Энэ бол шингэн алт л гэсэн үг: маалингын тос нь турахад тустайгаас гадна олон аюултай өвчнийг эмчлэх шидтэй

2

Маалингын тос –энэ бол олон янзын ашигтай тос, үнэт микро элемент нь хүнийг эрүүл байхад тус болох зүйлсийн нийлбэр юм. Дэлгүүрт яваа гэрийн эзэгтэй нарын хэн нь ч энэ бүтээгдэхүүний хажуугаар зүгээр гарч болохгүй чухал эд. Бусад ургамлын тосыг бодвол маалинга нь гурил болон бусад байдлаар байсан ч удаан хугацааны турш өөрийн ашигтай шинж чанарыг алддаггүй байна.  Маалингын тос нь бүтцийн хувьд маш зөөлөн, сайхан үнэртэй бөгөөд олон янзын хүнсний нэмэлтийг орлож чадна.

Маалингын тос нь ямар ашигтай вэ?

1. Бага хэмжээний калори агуулдаг.Жингээ хасах гэсэн хүмүүс маалингын тосыг хоолны дэглэмийн үед хэрэглэнэ.

Geo-grafika / Shutterstock.com

2. Нитратыг саармагжуулна. Салатанд хоолны 1 халбага маалингын тос нэмэхэд ногоонд байх элдэв химийн бодисын үйлчилгээг эрс бууруулдаг байна.

3. Омега-3 ихээр агуулна. Энэхүү ханасан хүчил нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, хамгаалах ба цусан дахь холестерины хэмжээг бууруулна.

4. Хорт хавдрын эд эсийн хөгжлийг удаашруулна. Чөлөөт радикалын хэмжээг бууруулах замаар янз бүрийн хавдар, тэдний эд эсийн огцом өсөлт зэргийг багасгах ба энэ нь уг тосонд байх тиоропин хэмээх антиоксидантын үйлчилгээтэй холбоотой.

Michelle Lee Photography / Shutterstock.com

5. Залуужуулах үйлчилгээтэй. Маалингын ханд болон тосыг тогтмол хэрэглэх үед хүний арьс болон үс эрүүл болж гялалзсан өнгөтэй болдог.

6. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Маалингын тос нь эд эсийг нөхөн сэргээх нөлөөтэй бөгөөд энэ нь уг тосонд ихээр байх Омега-3-тай холбоотой юм.

Зарим судалгаагаар маалингын тос нь гар бугуй хөших өвчнийг эдгээхэд ихээхэн сайн нөлөөтэй болон чихрийн шижин өвчтэй хүний хөл гарын элдэв шархыг эдгээх нэмэлт эмчилгээ болдог байна. Гэхдээ уг хүнс нь зөвхөн хүнсний нэмэлт бөгөөд зөвхөн энэ тосонд найдаж, хүнд болон архаг өвчнийг эдгээнэ гэж бодож болохгүй бөгөөд  ашигтай шинж чанар нь удаан хугацаагаар хэрэглэхэд биед хуримтлагддаг, үр дүн гардаг шинж чанартай юм.

Rawpixel.com / Shutterstock.com

 

Маалингын тосыг хэрхэн хэрэглэх вэ?

Маалингын тос нь олон янзын бусад тосыг бүрэн орлох бөгөөд ашигтай чанар болон олдоцын хувьд бусад тоснуудаас (оливийн, гүнждийн, гич, эрдэнэ шишийн, хулууны гэх мэт ) хамгийн зөв сонголт юм. Зөөлхөн амттай учир өдөрт нэг хоолны халбагаар түүхий байдлаар нь ч хэрэглэж болно. Салат болон бусад хоолны нэмэгдэл болгон хэрэглэхэд уг тос нь амтыг сайжруулж, ашигтай бодис биед шингэх үйл явцыг түргэсгэж, ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Харин сануулахад шарах үед маалингын тосны ашигтай шинж чанарууд алддагдаг юм. Энэ тосыг удаан хадгалж болдог боловч нарны гэрэлд их мэдрэг учир харанхуй, сэрүүвтэр газарт тунгалаг биш шилэн саванд хадгална.

fooddiariesbyrk / instagram

Өдөрт хэрэглэх маалингын тосны хэрэглээ нь 1 цайны халбага байгаад аажим өсөн нэмэгдсээр өдөртөө хоолны өмнө 2-3 хоолны халбага хэмжээтэй болж, 2-3 сар тогтмол хэрэглэх нь илүү зөв юм. Маалингын тос хэтрэх нь бараг үгүй бөгөөд учир нь уг тосны бүтцэд байх бодисууд хүний биед бараг хуримтлагддаггүй байна. Мөн тос муудсан шинжтэй амттай болбол хэрэглэж болохгүй.

 

Маалингын тосыг хэрэглэж болохгүй нөхцлүүд

  • Хурц цочмог холецистит
  • 12 нугалаа гэдэс болон ходоодны шархтай үед
  • Суулгалт
  • Нүдний үрэвслийн үед
  • Цус шингэлэх эм хэрэглэж байгаа үед

Аливаа төрлийн эм хэрэглэж байгаа бол маалингын тосыг цуг хэрэглэхдээ заавал эмчээс зөвлөгөө авна.

Энэ нийтлэл нь зөвхөн мэдээллийн чиглэлээр бичигдсэн болно. Өөрөө өөрийгөө эмчлэх тухай яриа байж болохгүй бөгөөд уг нийтлэлд гарсан эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд ямар ч нөхцөлд тусгай мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй юм. Энэ нийтлэл нь аливаа нэгэн үр дүнд хүрэх талаар ямар ч баталгаа өгөхгүй бөгөөд нийтлэлд бичсэнээр уг тосыг хэрэглэснээс үүсэж болох янз бүрийн аюултай, хортой нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй болно.

3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sarangerel Saraa

    Sarangerel Saraa

    2019/07/22 at 08:24

    Maalangiin ur tos 2iig haanaas avah ve

  2. Amgalan Jvnsh

    Amgalan Jvnsh

    2019/07/23 at 00:18

    Хаанахын бүтээгдэхүүн юм бэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *