Өдгөө амьд сэрүүн байгаа Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй

0

Өдгөө амьд сэрүүн байгаа Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй


Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэгдэж байсан 115 нас, 19 хоногтой Кото Окубо гэгч Япон эмэгтэй 2013 оны 1-р сарын 12-ны өдөр уушигны хатгаа өвчний улмаас тэнгэрт хальсан. Нас барах хүртлээ Кавасаки хотын асрамжийн газарт хүүтэйгээ амьдарч байсан тэрээр Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэсэн тодорхойлолтыг 2012 оны 12-р сарын 17-ноос хойш зүүж байсан ба Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд ч бүртгэлтэй нэгэн байжээ. Кото Окубогоос хойш Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр мөн Японы Мисао Окава гэгч эмэгтэй тодроод байгаа юм байна.1898 оны 3-р сарын 5-ны өдөр Осакагийн Тенма дүүрэгт төрсөн, 114 нас, 364 хоногтой Окава хоёр охин, нэг хүүтэйгээс одоо хоёулаа 90 гаруй насыг зооглож яваа нэг хүү, нэг охин нь амьд сэрүүн байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө буюу 2013 оны 2-р сарын 27-ны өдөр Гиннесийн Дэлхийн дээд амжилтын байгууллагаас Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй сертификатыг Осака дахь асрамжийн газартаа хүлээн авсан Окавагийн зургуудыг хүлээн авч үзнэ үү.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/03/06 at 16:03

    зайлуулдаа аргагүй л хөгшрөөд хэцүүджээ… диваажинд очоо байлгүйдээ…. гэхдээ хүний сайн нь түрүүлж үхдэг гэдгийг бодвол ч хаха

  2. jerry-man

    2013/03/07 at 11:35

    хммм хөгширсөн байна дөө

  3. Aphrodite

    2013/03/11 at 17:01

    ingej urt naslah hetsuu

  4. Зочин

    2014/09/16 at 16:19

    сайхан насалжээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *