Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь

0

Насанд хүрэгчдэд зориулсан кино үйлдвэрлэлийнхэн үргэлж шинийг санаачлагч, уриалан дуудагч байсаар ирсэн ба чухам тэд л бүхнээс түрүүнд VHC-CD, DVD болон кабелийн сүлжээтэй болсон билээ. Хамгийн анхны зургууд буюу сүг зурагт ч секс томоохон байр эзэлдэг байна.

Виртуал ертөнц бидний амьдралд гүн нэвтэрсэн өнөө үед нэр бүхий студиуд олон түмэнд VR порно кино буюу үйл явдалд оролцож байгаа мэт киног түгээхэд нэгэнт бэлэн болжээ. Digital Trends-ийн Уилл Фултон үүнийг туршиж үзсэн байна.

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 1

“Та нэгэн өрөөнд хөдөлж чадахгүй байгаагаа мэдэрнэ. Эргэн тойрон 180 градус чөлөөтэй харах боловч зөвхөн цэх харах хэрэгтэй ба захаар нь харлаад юу ч харагдахгүй. Доошоо харахад та өөрийн булчинлаг виртуал биеийг олж үзэх ба энэ бие чинь сексийн үеэр нэг бол суугаа эсвэл хэвтээ байдалд байна.”

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 2

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 3

“Дүрэм нь яг л стриптиз клубтэй адил буюу харж болох ч хүрч болохгүй. (танд хүрч болмоор мэт санагдана) Таны виртуал бие гуяны үл мэдэг чичирхийлэхийг эс тооцвол ер хөдлөхгүй бөгөөд та юунд ч анхаарлаа хандуулж болно. Тантай цуг байгаа бүсгүйн тонтгор өгзөг, харц, бүр буланд байгаа хураалттай номуудыг ч харахад болохгүй зүйл үгүй.”

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 4

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 5

“Чухам ямар хэмжээгээр, юу мэдэрч байснаа үгээр илэрхийлэх аргагүй юм. Энэ бол 1-р биеэр мэдрэх порно биш, ямар нэг өвөрмөц шинэ зүйл. Миний сэтгэхүй иймэрхүү виртуал ертөнцөд ороход бэлэн байсан ба би урьдчилан хэд хэдэн виртуал орчинд орж бие сэтгэлээ бэлдсэн байсан билээ.

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 6

Энэхүү порно таны тархи дахь амьтны инстинктийг эзэгнэх учир энэ нь дэндүү хувийн чанартай зүйл шүү. Хамгийн хурц сэтгэгдэл төрүүлэх зүйл нь бүх зүйлийн масштаб юм. Урьд өмнө порно үзэхэд хүн гэж жижигхэн зүйл байдаг байсан бол (мэдээж маш том дэлгэц дээр үзээгүй бол шүү) энэ удаа таны нүүрнээс ганцхан сантиметрийн өмнө булталзах хөлстэй хиймэл хөхийг харна гэдэг  ихээхэн өөр зүйл байх болно.”

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 7

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 8

“Би сурталчилгаа маягийн эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан промо хэсэг үзсэн бөгөөд эмэгтэйчүүдэд зориулсан хэсэг маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ. Би эмэгтэй хүн байж үзээгүй учир арга ч үгүй байх. Гэхдээ л чухам чиний үзээгүй зүйлийг виртуалаар мэдэрнэ гэдэг ядаж л сонирхолтой ба энэ нь виртуал ертөнцийн нэг давуу талыг харуулж байгаа болов уу.”

Виртуал сексийн тухай буюу порно тэр чигээрээ өөрчлөгдсөн нь 9

“Насанд хүрэгчдэд зориулсан кино үйлдвэрлэл бүх л үеийнхээ туршид чухам ийм л мэдрэхүйг үнэн худал бүх л аргаар төрүүлэх гэж зүтгэж байсан ба хүссэн тэр цэгтээ хүрчээ. Энэ бол агуу том алхам юм.”

Анхаар! Та энэ видеог үзэхэд хориглох зүйл үгүй боловч ямар ч байсан ажил дээрээ үзээгүй нь дээр болов уу.

10
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/04 at 20:12

    youtube iin bichlegnuud hurtel 360 bolson bnlee

  2. Зочин

    2016/02/05 at 13:21

    360 kamer garchaad baina. youtube bas 360 bolson baisan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *