Таны хэл эрүүл мэндийн чинь талаар дараах 6 чухал зүйлийг хэлж өгч чадна. Үүнийг заавал мэдэж байх хэрэгтэй!

2

Та магадгүй гайхшрах байх, гэхдээ хэл эрүүл мэндийн олон асуудлуудтай холбогдсон байдаг. Анхны үзлэгийн хувьд та толь авч, болгоомжтойгоор хэлээ хараарай. Үүний дараа бидний бэлтгэсэн дараах мэдээллийн дагуу эрүүл мэндээ ямар байгааг мэдэж авч болно.

Бид та бүхэнд хэлнийхээ тусламжтай эрүүл мэндийн байдлаа мэдэж авах талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хэлэн дээрх эрхтнүүдийн байрлал

Хэл бол бүхэл бүтэн газрын зураг гэсэн үг. Чухал эрхтнүүдийн холбоос хэлэн дээр байрладаг. Тэдгээр чухал эрхтнүүдийн бүх өөрчлөлт (шарх, толбо, цэврүү гэх мэт) хэлэн дээр илэрч мэдэгдэнэ.

  • Хэлний үзүүр хэсэг зүрхийг илтгэнэ.
  • Уушги хэлний үзүүрийн хоёр талд байрлана.
  • Хэлний төв хэсэгт ходоод болон нойр булчирхайтай холбогдсон цэг байна.
  • Хэлний ирмэгийн дагуу зүрх болон дэлүү байрлана.
  • Хэлний доод хэсгийн ойролцоо гэдэс байрлана.
  • Гэдэсний цэг байрлаж буй хэсгийн ойролцоо бөөрнүүд байрлана.
© Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Хэлний төлөв байдал

Бид хэлэн дээрх өнгө болон давхарга өөр өөр эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой гэдгийг мэднэ. Гэхдээ хэлний төлөв байдал мөн бидэнд зарим зүйлсийн талаар хэлж өгөх боломжтой.

  • Нимгэхэн хэл шингэн алдалт болон бодисын солилцооны асуудлыг илтгэнэ.
  • Хавагнасан хэл бамбай булчирхайн асуудлууд эсвэл халдварыг илтгэнэ.
  • Зузаан хэл витамин B12 амин дэмийн дутагдалд орсныг илтгэнэ.
© Shutterstock.com

 

3. Босоо атираа

Босоо атираа зураас бол нурууны эрүүл мэндийг илтгэдэг. Хэрэв энэ зураас хэлний доод хэсэгт мушгиралдсан байдалтай байвал, бүсэлхий орчмоор асуудал байна гэсэн үг.

© Shutterstock.com

Босоо атираа зураас дунд хэсэгтээ нугаралдсан байвал, цээжний хэсэг асуудалтай болохыг хэлж байна.

© Shutterstock.com

Хэлний үзүүр хэсэгтэй ойролцоох газар мушгиралдсан байвал, аарцаг орчмоор асуудал байна гэж ойлгож болно.

© Shutterstock.com

 

4. Газарзүйн хэл

Энэ бол биед үрэвсэл байгааг илтгэж буй байдал ба папилла орчмоор үрэвсэж, өнгө нь өөрчлөгдсөн гэсэн үг юм. Ихэнхдээ витамин B12 амин дэмийн дутагдалд орох болон дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг. Заримдаа хорсох болон өвдөх үед илэрдэг.

© Shutterstock.com

 

5. Чичигнэсэн хэл

Чичиргээтэй хэл нь сэтгэл зовнил, айдсаа нуух болон мэдрэлийн өвчнийг илтгэдэг. Паркинсоны өвчний үед хэл ийм болж хувирах боломжтой.

© Shutterstock.com

 

6. Хагарсан хэл

Энэ хэл ихэвчлэн удамшдаг. Мөн Мелкерссон-Розентал хам шинж (ховор тохиолдох мэдрэлийн эмгэг) болон хайрст үлд өвчний үед хэл ийм байдалтай болж болно.

© Shutterstock.com

Хэрэв таны хэлэнд дээрх шинж тэмгүүдээс илэрч байвал, өөрөө дур мэдэн онош тавиж эмчилгээ хийхээс болгоомжил. Эмчид хандаж нарийвчилсан шинжилгээ өгөх хэрэгтэй.

Та өөр бусад хэлний эрүүл мэндийн талаар хэлэх зүйлсийг мэдэх үү? Та урьд өмнө хэлээрээ эрүүл мэндийн нөхцөл байдлаа оношилж байсан уу? Санал бодлоо хуваалцаарай.

12
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Баясгалан Баясаа

    Баясгалан Баясаа

    2019/11/15 at 22:54

    Сэкү Батбилэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *