болно.
Найр цэнгээнд дурлагсад
Тэдний амьдралын хэв маяг солиормоор. Ийм бүсгүйг хэн ч эхнэрээ болгохыг хүсэхгүй.
Материалист бүсгүй
Материалист хүн эцсийн дүндээ хямдхан авч болох зүйлд маш их мөнгө зарцуулдаг эсвэл аливаа зүйлд маш их ач холбогдол өгч авдаг. Хэрвээ хосын орлого бага бол илүү зардал хосуудын дунд ассан гал мэт дүрэлзэх бизээ.
Өөртөө л анхаарал тавьдаг бүсгүй
Зөвхөн өөртөө санаа тавьдаг бүсгүй сайн ээж болох магадлал бага байдаг.
Хэрвээ таны найз бүсгүй төгс бие хаатай бол хүүхдийн хүмүүжилд анхаарал тавихад асуудал гарч болзошгүй. Хүүхдүүддээ зарцуулах цагаас хумсалж өөртөө илүү зарцуулах болов уу. Гоо сайхны мэс ажилбар, крем, гоо сайхны салон, үрчлээ болгонтой тэмцэх тэмцэл гээд л. Зарим бүсгүйчүүд төрөлт болон хүүхэд хөгшрөлтийн нэг шалтгаан гэж үздэг байна.
Хөнгөн бүсгүйчүүд
Инфантилизм чанар бүсгүй хүнд байх чанарын нэг мөн. Гэхдээ ирээдүйд эх болохгүй гэсэн бүсгүйд шүү.
Тэвчээргүй бүсгүйчүүд
Тэвчээр бол сайн ээж, халамжит ханийн нэг сайн чанар мөнөөс мөн.
Хэт төгс бүсгүй
Энэ төрлийн хүмүүс бодит бус стандартаар амьдардаг. Эрээн бараантай энэ амьдралд ийм хүмүүс ихэнхдээ аз жаргалыг мэдэрдэггүй.
Хэрцгий бүсгүй
Хэрцгий, хурц ааш эргэн тойрны хүмүүст “халдвар”-тай байдаг. Тийм учраас ийм бүсгүйтэй эр хүн сууж хүүхэдтэй болохыг хүсдэггүй.
Хүүхэдтэй болохыг хүсдэггүй бүсгүйчүүд
Зарим эрчүүд хүүхэдтэй болохыг хүсдэггүй нь илт байдаг. Шалтгаан нь ч тодорхой байдаг биз дээ. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү үр хүүхэдтэй болохыг хүсдэг байна. Харин, эмэгтэй хүн хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаагаа эр хүнд хэлбэл түүний эрүү мултарч унах шахдаг байна.








Зочин
2015/08/23 at 19:15
Сэтгэгдэл *yu yugui ur huuhedtei bolohoos iluutei dor hayj 3 jil boltugai hamt amidraad uz, ur huuhedtei bolson hoinoo haramsaj suuhgui shuu zaluusaa. Shinehen hosuud negniihee muu taliig ogt olj hardgui. Zuvhun sain taliig l hardag.
Зочин
2017/05/03 at 12:09
hhha tegeed yr ni oor ymar negen torliin emegtei uldej bgamu?