Нохойны тухай 19 сонирхолтой баримт

1

Нохой сонирхохоо байг гэхэд нохойг хайрладаггүй, жаахан гөлгийг өхөөрдөн эрхлүүлдэггүй, сайхан нохойг бахдан хардаггүй хүн гэж үгүй. Хүний хувьд хэзээнээс хамгийн сайн нөхөр хэмээгдэж ирсэн нохой хэмээх энэхүү дөрвөн хөлт ухаант амьтны тухай янз бүрийн баримтууд цөөнгүй. Тэдгээрийн дотроос ихэд сонирхолтой гэж үзсэн 19 баримтыг уншигч та бүхний өмнө дэлгэж байна. Хэрвээ та нохойтой бол эсвэл нохойгүй ч нохойнд таатай ханддаг бол нэг уншаад үзээрэй.

Шүхрээр анх хүн биш нохой үсэрсэн.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 2

Хүний заасан зүйлийг зөнгөөрөө ойлгодог хоёрхон амьтан байдаг нь заан ба нохой.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 3

Нохой хэл сурч чадна. Олонх ноход 150 орчим үг сурч чаддаг бол хамгийн ухаантай нохой 250 хүртэл тооны үгийг ойлгож чадна.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 4

Обама нохой идэж байсан. Тэрээр Индонезид амьдарч байхдаа могойн мах, нохойн мах голчлон хуурсан царцаа иддэг байжээ.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 1

Питбулл нь асрагч нохой гэдгээрээ алдартай. Учир нь тэд маш эелдэг, хүүхдэд ээлтэй нохой юм.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 5

Германд dogging гэдэг нь нохойтойгоо хамт шогших /jogging/ гэсэн утгатай үг аж.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 6

Нохой хуурамчаар жүжиглэж чаддаг. Тэд заримдаа анхаарал халамж хүссэн үедээ өвдсөн мэт жүжиглэдэг.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 7

Нохойны тархи муурынхтай харьцуулбал илүү том бас илүү ухаантай. Мөн нохой маш нийтэч амьтан.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 8

Зөвхөн нохойнд зориулсан шар айраг үйлдвэрлэж худалдаалдаг компани байдаг.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 9

Нохой нь эзнийхээ хүсэл сонирхол болон өөрийнх нь санааны хооронд сонирхлын зөрчилдөөн байгааг илэрхийлэх зорилгоор эвшээж, ульдаг.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 1

Авраам Линкольны нохой Фидо нь мөн адил аллагад өртсөн.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 10

Хүний эвшээх үйл хөдлөл нь бусад хүмүүст төдийгүй нохойнд ч халддаг.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 11

Хатаасан үзэмний усан үзэм нь нохойнд хор болдог.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 12

Kong хэмээх нохойны тоглоом нь зохион бүтээгчийн герман овчаркны тоглох дуртай байсан автобусны тулавчны хэсгээс сэдэлтэйгээр бүтээгдсэн.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 13

Белградын амьтны хүрээлэнгийн хамгаалагч нохой герман овчарк амьтны хүрээлэнгийн нэгэн ажилтныг аврахын тулд амьтны хүрээлэнгээс оргосон цоохор ирвэстэй тулалдаж ялагдаж байжээ.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 14

1991 онд Украйнд нохойнуудтай хамт өссөн охиныг олсон.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 15

Амьдралынхаа туршид 1 сая миль нислэг үйлдсэн нохойнд байнгын нисгэгчийн карт олгожээ.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 16

Хамгийн түрэмгий догшин үүлдрийн нохой бол Дачшунд /Dachshund/ буюу Германы алдарт хиаман нохой аж.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 17

Хэрвээ хөтөч нохой өгсөн командыг аюулгүй биш гэж үзвэл татгалздаг. Үүнийг ухаалаг дуулгаваргүй байдал гэж нэрлэдэг.

Нохойны тухай 19 сонирхолтой баримт 18

23
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/05 at 15:36

    Mash ih taalagdlaa.

  2. Зочин *

    2015/09/03 at 16:14

    Сэтгэгдэл *

  3. hi

    2015/10/11 at 19:05

    Nadad mash ih taalagdlaa

  4. ssss

    2016/06/09 at 18:48

    yaahaw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *