Өндөр IQ-тай хүмүүст илэрдэг 10+ шинж тэмдэг. Танд эдгээр шинж тэмдгүүд байгаа эсэхийг шалгаад үзээрэй

0

Английн аугаа зохиолч Уильям Шекспирийн хэлснээр “тэнэг хүн өөрийгөө ухаантан гэх бол ухаантай хүн өөрийгөө тэнэг гэж боддог”. Энэ томьёолол одоо ч хуучраагүй байна. Ухаантай хүмүүс аль болох сүүдэрт үлдэхийг хүсдэг, харин “нөгөөдүүл” нь эргэн тойрныхоо хүмүүсийг оюун ухаанаараа дэвслэхийг эрмэлздэг. Бид бүгд сэтгэл зүйн тест бөглөх дуртай, гэхдээ энэ нь дүр зургийг бүхэлд нь гаргаж ирж чаддаггүй. Гэхдээ хүний IQ түвшинг илэрхийлэх зан чанар тухайн хүнд агуулагдаж байдаг ажээ.

1. Та хүнтэй гар барихдаа чанга атгадаг

© Matt King / Getty Images

Таны гарын атгалт сул биш бол танд дуулгах сайхан мэдээ байна. Оюун ухааны өндөр үзүүлэлттэй хүмүүс нь IQ-ийн үзүүлэлт нь бага хүмүүстэй харьцуулахад гар барихдаа чанга атгадаг болохыг шинжлэх ухаан баталжээ. Тархины үйл ажиллагаа болон булчингийн чангарал нь харилцан уялдаа холбоотой болохыг мөн баталж байгаа хэрэг ажээ.

 

2. Та нохойноос илүү мууранд хайртай

© pxfuel © pxfuel

Муур сонирхдог, тэжээдэг хүмүүс оюун ухаан шаардсан аливаа бодлого бодохдоо нохой сонирхогчдоос хамаагүй илүү хурдан бодож чаддаг болохыг статистик тоо харуулж байна. Судалгааны үр дүнгээс харахад мууранд хайртай хүмүүс илүү мэдрэг бөгөөд дотогшоо, харин нохойнд хайртай хүмүүс эрч хүчтэй бөгөөд нийтэч хүмүүс байв. Тэгэхээр чухам муур тэжээх хүслийн шалтгааныг бид олж мэдлээ. Ном уншмаар байгаа үед салхинд гаръя гэж лав зовоохгүй.

 

3. Та өндөр орлоготой

© John Stoddart / Popperfoto

Бага зүйлд сэтгэл ханадаг хүний IQ 13 оноогоор буурсан үзүүлэлттэй гардаг. Үүнийг хэд хэдэн судалгааны институт дахь мэргэжилтнүүд олж илрүүлжээ. Үүнээс гадна ядуурлын хуримтлалын нөлөө гэж зүйл ч байдаг гэнэ. Хэрвээ та дутуу буюу хангалуун бус амьдралаар амьдарч байгаа ч өөрийгөө болж байгаа гэсэн өнцгөөс харж яваа бол сэтгэн бодох чадвартаа сөргөөр нөлөөлж байна гэж ойлгоорой.

 

4. Та мартамхай

© wallpaperflare

Та сошиал хаяг руугаа нэвтэрч орох нууц үгээ байнга мартдаг бол, гэртээ утсаа орхиод гардаг бол эсвэл хамгийн сүүлд хэзээ хогоо гаргаж хаяснаа санахгүй байгаа бол таны оюун ухааны үзүүлэлт дундаас дээш гэж хэлж болно. Эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр их хэмжээний мэдээлэл тогтоож тархиндаа тээж явдаг хүмүүс шийдвэр гаргахдаа тийм ч амжилттай байж чаддаггүй ажээ. Ухаантай хүний тархи хэрэггүй мэдээллийг мартдаг, энэ замаар сэтгэн бодох үйл ажиллагаагаа хөнгөвчилдөг.

 

5. Та тусламж хүсэхээс айдаггүй

© cottonbro / pexels

Бие дааж бүхнийг хийх хүслийг магтах хэрэгтэй, гэхдээ ухаантай хүн өөрийгөө бүх зүйлийг хийх чадалгүй гэдгээ ухамсарлаж ойлгодог. Тэгэхээр өөрийнхөө бардам занг даван туулаад бусдаас тусламж хүсэж байгаа бол таныг оюун ухааны өндөр чадамжтай юм гэдгийн нэгэн баталгаа болж байна. Ухаантай хүмүүс өөрийнхөө сайн сайхны төлөө өрөөл бусадтай харилцахын зэрэгцээ энэхүү харилцаа нь өөрийгөө цаашид хөгжүүлэх боломж гэж хардаг. Тэд өөрөө л зөвлөгөө авахыг хүсэхгүй бол хэн ч түүнд зөвлөгөө өгөхгүй гэдгийг сайн ойлгоно.

 

 

6. Та “тэнэг” кино үзэх дуртай

© Счастливы вместе / ТНТ

Гүн гүнзгий утга агуулаагүй, олны танил жүжигчин тоглоогүй кино танд ямар нэгэн хэмжээгээр сэтгэлийн таашаал авчирч байгаа бол таны гайхалтай оюун ухаантай холбоотой. Ухаантай хүмүүст егөөдөл их ойлгомжтой зүйл тул чанар султай контентийг дүгнэж үзэхэд тус нэмэр болдог. Шүүмжлэх чадвар бол IQ өндөртэй хүмүүсийн давуу тал болно.

 

7. Хоорондоо адилгүй эд зүйлсээс нийтлэг чанарыг та амархан олж харж чаддаг

© jareeta / pixabay © peapkx

Бие биенээсээ эрс тэс ялгаатай зүйлээс адил төстэй чанарыг олж тогтоох олон бодлого, таавар байдаг. Жишээ нь, сашими болон тарвас хоёрт нийтлэг ямар чанар байна вэ? Аль алийг нь түүхийгээр нь бас хүйтнээр нь иддэг. Энэ мэт бодлогыг нүд ирмэхийн зуур л бодож чаддаг бол та бодож байснаасаа илүү ухаантай хүн байна шүү.

 

8. Та ёжтой нэгэн

© The Big Bang Theory / Warner Bros. Television

Егөөдөл бүхий хошин шогт дуртай бол, мөн ойр дотнын хүмүүсээ хааяахан ёжлоод авдаг бол танд баяр хүргэе. Та маш ховор оюун ухааны чадвартай юм байна. Хошигнох урлагийг эзэмшсэн хүн жам ёсоор санаачлагч байдаг, үүгээр ч зогсохгүй өөр бусад хүмүүсийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийг сайн мэдэрдэг ажээ.

 

9. Чөлөөт цагаараа та дуг хийх дуртай

© wallpaperflare

Гэгээн цагаан өдрөөр дуг хийх дуртай бол та олон хүнээс ухаантай байх нь. Өдрийн богино хугацааны унталт тархинд эерэгээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгаагаар баталсан. Үүнтэй Дорнын улсын ард иргэд ч санал нийлнэ. Өдрийн унталт цэцэн мэргэнд хүрэхэд тусалдаг гэж тэд итгэдэг байна.

 

10. Та дотно харилцаанд хожуу орсон

© piqsels © piqsels

Хойд Каролинагийн их сургуульд нэгэн туршилт хийжээ. Уг туршилтад оролцогчид нь сургуулийн үеийн дунд болон том ангийн насныхан. IQ өндөртэй сурагчид их дээд сургуульд орохоосоо өмнө дотно харилцаанд орохгүй байхыг хичээж байгаа нь тодорхой болов. Мөн тэд болзоонд явах, үнсэлцэх зэргээс аль болох зайгаа барьж явж байжээ.

 

11. Та өөрийгөө аз жаргалтайд тооцдог

© Emilian Robert Vicol / flickr

Парадокс шиг сонсогдох байх, хүн ухаантай байх тусам өөрийгөө илүү их аз жаргалтай байгаагаа мэдэрдэг байна. Энэхүү дүгнэлтэд Лондонгийн их сургуулийн коллежийн судлаачид хүрчээ. Тэдний дүгнэснээр IQ доогуур хүмүүс өөрийнхөө амьдралд сэтгэл дундуур байдаг гэнэ: доод албан тушаал хашиж, бага цалин авж байгаатай нь холбон тайлбарлаж болно.

Мөн ахуйн ажилд ч тэд муу, үүнээсээ болоод сэтгэл гутралд орох явдал хүртэл гардаг байна. Хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаас харахад аз жаргалтай хүмүүсийн IQ түвшин 120-129 оноотой гарчээ.

Ухаантай хүмүүсийн ямар зан чанарыг та анзаарч харж байсан бэ?

37
ГоёГоё
23
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
9
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Э. Бат Эрдэнэ

    Э. Бат Эрдэнэ

    2020/04/30 at 03:14

    Hahhaa tanai site goy l doo ghdee iimerhvv zvilsiig beltgedeg hvnee baga zereg anhaarah heregtei ym shgee . Zarim 1 app bas zarim. 1 site.uudaas jishee awaad hiiwel ghdee ih handalttai huuchin bish shine bas ih gazruudaas jishee awbal hhe

  2. Batjargal Samdan

    Batjargal Samdan

    2020/04/30 at 07:38

    Ellirsen yum blchlh yum oor oruulah yum baidaggui yum bolowuu

  3. Altantsetseg Ganbaatar

    Altantsetseg Ganbaatar

    2020/04/30 at 08:58

    Орлогоноос бусад нь таарч бна кк.

  4. Bymbatsogt Turbold

    Bymbatsogt Turbold

    2020/04/30 at 21:08

    zla

  5. Mitosaka Kankurou

    Mitosaka Kankurou

    2020/04/30 at 22:15

    Tghde ncin ondr iq tai bish elii balai erguu sliotoi hun ym bshu?😂

  6. Ser Jorah Mormont

    Ser Jorah Mormont

    2020/05/01 at 03:29

    araichd bugd esergeree unshagu gd bodchy

  7. Tuugii Tutu

    Tuugii Tutu

    2020/05/01 at 11:48

    #we_love_earth_on

  8. Hurelerdene Bayarjargal

    Hurelerdene Bayarjargal

    2020/05/01 at 20:06

    Otgonjargal Khurel-Erdene chi bn daa unsh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *