
Тооцоолон бодох болон холболтын дэвшилтэт түвшний гар утсыг ухаалаг гар утас гэж нэрлэхэд болно. Өнөөдөр ухаалаг гар утас нь дэлхийн олон хэсэгт хэн нэгэн дундаж хүний салшгүй хэсэг болж хувирчээ. Хэдэн мянган ухаалаг гар утас худалдаанд гарч байгаа ч цөөхөн хэд нь онцгой боломжууд болон шинэлэг загвараараа хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Энд бид 2014 оны хамгийн шилдэг ухаалаг гар утаснуудыг танилцуулж байгаа ба эдгээр нь программ хангамж болон техник хангамжийн онцлогууд, загвар, контентын сонголт, операторын боломж, үнэ зэрэг янз бүрийн хүчин зүйлсээр энэ жагсаалтанд багтжээ.
10. HTC One M8 – 600 доллар
Гоёмсог металл их биетэй энэ ухаалаг утас зах зээлд гарсан хамгийн шилдэг Windows утаснуудын нэг. Windows-ын шинэ хувилбар 8.1 үйлдлийн системийг дэмжиж ажилладаг энэ ухаалаг утас Cortana нэртэй дижитал туслахтай.
9. iPhone 5s – 549 доллар
Хэдий iPhone 6 гарч ирсэн ч энэ ухаалаг гар утас шилдэгт багтсаар байна.
8. LG G3 – 599 доллар
LG брэндийн шилдэг загвар болох энэ утас бол хамгийн тод дэлгэцтэй ухаалаг утаснуудын нэг бөгөөд 5,5 инчийн дэлгэцтэй.
7. Google Nexus 5 – 349 доллар
Google-ийн өнөөгийн урдаа барьдаг бүтээгдэхүүн энэ утас LG-гийн хамтын ажиллагаагаар бүтсэн. Google-ийн бүх Nexus төхөөрөмжүүдийн адил Android-ын цэвэр хувилбар юм.
6. Samsung Galaxy S5 – 610 доллар
Samsung-ын шилдэг бүтээгдэхүүн болох энэ ухаалаг утас нь ухаалаг гар утсанд зориулсан хамгийн шилдэг дэлгэцтэй.
5. OnePlus One – 300 доллар
Хятадын OnePlus компаний 5,5 инчийн дэлгэцтэй энэ гар утсыг худалдан авахын тулд компанид нь хүсэлт гаргах хэрэгтэй юм байна.
4. Moto X – 500 доллар
Motorola-гийн 9-р сард гаргасан энэ утас Android-ын хүчтэй өрсөлдөгч. Google-ын Nexus5-тай адил энэ ухаалаг гар утас бараг Android-ын цэвэр хувилбарыг дэмжиж ажилладаг.
3. HTC One M8 – 540 доллар
Гоёмсог загвар, өндөр чанартай металл их бие бүхий энэ ухаалаг утасны арын камер нь гүнзгий мэдрэгчтэй ба зургандаа засвар хийх, фокусаа өөрчлөх боломжийг олгодог.
2. iPhone 6 Plus – 749 доллар
Хэрвээ та фаблет хайж байгаа бол энэ танд тохирно. Гоёмсог, нимгэн, металл их биетэй энэ утсыг барьж явах үед том утас барьж яваа мэдрэмж төрөхгүй.
1. iPhone 6 – 649 доллар
Программ хангамжийн үзүүлэлт, загвар, апликейшны сонголтын төгс багц гэж хэлж болох энэ гар утас өнөөгийн зах зээл дээрх хамгийн шилдэг гар утас юм.








Зочин
2015/01/13 at 12:30
Худлаа хаанаас яаж шалгаруулан жагсааж гаргаж ирсэн мэдэгдэхгүй зүйлийг мэдээ гэж тавиад яанаа
lol
2015/01/13 at 20:38
Бодвол Galaxy note 4 орно гэх гэж байгаа биз
fuck
2015/01/13 at 21:29
шаал худлаа
haha
2015/01/13 at 21:54
unen uu
phone
2015/01/14 at 00:48
Galaxy Alpha Galaxy Nite Edge ent ugna shildeg utsand tootsogdohol ystoidoo
Зочинy
2015/02/03 at 18:05
Nexus 6 ygd oroogui ym ve joohon unetei bolson ch gesen barihad bol bas l gangan shuu dee
хоклаанд
2016/12/05 at 22:42
аүн гэы ми
англиар уншаарай