Нэгэн цагт мэргэжлийн бодибилдингийн алдартай тамирчин байсан 11 булчинлаг эрчүүд одоо ийм болж өөрчлөгджээ

0

Хүн төрөлхтөн спортын маш олон төрлийг бодож олжээ. Хүн өөрийн хүсэл сонирхлоос шалтгаалан ямар ч төрлийг сонгож болохоор сонголт ихтэй. Бодибилдингийн төрлийг эрчүүдийн спорт гэдэг боловч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ч ихээр сонирхож хичээллэх болсон. Энэ спортоор хичээллэсэн эрчүүд сүрлэг сайхан харагдана, гэхдээ эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг нь таагүй. Мэргэжлийн олон тамирчид энэ л шалтгааны улмаас хайртай спортоо орхихоос өөр аргагүйд хүрдэг. Хуучны алдартай бодибилдингийн тамирчид өнөөдөр тэс өөр харагдах болжээ. Эдгээр эрчүүдийг хараад урьд нь булчинлаг, уул шиг эр хүн байсан гэж хэлэхээргүй. Спорт зааланд зүгээр нэг яваад ийм үр дүнд хүрч чадахгүй нь мэдээж – олон аргуудыг нарийн тооцоолж ашигласны үр дүнд л бий болдог ажээ.

Та энэ төрлийн спортод хэрхэн ханддаг вэ?

Пол Диллет

Бодибилдийнгийн тэмцээн үздэг сонирхогчид ширүүн харцтай энэ Канад эрийг санаж байгаа байх. Тэрээр тэмцээн уралдаанд ялагдаж, ялж үзсэн, автын осолд ч орж, гэр бүлээсээ сaлж, бас дaмпуурч ч үзсэн эр – магадгүй энэ бүгд түүнийг бодибилдингээ хаяж сэтгэлээр унахад нөлөөлсөн биз ээ. Өнөөдөр ийм л залуу болж дээ.

 

Арнольд Шварценеггер олон салбарт хүч сорьсон хүн

Тэр дэлхийн хамгийн алдартай бодибилдингийн тамирчин болов уу? Зөвхөн энэ спортыг сонирхогчид төдийгүй дэлхий даяараа түүнийг танина. 80-аад онд спортоо орхисноос хойш кинонд тоглох болсон. Мөн “The Arnold Strongman Classic” тэмцээнийг зохион байгуулагч гэж явдаг. 2003 онд хүчтэн АНУ-ын нэгэн мужийн захирагчаар хоёр ч удаа сонгогдсон юм. Харамсалтай нь Үндсэн хуулиараа гурван удаа улиран сонгогдохыг xориглодог ажээ.

 

Дориан Йейтс

Энэ англи эр 1991 оноос хойш “Mr. Olympia” тэмцээний зургаан удаагийн аварга болж байсан. Зүүн гарын булчингууд гэмтэж спортоо орхиход хүрсэн гэдэг. Өнөөдөр тэрээр хүүгийнхээ бэлтгэлийг хангахад тусалдаг ажээ.

 

Дейв Паламбог хараад мэргэжлийн бодибилдингээр хичээллэдэг байсан гэхэд итгэмээргүй

 

Мустафа Мухаммед

Дуртай спортоо бэртэл гэмтлээс бус харин өөрийн шийдвэрээр зориуд орхисон хүн бол Мухамед. Тэр өөрийн фитнесс клубээ эрхлэн ажиллуулах шаардлага тулгарчээ. Тэр “Mr. Olympia” тэмцээний аравдугаарт бичигддэгээрээ гайхуулдаг нэгэн.

 

Кевин Леврон ч гэсэн манай харьцуулалтын жагсаалтад багтлаа

 

Флекс Уиллер бэлтгэлийн үеэр болон дараа нь

 

Шүтэн бишрэгчид нь Шон Рейг таньж магадгүй л юм

 

Том Принс

Тамирчин 90-ээд оны үед тодорхой хүрээлэлд маш алдартай нэгэн байв. Харамсалтай нь тэрээр бөөрний өвчнөөс болж спортоо орхиход хүрчээ. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ашигладаг нэмэлт тэжээлүүд нь түүнийг бөөрний өвчлөлд хүргэсэн гэж үздэг. Том эхнэрийн хамт үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажилладаг бөгөөд өнөөдөр ийм залуу болжээ.

 

Ронни Коулмен

Авсан бэртэл гэмтэл нь тоо томшгүй их ч гэлээ хамгийн удаан хугацаанд бодибилдингээр хичээллэсэн тамирчин. Бэртэл гэмтэл нь Роннигийн авсан амжилтаас ч давна гэж ярьцгаадаг. “Mr. Olympia” тэмцээний найман удаагийн аварга хийлгэсэн мэс заслаасаа болж спортоор хичээллэх боломжгүй болсон ч эмч нарын xоригийг үл тоон явсаар л байна. Тэр булчингийн хатангиршлаас их айж байгаа бололтой.

 

Жан Пьер Фукс ид мандаж байх үедээ ямар харагдаж байна?

Одоогийн зургийг нь хараад түүнийг хэн ч танихгүй. Бас л бэртэл гэмтлийн улмаас спортоо орхиход хүрсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь зураг авалтын үед авсан бэртэл гэмтэл. Хүнд жинтэй эрийн өвдөг гэмтэж тэрээр бараг дахиж явж сурахад хүрсэн тул эргэж их спортдоо ирсэнгүй.

39
ХарамсалтайХарамсалтай
9
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/03/20 at 20:50

    thanks goy niitlel bn aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *