Өөрийнхөө бие организмыг удирдах 15 ухаалаг арга

0

Хүний бие организм бол энэ дэлхийн хамгийн гайхамшигтай механизм. Аливаа механизмыг ажиллуулахад арга барил хэрэгтэйн адил өөрийнхөө амьдралыг хөнгөвчлөхийг хүсэж байвал дараах зөвлөмжийг дагана уу.

Хоолой эрвэгнэж загатнаад байвал яах вэ?

Зүгээр л чихээ маажаарай – ингэснээр мэдрэлийн захын судаснуудыг цочроож эвгүй мэдрэмжээсээ салах болно. Энэ дүгнэлтийг чих-хамар-хоолойн эмч Скотт Шафер хийсэн юм.

Хэн нэгний хэлснийг сонсож чадахгүй бол яах вэ?

Хариулт маш энгийн: баруун чихээрээ л анхааралтай сонс. Үүний нууц нь баруун чих хэл яриаг илүү сайн сонсдог, харин зүүн чих – дуу хөгжим, аялгуу нотыг илүү сонсоно. Энэ нь тархины бүтцээс хамаарч байгаа юм шүү.

Өөрийнхөө бие организмыг удирдах 15 ухаалаг арга 1

Тарианы зүүнээс айдаг бол яах вэ?

Зүүгээр хатгуулна гэдэг сайхан зүйл биш. Хуурах нэг арга бий: ханиалгаад үзээрэй. Тариа тариулж байхдаа ханиалгахад өвчин бага мэдэрч байсан нь туршилтаар нотлогджээ. Ханиалгах үед цээжинд ирэх ачаалал ихсэх бөгөөд ингэснээр тархинд өвчний мэдээлэл очих дохио саармагждаг ажээ.

Хамар битүүрээд байвал яах вэ?

Доктор Лиза ДеСтефаногийн арга: хэлнийхээ үзүүрийг хэд хэдэн удаа тагнайн угт хүргээд дараа нь хөмсөгний голын цэг дээр дарна. 20 секунд орчмын дараа хамрын битүү арилна. Хамрын хэсэгт байрлах зөөлөн эд хөөж орох агаарт саад болдог бөгөөд эдгээр аргыг хэрэглэснээр агаар нэвтрэх замыг нээж өгч байгаа ажээ.

Унтахаасаа өмнө хэтрүүлээд идчихсэн бол яах вэ?

Их идсэний дараа халуун шатах мэдрэмж төрдөг. Үүнээс бултах арга бол зүүн талаараа хэвтэх – хоол боловсруулах эрхтний судлаач Энтони А.Старполийн арга юм. Ингэснээр таны ходоод хоол боловсруулах эрхтнээс доор байрлах бөгөөд хүчил улаан хоолойд очихгүй болно. Ер нь хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа л орондоо орж байгаарай.

Өөрийнхөө бие организмыг удирдах 15 ухаалаг арга 2

Шүд өвдөөд байвал яах вэ?

Бушуухан шиг л шүдний эмчид үзүүл. Тэр болтол өвчнөө намдаах арга: эрхий хуруу болон долоовор хурууны хооронд V хэлбэрийн завсарт мөс бариарай. Шүдний өвчин ямар нэгэн хэмжээгээр багасна. Үүнийг энгийнээр тайлбарлана: хурууны энэ хэсгийг мэдээгүйжүүлж тархинд очих өвчний дохиог багасгаж байгаа ажээ.

Хамраас цус гарвал яах вэ?

Хөвөнтэй савх аваад хамрын доорх нүхний харалдаах буйлан дээр чанга дар гэж Питер Десморе зөвлөж байна. Артерийн судас дээр дарахад цус тогтоно. Хэрвээ цус 5-10 минут дараа тогтохгүй бол эмчид яаралтай ханд.

Хуруугаа өнгөц түлсэн бол яах вэ?

Ус гүйлгэхгүй/цэврүү үсрүүлэхгүйн тулд түлэгдсэн газраа чанга дараарай. Бас өвчин бага мэдрэхийн тулд уламжлалт арга буюу мөс тавина.

Маш их сэтгэл зовниод байвал яах вэ?

Эмч Бэн Эбо эрхий хуруу руугаа үлээ гэж зөвлөж байна. Сонирхолтой факт: эрхий хуруу өөрийн гэсэн пульстэй, үүнийг тайвшруулснаар зүрхний цохилтыг тайвшруулна. Эрхий хуруугаа үлээж сэрүүцүүлэхэд зүрхний цохилт удааширч  тайвширна. Мөн үлээхийн тулд та гүнзгий амьсгал авах болно.

Зайрмаг идээд хоолой өвдсөн бол яах вэ?

Хүн болгоны л мэдэх мэдрэмж. Зайрмаг идэх явцад хоолойн уг хөлдөх хэмжээнд очиж мэдрэлгүй болох бөгөөд тархинд бүх бие хөлдөж байгаа мэт дохио очно, бид тархи хага таших гэж ярьдаг даа. Хэлнийхээ үзүүрийг тагнаандаа хүргэж хэсэг байлгахад энэ эвгүй мэдрэмж алга болно хэмээн Бэн Эбо зөвлөж байна.

Өөрийнхөө бие организмыг удирдах 15 ухаалаг арга 3

Гар бадайрсан бол яах вэ?

Зүгээр л толгойгоо хоёр тийш нь савла гэж Лиза ДеСтафано хэлж байна. Мэдрэлийн судаснууд дарагдсан учраас аливаа эрхтэн бадайрдаг. Тархинаас гар хүртэл мэдээлэл илгээх мэдрэлийн систем нь хүзүүгээр дамждаг учраас идэвхтэй ажиллуулахад л бүх зүйл хэвэндээ орно.

Хурдан нойрсохыг хүсч байвал яах вэ?

Өглөө сэрээд шууд орноосоо босож бай, тэгвэл таны оюун ухаан ор зөвхөн унтахад л зориулагдсан гэсэн ойлголтыг хүссэн хүсээгүй авах болно. Тэгэхээр толгойгоо дэрэн дээр тавиад л нойрсдог болно.

Ямар нэгэн зүйл цээжлэх шаардлагатай бол яах вэ?

Тогтоох гэж байгаа текстээ унтахаасаа өмнө хэд хэдэн удаа унш. Унтаж байхад бидний тархи өдрийн мэдээллээ цэгцэлж санах ойдоо дамжуулдаг юм. Өглөө сэрэхэд та цээжлэх текстээ бараг л цээжээрээ мэддэг болсон байна.

Гүйж байхад элгээр хатгаад байвал яах вэ?

Бас л хүн болгоны мэдэх мэдрэмж болов уу. Гүйж байхдаа баруун хөлөө газар тавихдаа амьсгалаа гаргахаар тааруулахыг хичээ. Хөлийн тавилт болон амьсгааг тохируулснаар элгэнд ирэх даралт багасах юм.

Усанд илүү гүн шумбахыг хүсвэл яах вэ?

Усанд шумбаж байхад агаар дутагддаг, та бүхэнд анагаах ухааны доктор Жонатан Армбрустерын зөвлөмжийг хүргэж байна: ойрхон ойрхон амьсгаа аваад шумбахад та дахиад 10 секунд илүү шумбах болно. Уушгинд гипер-агааржуулалт бий болох бөгөөд тархинд хангалттай хүчилтөрөгч бий гэсэн дохиог хүргэх тул та илүү гүн шумбаж болно.

Өөрийнхөө бие организмыг удирдах 15 ухаалаг арга 4

6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/20 at 21:59

    active

  2. Gerlee Go

    Gerlee Go

    2016/03/21 at 21:12

    Мэдээд авахад илүүдэхгүй сайхан мэдээлэл байна баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *