
Америкийн Вашингтон мужийн микробиологийн лабораторийн эрхлэгч Рич Дэвис нэгэн туршилт явуулжээ. Амны хаалт нян тархах явцад хэрхэн нөлөөлж болохыг маш ойлгомжтойгоор харуулсан байна. Рич өөрийн туршилтандаа Петрийн аяга буюу намхан шилэн эсвэл хуванцар цилиндр таваг болон желатин ашигласан. Желатин агаар дусалд хэрхэн өөрчлөгдөж байгааг, мөн хэдий хэр тархаж байгааг харуулах юм. Залуу аяга руу ярьж, инээж, ханиалгаж үзжээ, эхлээд амны хаалттай дараа нь харин амны хаалтгүйгээр туршилтыг хийсэн байна.
Түүний туршилт ямар үр дүнтэй өндөрлөснийг одоо сонирхоцгооё, амны хаалт зүүх хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдгийг эндээс та бүрэн ойлгож авах болно.
Хүн амны хаалттай эсвэл хаалтгүй байхад хэдий хэр хэмжээний нян тархаж байна вэ?

Микробиологийн лабораторийн эрхлэгч Рич амны хаалттай бас хаалтгүйгээр желатинтай Петрийн аяга руу нэг амьсгалж, нэг дуулж, ярьж, найтааж, ханиалгаж үзжээ.
Эмнэлгийн амны хаалт цар тахлын үед ямар үр дүнтэй байгааг цаг хугацаа өөрөө харуулсан. Судлаач залуу амны хаалт зүүвэл юу өөрчлөгдөхийг хэнд ч ойлгомжтойгоор харуулахыг хүсжээ.
Агаар дуслаар халдварлах нян. Амны хаалттай/хаалтгүй

Гэрэл зураг дээр байгаа аяга судалгааны дараах үр дүнг илэрхийлнэ:
- Нэг удаа найтаах
- Дуулах (1 минут)
- Ярих (1 минут)
- Хоёр удаа ханиалгах
Аяган дахь нян агаар дуслын замаар яаж тархдагийг харууллаа. Амны хаалт тархалтыг үнэхээр үр дүнтэй хязгаарлаж чадаж байна.
Ханиалгахад нян ямар зайд тархахыг тодорхойлох туршилт

Хоорондын зай барих нь үнэхээр үр дүнтэй эсэхийг энэхүү туршилтаар тодорхойлохыг зорьжээ.
Амны хаалттай/хаалтгүй. Зай: 60 см, 120 см, 180 см

15 секундийн турш хүчтэй ханиалгахад тархах нянгийн тоог дээрх зургаар харуулсан байна. Та өөрөө сайн харж авлаа.
Үүнээс нэг л дүгнэлт гарна, бид ч аль хэдийн мэдсэн: амны хаалт үнэхээр үр дүнтэй – үүнийг ч баталж чадлаа. Олон нийтийн газар амны хаалт зүүх нь нян тархахаас хамгаална, одоо үед өөрийгөө болон бусдыгаа ингэж л хамгаалж чадаж байна.
Харин энэ бол амны хаалттай болон хаалтгүй хүний агаарын урсгал хэрхэн явж байгааг харуулсан зураглал
The role of mask: comparison of airflow when people wearing and not wearing mask talk and cough. (video: LaVision) pic.twitter.com/iDfKMUDslW
— People's Daily, China (@PDChina) April 6, 2020
Харамсалтай олон улс оронд амны хаалт зүүхийг зөвлөмж төдий л мөрдөж байна. Энэхүү туршилтаар ямар үр дүнтэй болохыг бид мэдэж авлаа.
Цар тахлын үед зөвхөн амны хаалт хамгаалахгүй гэдгийг мөн мартаж болохгүй.








Selenge Damdin
2020/07/04 at 09:18
Бодит үнэн шүү дээ. Бид агаар дуслын халдвараас амны хаалт буюу масктай урьдчилан сэргийлэн энэ цаг үе хүртэл явж ирлээ. Цаашид өөрсдийгөө хамгаална.
Б. Хүсэлтүвшин
2020/07/04 at 13:30
Гарчиг аа заавал яагаад ингэж өгөх ёстой юм лол.
Вирус гэшшш. Наад аяганд чин бактери ургуулдаг юм. Ороод уншлаа нян гээд яриад байгаа мөртлөө гарчиг дээрээ вирус гэшш. Жаахан юм уншмаар юм даа