Монголын говьд хоёр бөхтэй тэмээ унаж, хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн австрали жуулчин

0

Мацуо Башогийн “Аялал өөрөө миний гэр” гэж хэлсэн үгийг амьдралыг хэрхэн хардгийг минь төгс илэрхийлсэн үг хэмээн өгүүлдэг Австралийн аялагч, зохиолч, гэрэл зурагчин Lee-Ann Walker-ын хар багын мөрөөдөл нь хоёр бөхтэй тэмээ унаж үзэх байжээ. Энэ [tweetable]австрали эмэгтэй өөрийн блог дээр Монголын говь руу аялж, хоёр бөхтэй тэмээ унаж үзсэн тухайгаа ийнхүү бичсэн байна[/tweetable].

Монголын говьд хоёр бөхтэй тэмээ унаж, хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн австрали жуулчин 1
Өглөө эртийн цаг бол миний хувьд өдрийн сайн цаг яавч биш. Гэхдээ [tweetable]Монголын говь руу хийх аялал намайг өглөөний 5 цагт инээмсэглэн босож, хувцаслахад хүргэсэн юм[/tweetable]. Энэ онцгой газар руу юу чамайг татаж байгаа нь үнэхээр хөгжилтэй. Миний хувьд говь бол хоёр бөхтэй тэмээний нутаг гэдэг нь байсан юм. Хэдийгээр би Австралид нэг бөхтэй тэмээ унаж байсан ч миний хүүхэд насны дурсамжинд үлгэрийн номонд гардаг хоёр бөхтэй нөхөрсөг тэмээ бий. Түүнчлэн нэг бөхтэй тэмээтэй холбоотой яг ч таатай биш тохиолдлууд бага зэрэг бухимдуу ойлголт үлдээсэн байлаа. Нулимж, гонгинож ёнгинох дуу, үнэр гээд таагүй зүйлсүүд байсан юм.

Бид Улаанбаатар дахь Чингис хаан олон улсын нисэх буудал руу хөдөлж байхдаа би хүүхэд насны минь дурсамжийг бодит байдал дээрх хоёр бөхтэй тэмээ нураачихвал яах вэ хэмээн бодож байлаа. Улаанбаатарыг орхисноос 90 минутын дараа Аэро Монголиа биднийг Даланзадгадад газардууллаа. Нислэг үнэтэй бишээс гадна хүнд хэцүү хөдөөгийн замаар аялах аялалыг маань үнэхээр их хөнгөвчилж, хурдасгаж өгсөн юм.
ТИП: Онгоцноос хамаарч ачаагаа 10-15 кг-ын хооронд багтаан бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ илүү ачааны төлбөр маш хямдхан буюу 1 кг нь 7000 орчим төгрөг. Нисэх буудлуудын аль алиных нь үнэгүй wi-fi маш сайн. Чингис хаан нисэх буудлынх нь нууц үггүй, цагийн хязгаарлалт байхгүй, кофе шопынх нь эрчим хүчний залгууруудыг чөлөөтэй ашиглах боломжтой. Даланзадгад дахь Гурван сайхан нисэх буудлын wi-fi тэр үед 87654321 гэсэн нууц үгтэй байсан ба мөн л цагийн хязгаарлалтгүй.

Gobitours.com-ын зохион байгуулсан аялалын жолооч болон англи хэлтэй хөтөчтэй уулзаж, нисэх буудлын гаднаас ачаагаа авлаа. Ингээд Монголын ямар ч зүг чиг заасан тэмдэггүй шороон замуудын нэгнээр замаа гаргуун мэддэг жолоочийн хамт давхисан юм. Биднийг говь руу явж байхад бороо орсон нь үнэхээр хөгжилтэй зүйл байлаа. Элсэн цөлд бороо орно гэж хэн бодох билээ. Азаар бороо маш хурдан ороод өнгөрсөн ч замын тоосыг дарж, цаг агаарын зөөлөн чийглэг болгоход хангалттай хэмжээний байсан юм.

Захын суудалд сууж явсан би хоёр бөхтэй тэмээ хармагцаа ухаанаа алдан цонхоо нээж, жолоочоос зогсохыг хүслээ. Ботгоо дагуулсан тэмээнүүд зам хөндлөн гарч байгааг харахад үнэхээр гайхмаар байсан. Яг л миний төсөөлж байсан шиг янз бүрийн хэлбэр, хэмжээ бүхий бөхтэй тэмээнүүд үнэхээр инээдтэй, хөгжилтэй харагдаж байлаа. Би итгэлтэй биш байгаа ч тэд яг л зэрлэг юм шиг харагдаж байсан. Хэдийгээр тэд зэрлэг эсвэл гэрийн тэжээмэл байсан ч ялгаагүй би хэдэн цагаар тэднийг харж суумаар байсан ч бид Молцог элсний зүг хөдлөх ёстой болсон юм.

Эхний жижигхэн элсэн толгод хүрэхээс өмнө бид хааяа нэг таарах ганц гэр болон өөр олон тэмээнүүдийг харсан. Түүний дараа тэмээ унуулдаг тэмээчин айл руу явлаа. Урт хугацааны турш бодож байсан зүйлээ хийхээр явж байгаадаа би итгэж чадахгүй байлаа. Тэмээчин айлд хүрэхэд нэг их цаг шаардагдсангүй. Машинаасаа буухаасаа өмнө би хачирхалтай дуу авиа гаргаж, их хэмжээний хий бөгсөөрөө гаргадаг гэдгийг нь мэдэж байлаа. [tweetable]Тэмээчин айлын яг хажууд л хоёр бөхт тэмээнүүд байж байсан нь гайхмаар[/tweetable]. Би ч хурдхан л тэмээнд ойртож, түүнийг унахыг хүсэж байлаа. Гэхдээ эхлээд гэрт орж гэрийн эздүүдтэй танилцаж, цай ууж, боорцог идэх ёстой байв. Дараа нь гэрийн эзэгтэйн тэмээний ноосоор урласан гар урлалаас худалдаж авлаа.

Тэмээнүүд рүү явж байхад хэдэн зааварчилгаа өгсний зарим нь зүгээр л миний унтууг хөдөлгөж байлаа. Тэмээний зүүн талаас ойртох, ард эсвэл урд талд нь зогсож болохгүй, бөхнөөс огт барихгүйгээр суух эсвэл бөхийг тэвэрч болохгүй ч сайн барих ялангуяа тэмээ босох хэвтэх үед сайн барих хэрэгтэй гэх мэт. Энэ бүх мэдээлэлд анхаарал нэг их хандуулаагүй би шуудхан л тэмээнүүд нь тэнд байсан жаал хүүг дагасан юм. Миний хувьд хуучин уранхай жинс өмссөн байсан нь зөв санаа биш байсан. Модон морь өөд авирч байгаа Олимпийн тамирчин шиг хөлөө дээр өргөн тэмээн дээгүүр давуулсны эцэст өөрийгөө хоёр үсэрхэг бөхний дунд сууж байгаагаа мэдэрлээ. Мөн хамгийн онцгой нь мөрөөддөг байсан гайхалтай, тайван дөлгөөн тэмээн дээрээ мордчихсон байгаа нь байв. Хөлөө дөрөөнд хийж, урд бөхнөөс гараараа сайтар барьсан би тэмээгээ хойш урагш гэдийж тонгойн босоход үүлсийн дунд оччих шиг л болов. [tweetable]Ингээд л би говь руу хийх гайхамшигтай аялалдаа бэлэн болсон юм[/tweetable].

Шидэт үлгэрийн номон дээрээсээ харж байсан хамгийн үзэсгэлэнтэй тэмээгээ хөлөглөөд тэмээчнийхээс хөдөллөө. Энд мөн бяцхан аялагчаа ч дурдах хэрэгтэй. Мэдээж түүнд хамгийн үзэсгэлэнтэй гэдэг үг тохирохгүй, гэхдээ тэр үнэхээр тайван нэгэн. Тэмээ маань алхах зуураа амандаа зажлах ямар нэгэн зүйлийг олж үмхээд л явж байлаа. Элсэн толгодын гайхамшигтай төрх, халуун дулаан найрсаг зантай тэмээчин айл, тэмээнүүдийн үе үе гаргах янз бүрийн дуу авиа, хий гээд энэ аялалын бүх зүйл надад таалагдсан. [tweetable]Говь цөлийн энэ гайхамшигтай бодгаль хийгээд эгэл малчин айлын амьдралын хэв маяг надад үнэхээр их таалагдсан[/tweetable].

Тэмээнүүддээ баяртай гэж хэлсний дараа бид Баянзагийн алдарт Асаж буй толгод /Flaming Cliffs/ руу явсан юм. [tweetable]Үлэг гүрвэлийн өндөг, чулуужсан үлдэгдэл бүхий түүхэн газар гэдгээсээ гадна явганаар аялах гайхамшигтай газар бол энэ[/tweetable]. Тэнд бид нар жаргах хүртэл байгаагүй ч би энд ойрхон шөнийг өнгөрүүлчих гэр бааз олохыг шаргуу сануулж байсан билээ. Тэгвэл энэхүү улаан элсэн чулуун байгалийн тогтоцын дээгүүр нар хэрхэн жаргаж, мандаж байгааг харах боломжтой болох юм. Гэвч цагт баригдсан бид Даланзадгадын зүг эргэн хөдөлж, барууны аялагчдад зориулсан хамгийн тансаг гэр баазад буудалласан билээ. Ингээд жинхэнэ гэрт амьдарсан амьдрал маань халуун шүршүүр, боловсон суултуур, Испани дарсаар өндөрлөсөн юм. Говьд өнгөрүүлсэн ид шидийн өдрүүдийн төгс төгсгөл нь тэнгэрийн хаяаг улайруулан жаргаж байгаа наран байлаа. [tweetable]Ямар ч эргэлзээгүй хоёр бөхтэй тэмээ бол хамгийн шилдэг нь, ялангуяа Монголын говийн тэмээд[/tweetable].

Монголын говьд хоёр бөхтэй тэмээ унаж, хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн австрали жуулчин 2

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочинghh

    2014/08/16 at 09:59

    Minii eh oron gaihaltai shuu

  2. M

    2014/08/16 at 21:35

    temee unaj uzeegvi mongolchuud nadaas awhuulaad zunduu zunduu hahha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *