Оросын Уфа хотын нэгэн гэрэл зурагчин танил цэвэрлэгчийнхээ гэрэл зургийг авч сошиалд оруулжээ. Түүний авсан зураг хэдхэн хоногийн дотор маш олон хүнд хүрч, цэвэрлэгч эрийн амьдралыг эрс өөрчилсөн байна

0

Сошиал суваг хөгжсөн өнөө үед хэдхэн хоногийн дотор л алдартай болж чадна. Оросын Уфа хотын оршин суугч Юрад яг л ийм зүйл тохиолджээ. Түүний танил Роман Филиппов GQ сэтгүүлийн хэв маягаар Юрагийн гэрэл зургийг авч дараа нь хамтын бүтээлээ сошиал сувгаар хуваалцжээ. Хэдхэн хоногийн дотор шинэхэн загвар өмсөгч Юра өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болж эхэлсэн юм, харин тусархаг хүмүүс Юрагийн ахуйн асуудлыг шийдэхэд туслахаар болжээ.

Уфа хотын оршин суугч танил үүдний цэвэрлэгчийнхээ зургийг авчээ, ингээд түүнийг улс даяараа таних болсон байна

filippov_photo
filippov_photo

Уфа хотын оршин суугч Роман Филиппов өөрийн танил үүдний цэвэрлэгч Юрагийн гэрэл зургуудыг авчээ. Тэд багаасаа танилууд байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зусланд танилцаж байжээ. Романы ээж нь тэр зусланд ажилладаг байсан тул ахтайгаа цуг зуслангийн хүүхдүүдтэй цагийг өнгөрөөнө. Харин Юра асрамжийн газар өссөн, тэрээр оюуны хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд 3 дугаар группд байдаг.

Хэдэн жилийн дараа том болсон хойноо Роман, Юра хоёр харилцаагаа сэргээжээ. Юра санамсаргүй байдлаар Романы ээжтэй таарч тэдний гэр бүлтэй харилцах болсон юм. “Намайг загалмайлсан Бабанч бас эгч Лена хоёр түүнийг ивээл доороо авсан, яагаад гэвэл тэд тусламж хэрэгтэй хүнд туслах ёстой гэж бодож явдаг хүмүүс. Бабаня эцэстээ бүр түүний загалмайлсан эх болсон доо.” хэмээн зурагчин залуу өгүүлжээ.

 

Романы гэр бүл Юрад нэг биш удаа тусалж байжээ

filippov_photo
filippov_photo

Гэрэл зурагчны хэлснээр өнчин өссөн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд улсаас олгодог өрөөг албан ёсоор авахад нь түүний гэр бүл тусалжээ. Дараа нь тэр өрөөг Юрагаас зaлилагчид гурван ч удаа хyyран мэxлэх аргаар авах гэж оролдсон байдаг, тэр болгонд Романы гэр бүл тэднийг “тас дарж” авч байв. Зaлилагчид арга барилаа өөрчилж Юраг тосгонд байдаг байшиндаа бaрьцаанд авч, улмаар хагас саяас дээш зээл авч өг гэж ятгасан байна.

Юра зaлилагчдын бaрьцаанд орж бүтэн нэг жилийн турш тосгоны байшиндаа яг л бooл шиг амьдарчээ. Тэр бүхий л муу муухай ажлыг гүйцэтгэнэ, ажлын хөлс гэж тэд Юраг дөнгөж л хооллож байсан гэдэг. Хоол ч гэж дээ, Юра бaрьцаанд байх хугацаандаа 15 кг турсан байна. Aлyyлахаасаа өмнө тэр золоор зугтааж чаджээ. Уфа хүртэл 10 гаруй километр замыг явганаар туулж Бабаня дээр очиж чадсан юм.

 

Романы гэрэл зургуудын ачаар Юра шиг хүмүүст бусдын анхаарлыг хандуулах боломжийг олгожээ

filippov_photo
filippov_photo
filippov_photo

Гэрэл зурагчны хэлснээр, Юраг ер нь л хүмүүс анзаардаггүй – тэдний хувьд Юра байхгүй юм шиг л өнгөрдөг. Үүнд Юрагийн буруу гэж юу байх вэ дээ. Бид адилхан нөхцөлд, адилхан боломжтой төрдөггүй шүү дээ. Багахан аз байхад тэр GQ сэтгүүлийн нүүрэнд гарч чадна. Түүний сайхан сэтгэл, сэтгэлийн хатад хэн ч атаархахаар.

 

Юрагийн гэрэл зургийг хэвлэн нийтэлснээс хойш түүнд туслах хүмүүсийн тоо ихээр нэмэгджээ

filippov_photo

Сэтгэл нь зовнисон хүмүүс Юрагийн түүхийг мэдээд түүний өрийг нь төлөхөд туслахаар шийджээ. Мөн Юраг нүдний шилний сурталчилгаанд тоглохыг урьсан гэж UTV хэвлэлд бичжээ.

 

Энэ тухай Романы гэрэл зургаа авахад ашигласан хэв маягийг баримталдаг GQ сэтгүүл ч олж мэджээ

filippov_photo

Сэтгүүлд онцлон хэлснээр, тухайн хэвлэлийн газар сайн үйлсэд гар бие оролцдог ажээ. Гэрэл зурагчин өөрийн төсөлдөө чухам GQ хэв маяг сонгосон нь бидэнд үнэхээр таатай байна. Ямар ч хүн амжилтад хүрч чадна гэдгийг уг төсөл баталж чадлаа.

Энэ түүх зөвхөн Юрад туслаад зогсохгүй мөн тусламж хэрэгтэй бусад хүмүүст ч тусална гэж найдаж байна. Юрагийн бусад гэрэл зураг болон түүний амьдралын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу.

22
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Orgil Tamir

    Orgil Tamir

    2021/01/24 at 12:14

    Amidral baylag shuu l gemeer bn hh

  2. Tse Jagaa

    Tse Jagaa

    2021/01/24 at 19:41

    Мундаг юмаа

  3. Н.Г. Одноо

    Н.Г. Одноо

    2021/01/25 at 01:01

    Hi

  4. Маяа Жп

    Маяа Жп

    2021/01/25 at 02:55

    Shan amidraltai shdee bvgd l hiij chaddag zvilee l hiij irsen

  5. Armeline Lopez

    Armeline Lopez

    2021/01/25 at 17:56

    Оройн мэнд бүгдээрээ 🇲🇳, анхааралтай ажиглаж, тэгшлээрэй 👇🇲🇳.

    Та олж чадаагүй зээлээ хайхаас залхаж, амьдрал чинь үгүй ​​болсон гэж бодож байна, танд урьдчилж юу ч төлөхгүйгээр мөрөөдлөө маш хурдан зээлээр дахин биелүүлэх бас нэг боломж байна юу ч урьдчилж төлөхгүйгээр сайн гэж хэлээрэй. Манай зээл 1,000,000 from -өөс 900,000,000,000 goes хүртэл 1-25 жилийн хугацаатай эргэн төлөгдөх хугацаатай.

    Хэрэв та 48 цагийн хугацаатай зээл авахыг сонирхож байгаа бол фэйсбүүкээр холбогдоорой. Ойлгож, анхаарлаа хандуулсанд маш их баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *