Эзэн нь санамсаргүй байдлаар нохойныхоо толгой хэсгийн үсийг үсний машинаар өм авчихжээ. Одоо түүний толгой яг л “мөнгөний гахай”-ны нүх шиг харагдах болсон байна

0

Rachel Sharpe энэ 7 хоногийн эхээр нөхөр Joel-ийнхоо сахлыг хусах гэж оролджээ. Учир нь Joel-ийн сахлын машины дуу чимээнээс тэдний нэг настай хүү Christian айдаг гэнэ.

Ээж нь хөл хорионы үеэр гэрийнхээ үсчин нь болсон бөгөөд Christian-д сахлын машинаас айгаад байх зүйл юу ч байхгүй гэдгийг харуулахыг хүсэж, голден ретривер нохой болох Evie-гийнхээ үсийг машинаар авч үзүүлэхээр шийджээ.

Kennedy News and Media

Харамсалтай нь 4 настай Evie өөртөө итгэлтэйгээр үсний машинаар үсээ авахуулахдаа баярлаж, сэтгэл нь хөдөлж байсан ч, түүний толгойн үсийг авах үеэрээ эзэн нь хэсэг үсийг нь өм авчихжээ.

Уг үйл явдлын дараа хөөрхий Evie толгойныхоо үснээс 1 см хэртэй үсээ маш гүн авахуулсан байна. Одоо түүний толгойг харвал, зоос хийдэг мөнгөний сав шиг харагддаг болсон гэнэ – мөнгөний гахай эсвэл мөнгөний нохой гэж хэлбэл тохирох байх.

Kennedy News and Media

Болсон явдлын талаар Rachel ийн хэлжээ:

“Evie бүхий л үед бидэнтэй маш ойр дотно байдаг. Гэхдээ энэ удаа түүнийг дургүйцнэ гэж бодтол, тэр үсээ авахуулахаас цааргалалгүй, юу болохыг хүлээцтэй харж суусан. Тэгээд л гэнэт ийм зүйл болчихсон.”

 

 

“Тэрний царай сонин болоод над руу чи юу хийчих вэ гэж байгаа юм шиг харсан.”

“Тэр энэ бүхний дараа толгойдоо хөөрхөн мөнгөний гахай шиг зоос хийдэг нүхтэй үлдсэн.”

Kennedy News and Media

Хайртай нохойндоо хийсэн зүйлээ хараад Rachel уйлах, инээх зэрэгцсэн бол, Evie сэтгэл нь хөдлөөд ч байгаа юм шиг, нэг бол айсан ч юм шиг царай гаргажээ. Rachel энэ бүхэн болсон өдрийн шөнө санамсаргүй хийсэн зүйлдээ харамсаж, олигтой ч унтаж чадаагүй гэнэ.

Rachel цааш үргэлжлүүлэн:

“Би түүнд бүр тахианы мах хүртэл өгсөн. Тэр тэгсэн ч намайг тоохгүй, надад дургүйцлээ илэрхийлсэн хэвээр л байсан. Тэр өдөр ер нь үнэхээр хэцүү байсан.”

Харин Rachel маргааш нь нөхөртөө бага зэрэг дургүйцжээ. Учир нь нөхөр нь сахлаа ургуулаагүй бол сахлын машин дуугаргаж хүүгээ айлгахгүй. Хүү нь айгаагүй бол Rachel үсний машин аюулгүй гэдгийг хүүдээ харуулах гэж байгаад нохойныхоо үсийг авахгүй байсан билээ.

Kennedy News and Media

Түүний нөхөр Joel-ийн хувьд сахал ургуулахыг хориглодог ажил хийдэг боловч, хөл хорионоос болоод сахлаа ургуулж эхэлсэн байна. Удахгүй Evie-гийн үс ургана гэж найдъя. Эс бөгөөс түүний толгойд мөнгө хийх гэж хэн нэгэн оролдох ч юм билүү?!

18
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2020/04/26 at 10:32

    Сүртэй гэдэг нь😂😂

  2. Nikolai Enhtsetseg

    Nikolai Enhtsetseg

    2020/04/26 at 14:30

    Oo neg moson huschihaa.tolgoi ni amarnaa

  3. Nikolai Enhtsetseg

    Nikolai Enhtsetseg

    2020/04/26 at 14:31

    Neeree huschihval ymar haragdah boloo…😁

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *