Алдартнууд юунаас айдаг вэ?

0

Алдартнууд юунаас айдаг вэ?


Аалз, могой, өндөр гэхчилэн янз бүрийн зүйлсээс айх айдас хүмүүст байдаг. Энэ бол нэг их гайхаад байхаар зүйл биш. Гэхдээ бохиноос, уснаас эсвэл эртний эдлэлээс айдаг ер бусын айдастай хүмүүс байдаг ажээ. Өнөөгийн шоу ертөнцийн алдартнуудын дундаас хамгийн хачирхалтай айдастай хүмүүсийг онцлон та бүхэнд танилцуулж байна. Жишээлбэл, жүжигчин Kristen Stewart бараг хүн бүрийн хайртай амьтан болох мориноос айдаг байхад Nicole Kidman хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй шавьжнуудын нэг эрвээхэйнээс айдаг гэх мэт. Сонирхлыг тань татна гэдэгт эргэлзэхгүй байна.Kristen Stewart ба морьд
Snow White and the Hunter кинонд Kristen Stewart гүнж түүнийг үнсэх хүртэл нуугдан хүлээж суулгүйгээр амьдралынхаа төлөө тулалддаг хэсэгт тоглох болсон байна. Үүний тулд тэрээр морь унах хэрэгтэй болсон бөгөөд багадаа мориноос унаснаас хойш морьдыг үзэн яддаг болсон тул морины нуруун дээр гарах гэдэг түүний хувьд хамгийн хэцүү зүйл болсон байжээ. “Би 9 настай байхдаа мориноос унаж, гараа хугалсан юм” гэж өгүүлсэн Kristen “Би энэ тухай бодохгүй байхыг хичээсэн. Би энэ кинонд тоглохыг маш их хүссэн. Тиймээс би мориноос болж үхсэн ч зүгээр” гэж өөртөө хэлсэн гэжээ. (Tilak Desai / Splash News)

Billy Bob Thornton болон эртний эдлэл
Гурван жилийн хамтын амьдралыг туулсан Angelina Jolie-тэй өнгөрүүлсэн сексийн амьдралынхаа тухай илэн далангүй дэлгэх зүрх зоригтой хэрнээ Billy Bob Thornton маш хачин нэг зүйлээс айдаг нь эртний эдлэл аж. Эртний эдлэлээс гадна монитор гэгдэх нэг зүйл гүрвэл, пластик зэмсгүүд, нисэх онгоц зэргээс айдаг тэрбээр энэ талаараа тайлбарлахдаа “Монитор гүрвэлийн аманд маш хортой бактер байдаг. Хэрвээ түүнд хазуулбал тэр дороо л сохорно. Үүнийг хэн хүсэх билээ.” гэжээ. Мөн “Би Америкийн эртний эдлэлээс маш их айдаг. Жишээ нь хилэн дэрнүүд бүхий хуучин том алтан сандалнууд. Louis XIV-ийн үеийн энэ төрлийн тавилгануудыг би нэг милийн цаанаас ч хуурамч эсэхийг нь таньж чадна.” гэсэн байна. (Getty Images

Pamela Anderson болон толь
Шаргал үстэй, алдарт секси бүсгүй, Малибугийн аврагч гэгддэг Pamela Anderson-ы айдаг зүйл нь толь. Тиймээ би толиноос айдаг, би толинд үнэхээр дургүй хэмээн өчсөн түүний бас нэгэн дургүй зүйл нь зурагтаар өөрийгөө харах бөгөөд хэрвээ зурагтаар өөрийгөө гарч байгааг харвал хурдхан сувгаа солих эсвэл өрөөнөөс гардаг гэнэ. (Getty Images)

Orlando Bloom ба гахай
Lord of the Rings кинонд Orlando Bloom аймшигт Оркуудын эсрэг тулалддаг зоригт эрийн дүрд тоглодог. Heaven кинонд тоглож байх үед нь хашаанд байсан нэгэн гахай хашаанаасаа гарч ирэхэд Orlando Bloom нэн даруй тэтгэвэртээ гарахаар шийдэж байсан удаатай гэнэ. (Getty Images)

Nicole Kidman ба эрвээхэй
Хүүхэд байхаасаа л шавьжнаас айдаг байсан Moulin Rouge-ийн жүжигчин бүсгүй “Би сургуулиасаа гэртээ ирэхэд хаалган дээр маань эрвээхэй суусан байхыг харвал сэмхэн тэдний доогуур мөлхөн гарах эсвэл хажуугийн хашаа руу авирдаг байлаа. Ерөнхийдөө гол хаалгаар орохгүйг хичээдэг байсан. Би эрвээхэйнээс айх айдсаа ялан дийлэхийг хичээж, Америкийн байгалийн түүхийн музейн эрвээхэйн үүрэнд ч очиж байсан. Тэд над дээр сууж байсан ч би тэднээс айхаа болиогүй.” хэмээн өгүүлжээ. Түүний айдаг өөр нэг зүйл нь онгоцноос үсрэх, мөн жоом гэнэ. (Getty Images)

Christina Ricci ба таримал ургамал
Сүнснээс айдаггүй хэрнээ гэрийн таримал ургамлаас айдаг Christina Ricci таримал ургамлуудын дэргэд байхдаа бараг галзуурах шахдаг гэнэ. Жүжигчин бүсгүйн айдаг бас нэг зүйл нь аварга загас, усан сан ажээ. (Getty Images)

Tyra Banks ба дельфин
Загварын алдарт шоуны шүүгч Tyra Banks 2006 оны нэгэн шоуныхаа үеэр айдсын талаар загвар өмсөгч бүсгүйчүүдтэй ярилцсан байна. Тухайн үед тэрэр “Та нар дельфинийг хөөрхөн гэж боддог байх. Харин би бол үгүй. Би дельфиний тухай ярихаас ч айдаг.” гэжээ. Гэхдээ нэг удаа Tyra дельфинүүдтэй хамт сэлж, тэр ч бүү хэл тэднийг үнсэж байсан байна. Түүнээс энэ талаар нь асуухад Tyra “Би тэднийг удирдахад суралцаж байна.” гэжээ. (AP Photo)

Oprah Winfrey ба бохь
Эмээгийнхээ аймшигтай зуршлаас болж бохиноос айдаг болсон ток шоуны нэрт хөтлөгч Oprah Winfrey студидээ ч, гэртээ ч бохь зажлахыг хүсдэггүй. “Нэг удаа манайд ирсэн нэг зочин амнаасаа бохь гаргаад тавган дээрээ тавьж орхисон. Түүнийг явсны дараа би бохийг тавагтай нь хамт хаячихсан.” гэжээ. (AP Photo; Corbis)

Carmen Electra ба ус
Жүжигчин Carmen Electra усны ойролцоо очмогцоо л сандарч эхэлдэг гэнэ. (Jeff Kravitz, FilmMagic / Getty Images; Mark A. Johnson / Corbis)

Johnny Depp ба алиалагч
Willy Wonka болон Jack Sparrow-ын дүрийг бүтээсэн Johnny Depp алиалагчаас айдаг хачирхалтай зуршилтай. Энэ айдсаа даван гарахаар хичээж байгаа жүжигчин эр эргэн тойрондоо алиалагчдын зураг өлгөдөг бөгөөд тэд намайг хүрээлж байх нь би айдсаа жолоодоход тус болдог хэмээн тайлбарлажээ. (Marc Piasecki, FilmMagic / Getty Images; Bob Krist / Corbis)

Woody Allen ба бүх зүйлс
Хамгийн хачирхалтай айдастай алдартнуудын дунд Woody Allen ч бас ордог. Шавьж, өндөр, олон хүн, хавдар, нарны гэрэл, тод өнгөнүүд, хүүхдүүд, буга зэргээс айдаг тэрээр цахилгаан шат болон хонгилоор явдаггүй. Мөн ваннанд усанд орохоос айдаг Woody Allen шүршүүрээ өрөөний голд бус буланд байрлуулсан байхыг таалдаг аж. Энэ бүхнээр түүний айдас хязгаарлагдахгүй. Woody Allen самрын тос, тагнай гэх мэтээс ч айдаг.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/05/03 at 17:42

  2. avp_0227

    2012/05/03 at 17:43

    woody allen aimhai aimhai

  3. StoRm-mN

    2012/05/03 at 18:14

    aay

  4. BEK_KKK

    2012/05/03 at 19:15

    tegsen gsen

  5. Mongolhh

    2012/05/03 at 21:29

    hachin l yum

  6. Зочин

    2012/05/03 at 21:30

    *** ***

  7. Зочин

    2012/05/05 at 16:08

    *** utgaggui yum

  8. RUBY_gem

    2012/05/07 at 16:14

    tenegiin

  9. Зочин

    2012/05/12 at 16:25

    RUBY_gem chi ooroo teneg. Hun yaagaad iim zuilsuudees aij bolku gej..

  10. shiji_batuka

    2012/05/14 at 06:46

    hehe

  11. Зочин

    2012/06/05 at 21:14

    hvn bvr l ymar ng zviles aidag shde bi j bs 167

  12. Зочин

    2012/07/10 at 16:24

    pamela anderson hudlaa nuuree yaj budahin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *