
Сонгодог зохиолд юу гэж бичсэн байдаг билээ? Тавдугаар сарын дуу цахилгаантай бороонд дуртай… Гэхдээ одоо дөнгөж гуравдугаар сар л даа. Дуу цахилгаантай бороо орж байхад модон доор зогсож болохгүй гэдгийг бид багаасаа л мэддэг байсан. Ялангуяа бусдаасаа онцгойрч ургасан модон доор.
Энэтхэгийн энэ дөрвөн залуу үүнийг мэддэггүй байсан бололтой. Мэдлэггүйн улмаас аймшигтай хор xохирлыг ч амсаж. 3 дугаар сарын 12-ны Баасан гаригт дөрвөн хүн модон дээр буусан цахилгаанд цохиулж их хэмжээний түлэгдэлт авч эмнэлэгт хүргэгджээ.
Уншигч та бүхэнд мөн сануулж хэлэхэд болгоомж хэзээд илүүдэхгүй шүү. Бусдад анхааруулахыг хүссэн зүйл байвал сэтгэгдэл хэсэгт бичиж бусдадаа хуваалцаарай.







