
Утасны гэрийг яаж цайруулах вэ – сошиал сүлжээ хэрэглэгчдийн дунд сэтгэл зовоосон асуудал. Бид шинэ утас худалдаж авсныхаа дараа байнга л арчиж зүлгэж байх болно гэж боддог. Тэгээд утсандаа тохирох гоёмсог гэр хайж эхэлнэ, эцэстээ нэг л төрөл дээр тогтох нь тэр. Бид хамгийн энгийн, өнгөгүй силикон гэр худалдаж авдаг, тийм биз? Утасны арын хаалтыг хаахад л хангалттай гэж үзнэ. Хэдэн сар өнгөрлөө, өдөр шөнөгүй зүлгэж арчина гэж байснаа ч мартаж орхиж…

Утасны гэрийг яаж цайруулах вэ?

Шинэхэн утсаа удаан хэрэглэх зорилгоор нүүрэнд нь хамгаалалтын шил нааж, ард нь гэр худалдаж авч хийдэг. Хамгийн хямд гэхдээ хамгийн эдэлгээ даахыг авна: өнгөгүй силикон гэр. Байнгын хэрэглээнд нухлагдсан гэр хэдэн долоо хоногийн дараанаас өнгөгүй биш харин шар туяатай болдог. Энэ нь утасны өнгө үзэмжийг гутаах нь ойлгомжтой.

Бид утасны гэрний өнгийг яаж сэргээх талаар судалж үзсэн юм. Олон арга байна, гэхдээ бүгд үр дүнтэй юу, үгүй юу? Хэд хэдэн түгээмэл аргуудаас шалгаж үзээд өөрсдийн тогтсон нэг сонголтоо та бүхэндээ хүргэж байна.
Өнгөгүй гэр маш амархан шаргал өнгөтэй болдог. Үүнээс болоод шинэ утас хуучин юм шиг харагдана, үзэмжгүй гэж жигтэйхэн. Гэр хурдан муухай болно гэдгийг мэдсээр л байж дахин худалдаж авсаар л. Үнэндээ муухай болох тоолонд дахин дахин худалдаж аваад байх ч хэцүү.

Утасны шаргалтсан гэрийг яаж өнгө оруулах вэ? Танд бага зэрэг цаг бас цэвэрлэгээний энгийн бодис байхад л хангалттай. Бэлдсэн уусмалдаа гэрээ хийгээд л ид шид болохыг харна. Хуучирч шаргалтсан утасны гэр ингэж шинэ юм шиг өнгө орно гэж даанч бодоогүй явжээ.
Танд хэрэгтэй зүйл:
- Халуунд тэсвэртэй хуванцар сав
- 2 цаасан алчуур
- Хүнсний сод
- Лаазтай Кока-Кола

Утасны гэр цэвэрлэх арга:
1. Цаасан алчуураа нугалаад нэгийг нь хуванцар савны ёроолд тавь.
2. Дараа нь цаасан дээрээ бүхэлд нь хүнсний сод цацна.
3. Дээрээс нь утасны шаргалтсан гэрийг арын хэсгээр нь тавиад ховилтой хэсэгт дахиад хүнсний сод цацна.

4. Одоо утасны гэр дээрээ Кока-Колагаа хий. Лаазны тал орчмыг ашиглах байх.
5. Үлдсэн цаасан алчуураа дээрээс нь тавина.
6. Дахиад хүнсний сод дээрээс нь цацна.
7. Үлдэгдэл ундаагаа хийгээд таглаж 1 цаг орчим орхино.
8. Цагийн дараа цагаан цаасан алчуур шаргал өнгөтэй болсон байгааг анзаарч эхэлнэ. Цаасанд утасны гэрний шаргал өнгө шингэжээ.
9. Утасны гэрээ гаргаж ирээд сайтар арчвал шинэ юм шиг өнгөлөг болсон байгааг нь харна.
10. Гэрээ урсгал усанд угааж хуурай болтол нь арчаад утсандаа буцаагаад хийгээрэй.

Одоо таны утас шинэ юм шиг л харагдах боллоо. Бидний арга утасны гэр цэвэрлэхэд тусална гэж найдаж байна. Сар болгон шинэ гэр худалдаж авахаас л илүү хэмнэлттэй арга юм шүү.








Төгөлдөр Гантулга
2023/02/21 at 09:37
Stop the cap