20 алдартны 20 жилийн дараах зургууд

2

1994 он Pulp Fiction, The Shawshank Redemption, Forrest Gump, Clerks, The Mask болон бусад олон кинонууд дэлгэцнээ гарсан баялаг жил байсан. Харин одоо тухайн үеийн олон жүжигчид, найруулагчид дэлхийн хэмжээний алдартнууд болсон. 1994 оноос 2014 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд дээр дурдсан кинонуудад дүр бүтээсэн жүжигчид хийгээд найруулагчид гадаад дүр төрхийн хувьд хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зургуудаас харцгаая.

Jessica Alba

1994 онд анх Camp Nowhere кинонд анх дэлгэцнээ гарч ирсэн энэ эмэгтэй 5 жилийн дараа Dark Angel цувралаараа олон арван шагнал хүртсэний дотор Алтан Бөмбөрцөг шагналд нэр дэвшсэн юм. Энэ онд түүний тоглосон Sin City: A Dame to Kill For кино гарсан.20 алдартны 20 жилийн дараах зургууд 1

Liev Schreiber

Liev Schreiber 1990-ээд оноос алдаршиж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2013 онд түүний тоглосон Fading Gigolo кино дэлгэцнээ гарсан.20 алдартны 20 жилийн дараах зургууд 2

Jude Law

The Talented Mr. Ripley киноныхоо дараа алдаршиж эхэлсэн тэрээ Cold Mountain киногоороо Оскар, Алтан Бөмбөрцөг шагналуудад нэр дэвшсэн. Ирэх 12-р сард энэ эрхмийн тоглосон Black Sea кино нээлтээ хийнэ.20 алдартны 20 жилийн дараах зургууд 3

Kate Winslet

Түүний тоглосон 1994 оны Heavenly Creatures кино шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн. Titanic киногоороо Оскарт нэр дэвшсэн тэрээр Quills, Eternal Sunshine of the Spotless Mind, Finding Neverland, Little Children, The Reader, Revolutionary Road кинонуудаараа олон арван шагналд нэр дэвшиж, хүртсэн юм. Энэ онд түүний тоглосон A Little Chaos нэртэй кино дэлгэцнээ гарсан.20 алдартны 20 жилийн дараах зургууд 5

Clancy Brown

Highlander, Bride, The Shawshank Redemption, The Adventures of Buckaroo Banzai: Across the 8th Dimension, Love, Lies and Murder, Flubber зэрэг кинонуудаараа алдартай энэ эрхэм SpongeBob SquarePants-ын Mr. Krabs-ын дууг оруулсан.20 алдартны 20 жилийн дараах зургууд 4

Michelle Williams

15 настай Michelle телевизийн цувралд тоглохоор сургуулиа орхиж байжээ. Brokeback Mountain кинонд бүтээсэн дүр нь Оскар, Алтан Бөмбөрцөг шагналуудад нэр дэвшүүлсэн. My Week with Marilyn киноны дүрээрээ Алтан Бөмбөрцөг шагнал хүртсэн. Энэ онд түүний тоглосон Suite Française кино дэлгэцэнд гарна.20 алдартны 20 жилийн дараах зургууд 7

Kevin Smith

1994 оны Clerks киноны дүр нь түүнд ердөө 27,575 доллар авчирч байжээ. Энэ кино Sundance Film Festival дээр гарснаар тэрээр 250,000 доллар авах эрхийг олж авсан байна. 1999 онд түүний хамгийн алдартай кино дэлгэцнээ гарсан нь Dogma юм. 10 сая долларын өртгөөр бүтсэн энэ кино зөвхөн Америкт гэхэд 30 сая долларын ашиг олсон байна.20 алдартны 20 жилийн дараах зургууд 8

Ewan McGregor

Түүний тоглосон хамгийн алдартай кинонуудыг дурдвал Trainspotting, The Pillow Book, Moulin Rouge, Big Fish, Down with Love, The Island, Star Wars, I Love You Phillip Morris, Dan Brown-ы Angels and Demons зохиолын кино хувилбар зэргийг дурдаж болно. 2014, 2015 онуудад түүний тоглосон Mortdecai, Last Days in the Desert кинонууд нээлтээ хийнэ.20 алдартны 20 жилийн дараах зургууд 9

Natalie Portman

Leon кинонд анхныхаа дүрийг бүтээсэн тэрээр Closer киноныхоо дүрээр Алтан Бөмбөрцөг шагнал хүртэж, Оксарын шагналд шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшсэн. Black Swan киноныхоо дүрээр Алтан Бөмбөрцөг, Оскар шагнал хүртсэн.20 алдартны 20 жилийн дараах зургууд 10

Woody Harrelson

Cheers телевизийн цувралд тоглосноор алдаршсан энэ эрхмийн тоглосон The Hunger Games: Mockingjay – Part 1 шинэ кино энэ 11-р сард дэлгэцнээ гарсан.20 алдартны 20 жилийн дараах зургууд 11

Quentin Tarantino

1994 оны Pulp Fiction киногоороо алдаршсан тэрээр 47 ангиллаар 37 шагнал хүртсэн. Энэ хүн бол өнөө цагийн хамгийн алдартай найруулагчдын нэг.20 алдартны 20 жилийн дараах зургууд 12

Scarlett Johansson

Залуу Elijah Wood-тэй North кинонд тоглосон нь түүний анхны дүр байсан. Avengers: Age of Ultron, The Jungle Book кинонууд нь ирэх жил нээлтээ хийнэ.20 алдартны 20 жилийн дараах зургууд 13

Hugh Grant

Түүний хамгийн алдартай бүтээлүүд нь Four Weddings and a Funeral, Sense and Sensibility, Notting Hill, Bridget Jones’s Diary, Love Actually юм.20 алдартны 20 жилийн дараах зургууд 14

Cate Blanchett

40 гаруй дэлгэцийн бүтээл, 20 орчим тайзны бүтээлд дүрээ үлдээсэн тэрээр олон арван шагнал хүртсэний дотор 2 Оскар, 3 Алтан Бөмбөрцөг шагналууд бий. Энэ онд түүний тоглосон The Hobbit: The Battle of the Five Armies кино ирэх сард нээлтээ хийнэ.20 алдартны 20 жилийн дараах зургууд 15

John Travolta

Saturday Night Fever киноныхоо дүрээр шилдэг дүрийн шагналд нэр дэвшсэн тэрээр өөр олон гайхалтай дүрүүд бүтээсэн.20 алдартны 20 жилийн дараах зургууд 16

Halle Berry

2002 онд Оскарын шагнал хүртсэнээр кино урлагийн түүхэн дэх энэ шагналыг хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин болсон түүний тоглосон X-Men: Days of Future Past кино энэ онд гарсан.20 алдартны 20 жилийн дараах зургууд 17

Jim Carrey

The Mask, Ace Ventura: Pet Detective, Dumb and Dumber кинонуудаараа алдаршсан тэрээр 6 Алтан Бөмбөрцөгт нэр дэвшиж байсан ба олон арван шагнал хүртэж байсан. Энэ онд түүний Dumb and Dumber 2 кино нээлтээ хийсэн.20 алдартны 20 жилийн дараах зургууд 18

Cameron Diaz

1994 онд The Mask киногоороо алдаршсан энэ жүжигчний тоглосон The Other Woman кино энэ онд нээлтээ хийсэн.20 алдартны 20 жилийн дараах зургууд 19

Mark Wahlberg

Boogie Nights киногоороо алдаршсан тэрээр анх хип хоп хамтлагийн гишүүн байсан. The Perfect Storm, Planet of the Apes, The Italian Job, The Departed, Max Payne кинонуудаараа алдартай түүний тоглосон Transformers 4: Age of extermination кино энэ онд нээлтээ хийсэн.20 алдартны 20 жилийн дараах зургууд 20

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Lhagbajab Enkh-Orgil

    Lhagbajab Enkh-Orgil

    2014/11/25 at 09:05

    bargal hebeerei bainshu ain

  2. Lhagbajab Enkh-Orgil

    Lhagbajab Enkh-Orgil

    2014/11/25 at 09:05

    bargal hebeerei bainshu ain

  3. Lhagbajab Enkh-Orgil

    Lhagbajab Enkh-Orgil

    2014/11/25 at 09:05

    bargal hebeerei bainshu ain

  4. Lhagbajab Enkh-Orgil

    Lhagbajab Enkh-Orgil

    2014/11/25 at 09:05

    bargal hebeerei bainshu ain

  5. yu ve ene 2 chine hogshroogui bn shd hehe

  6. yu ve ene 2 chine hogshroogui bn shd hehe

  7. yu ve ene 2 chine hogshroogui bn shd hehe

  8. yu ve ene 2 chine hogshroogui bn shd hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *