GQ хэв маягаар зургаа авахуулж байсан цэвэрлэгч залууг санаж байна уу? Тэр цагаас хойш түүний амьдрал эрс өөрчлөгджээ. Одоо тэр жинхэнээсээ фото модел болсон байна

0

Сошиал сүлжээ цагийг зүгээр нэг зугаатай өнгөрүүлдэг газар биш, мөн сайн үйлс хийх талбар болж өөрчлөгдөж байна. Энд бусдын анхаарлыг татаж, бусдад туслах хүсэлтэй хүмүүсийг олоход маш амархан. Үүнийг Уфа хотын цэвэрлэгч Юрий Ветлугин өөрийн биеэр мэдэрсэн нэгэн билээ. Тэр хүндхэн байдалд орсон байсан нь саяхан. Найзынх нь зохион байгуулсан нэгэн азтай зураг авалтын ачаар бусдад туслах чин хүсэлтэй хүмүүс Юрийд анхаарал хандуулж түүний амьдралыг өөрчлөхөд нөлөөлжээ.

Юрий Ветлугин – Уфа хотын цэвэрлэгч GQ сэтгүүлийн хэв маягаар гэрэл зургаа авахуулж алдартай болж чадлаа

filippov_photo

 

filippov_photo

Юрий сошиал сүлжээнд хэрхэн алдартай болсныг бид та бүхэнд урьд нь танилцуулж байсан. Юрийгийн багын найз гэрэл зурагчин Роман Филиппов хэдэн өдрийн турш найзынхаа амьдралыг харуулсан зургуудыг авсан юм – түүний гэр болон ажил. Үүний зэрэгцээ Юрийг илүү тодосгож өгөхийн тулд эрчүүдэд зориулсан загварын сэтгүүлийн хэв маягаар ч гэрэл зургийг нь авчээ. Ганган костюм өмссөн Юрийгийн түүхийг Роман бусадтай хуваалцахаа мартсангүй.

Юрий загвар өмсөгчийн ажлыг өлхөн хийж чадахаар хүн гэж Роман бичжээ. Даанч түүний амьдралд жоохон аз дутсан гэж үздэг: хөгжлийн бэрхшээл, хүүхдийн асрамжийн газар дахь хүндхэн амьдрал, залилагчид хууран мэхлэх замаар түүнийг өрөнд унагаж – энэ бүх зүйл түүнийг бусдад үл тоогдох хүн болгон хувиргасан юм.

 

Юрагийн түүх сошиал хэрэглэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн тул түүнд туслахаар шийдэцгээжээ

ura_gq

Романы хэлснээр Юрийд туслах хүсэлтэй хүмүүсийн ачаар хэдхэн хоногийн дотор 2 сая орчим рубль цугларчээ. Шаардлагатай дүн цугларсан байсан тул гэрэл зурагчин хандивын аяныг зогсоосон хэдий ч хүмүүс Юрийд туслахаар мөнгө илгээсээр л байна.

Юуны түрүүнд цугларсан хандивын мөнгөөр Юрийгийн өр болох 500 мянга болон 112 мянган рублийг төлж өрийг бүрэн барагдуулжээ. Үлдсэн мөнгөөр нь гэрт нь засвар хийж эхэлсэн, бас шинэ хувцас, индүү, индүүний суурь, утас зэргийг худалдаж авчээ. Юрийгийн түүхийг сонссон жүжигчин Саша Бортич түүнд зурагт бэлэглэсэн байна.

 

Юрий одоо загвар өмсөгч болсон бөгөөд зар сурталчилгааны зураг авалтад ороод эхэлжээ

filippov_photo

 

filippov_photo

 

filippov_photo

Юрий анх удаа зар сурталчилгааны зураг авалтад оролцлоо, дараагийн зураг авалтын захиалга ч түүнийг хүлээж буй. Энэ удаад тэрээр нүдний шилний сурталчилгаанд оролцох гэж байна. Романы хэлснээр “Ирээдүйг таах хэцүү, гэхдээ үйл явдал ингэж өрнөнө гэдэг өөрөө нэг төрлийн амжилт мөнөөс мөн” гэжээ.

Роман Юрийд өөрийн Инстаграм хуудастай болоход нь ч тусалсан. Өөрийн амьдралд тохиож байгаа үйл явдлуудыг бусадтайгаа хуваалцах сайхан боломж биз дээ?

17
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *