Сайхан сэтгэлтэй, сайн хүмүүсийн ачаар амьдрал нь маш ихээр өөрчлөгдсөн 15 гэрийн тэжээвэр амьтад

1

Амьтад яг бидэнтэй адилаар хоёр дахь боломжийг хүртэх эрхтэй. Тэдэнд хэрэгтэй зүйл бол эзнийх нь хайр, халамж юм. Амьтдын үрчлүүлсэн эхний өдрийг жилийн дараах үетэй нь харьцуулсан фото зураг хоорондоо эрс тэс ялгаатай харагдана. Энэхүү цаг хугацааны явцад өөрчлөгдсөн өөрчлөлт бидэнд эцэст нь нөхөрлөл, хайр халамж ямар чухал болохыг ойлгуулах юм.

Хүмүүс бид амьтдыг сайн найзаа гэж боддог. Мөн тэдний сайн сайхан амьдарч байгааг харах нь сайхан мэдрэмж төрүүлдэг. Та энэ мэдээллийг уншиж байх зуураа гэрийн тэжээвэр амьтан руугаа яаран очиж, түүнийг тэвэрмээр санагдах болно.

1. “Тэжээж эхэлсэн өдрийн 1 жилийн ойн баярын мэндийг хүргэе Philip! Түүнийг энэ хүртэл ямар их хол зам туулснаар нь би бахархаж байна.”

© finbettafish / Reddit

 

2. “Бид хэдэн өдрийн өмнө зам дээрээс тотины дэгдээхэй олсон юм. Тэр эхний өдрөө бидэн рүү харж ч чадахгүй байсан бол одоо унтахдаа заавал тэврүүлдэг болсон.”

© tanisharm / Reddit

 

3. “Миний Apollo, би түүнийг олох үед болон түүнийг маш ихээр хайрлаж, хоол өгч, зөндөө олон ундаа үнссэний дараа”

© pistolpanos / Reddit

 

4. “Энэ бол Макс. Түүнийг анх бяцхан аяган дотроос Tony гэх нөхөрсөг дун найзынх нь хамтаар авч байлаа. Одоо харин тэд хамтдаа 18 литрийн аквариум дотор аз жаргалтай аж төрж байна.”

© _riverpebble / Reddit

 

5. “Би гэртээ 2 долоо хоногтой, маш их өвдсөн гөлгийг авчирсан юм – тэр шөнөө ч давж чадахааргүй байсан юм.”

© ExcuseMy*** / Reddit

 

6. “Миний бяцхан Lunas өмнө нь ба одоо – тэр маш хүчирхэг шүү!”

© camclark77 / Reddit

 

7. “Миний охин Charity, 6 сарын зайтай – энэ өөрчлөлт одоог хүртэл намайг гайхшруулсаар л байна.”

© BryVry / Reddit

 

8. “Энэ бол Walter-ийн өмнөх ба одоогийн зураг. Би түүнтэй учирснаас хойш 1 жилийн хугацаанд тэр ингэтлээ өөрчлөгджээ.”

© TheDudeAmI / reddit

 

 

9. “Бид түүнийг худалдаалны төвийн автомашины зогсоол дээрээс олоход тэр бяцхан бүжин байсан. Харин одоо тэр энэ жил 7 нас хүрэх юм.”

© kinenchen / Reddit

 

10. “Bella-гийн өөрчлөлтийн өмнөх ба дараах мөч!”

© Yuki_U2 / Reddit

 

11. “Бөөстчихсөн, цонхийсон царайтай бас амны хөндий нь халдвартай байв – одоо тэр бяслагт дурлаж, буйдан дээрээ унтдаг болсон. Gobby-той танилц!”

© jelliefant / Reddit

 

12. “Эзэн нь тоохгүй орхисон учраас би түүнийг үрчилж авсан юм. Тэрэнд босож зогсох тэнхэл ч байхгүй байсан. Одоо Felix маш аз жаргалтай хүү болж, эргэн тойрон руугаа гүйж, харайдаг болсон.”

© houseofthesettingsun / Reddit

 

13. “Ivy-ийг олох үед тэр цочирдсон бас айсан байсан. Одоо тэр ой мод руу гүйж, хүмүүстэй найрсаг харилцаатай болсон шүү.”

© romiio / Reddit

 

14. “Энэ бол 2017 онд Hector-ийг анх гэртээ авчирч байх үеийн зураг. Харин доод талынх нь жилийн дараа буюу 2018 оны зураг”

© GHG- / Reddit

 

15. “Мэлхийгээ гэртээ авчрахын өмнө ба дараа. Байх ёстой газраа ирснээр түүний арьсных нь өнгө яаж өөрчлөгдсөнийг хар даа!”

© fgfrf12 / Reddit

Эдгээр 15 түүх танд гэрийн тэжээвэр амьтантай болох хүслийг төрүүлсэн үү? Та амьтан тэжээж байсан уу?

66
ГоёГоё
16
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Л. Дэлгэр

    Л. Дэлгэр

    2020/07/04 at 22:15

    hunii horhoi hodolgood dan tal zurag taviad bhima shit odo sonirhol tatad bn orhos

  2. Densmaa Dorjgotow

    Densmaa Dorjgotow

    2020/07/05 at 17:34

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *