Элэг таны амьдралын хэв маягийг дийлэхгүй байгааг илэрхийлэх 6 шинж тэмдэг

2

Элэгний үйл ажиллагаа доголдож эхлэхэд хүний бие организмд хорт бодисууд хуралдаж эхэлдэг. Эдгээр бодис нь өөхөн давхаргад хуралдах ба элэг эргээд хэвийн байдлаар ажиллаж эхлэх үед биед аюулгүйгээр гадагшилна.

Энэ удаа элэг таны амьдралын хэв маягийг дийлэхгүй байгааг ямар шинж тэмдгээр мэдэж болох тухай өгүүлэх бөгөөд энэ нь олон хүний анхаарлыг татаж байсан асуултын хариу болох биз ээ.

Оюун ухаан самуурах

Хэт их ачаалалаас болж элэг цусаа гүйцэд шүүж чадахаа болих үед хуралдах хорт бодис биеийн бүхий л хэсэгт, бүр тархинд ч хүрч болох ба ийм үед доорх шинжүүд илрэнэ:

  • Оюун ухаан самуурах
  • Ямар нэг зүйлийг үе үе эсвэл бүр таг мартах
  • Аливаа нэг шийдвэр гаргаж чадахгүй байх

 

Цусан дахь сахарын хэмжээ багасах

Элэг цусан дахь сахарын хэмжээг тогтмол барьж, хянаж байх үүрэгтэй бөгөөд элэгний ачаалал ихсэх үед цусан дахь сахарын хэмжээ буурч эхлэнэ.

Энэ нь хоол идсэний дараа глюкозын хэмжээ хэвийн бус өсөлтөөс болдог ба үүнээс хойш хэдэн цагийн турш сахарын хэмжээ эрчимтэй багасана. Ингэснээр хүн уур уцаартай, итгэлгүй, хүч чадалгүй мэт болдог.

 

Дааврын тэнцвэр алдагдах

Хүний биеийн янз бүрийн дааврын тэнцвэрийг барихад элэг чухал үүрэг гүйцэтгэх ба элэг ямар нэг байдлаар суларч, хэвийн биш байдлаар ажиллаж эхлэх үед дааврын тэнцвэр алдагдана. Ийм үед доорх шинжүүд илрэнэ:

  • Эсрэг хүйстнээ сонирхох нь багасна
  • Сарын тэмдгийн өмнөх синдром илрэл хүчтэй байна

 

Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлт

Хорт бодис биеэр тархаж тархинд хүрэх үед зөвхөн юм мартдаг болоод зогсохгүй сэтгэл санааны огцом өөрчлөлтүүд их болно.

Айдас түгшүүр, сэтгэл гутрал зэрэг нь таны элэгний үйл ажиллагаа суларч байгаагийн нэг шинж юм. Хэрвээ та иймэрхүү шинж тэмдэг мэдэрвэл элдэв сэтгэл санаанд нөлөөлөх эм уухаасаа өмнө яаралтай шаардлагатай шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

 

Дархлаа буурах

Ханиад томуу амархан тусдаг хүмүүс витамин С дутагдаад өвдөж байгаа тухай их ярьдаг. Иймэрхүү олон хүн, хүний биеийн дархлаанд элэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мэддэгүй билээ. Чухам бие организм маань элдэв бактери, вирустай тэмцэх чадвар нь элэгний үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхээс шалтгаалдаг юм.

 

Унтах үеийн апноэ буюу амьсгал тасалдалт

Унтах үеийн апноэ буюу амьсгал тасалдалт гэдэг нь хүн унтаж байх үедээ 10 секунд ба түүнээс их хугацаагаар амьсгалахгүй, уушиг дахь агаарын солилцоо явагдахгүй байхыг хэлдэг. Өвчин хүндэрсэн нөхцөлд 2-3 минут амьсгалахгүй, иймэрхүү тасалдалтын нийлбэр хугацаа нь унтах цагийн талыг эзлэх тохиолдол бий. Апноэ хэмээх энэ өвчний нэг шинж тэмдэг нь хурхиралт юм.  Хэрвээ танд апноэгийн шинж илэрвэл элэгний үйл ажиллагаа доголдсон байх магадлал өндөр.

 

Элэгний үйл ажиллагааг сэргээхийн тулд яах ёстой вэ?

Юуны түрүүнд хоолны зөв дэглэм баримтлах хэрэгтэй. Гэхдээ энэ нь хоол сойх гэсэн үг биш ба доор дурдсан зөвлөгөөг дагахыг хэлж байгаа юм:

  • Фруктозын өдрийн хэрэглээг 20 граммаас хэтрүүлэхгүй байх
  • Үрэвсэл сэдрээх ургамлын тосыг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байх
  • Хийжүүлсэн ундаанаас татгалзах
  • Хоол хүнсэндээ амьтны болон ургамалын гаралтай аминхүчил хэрэглэх
  • Хоол хүнсэндээ навчит ургамал ихээр хэрэглэх
  • Архи дарс хэрэглэхгүй байх, бүр боломжгүй нөхцөлд багасгах
  • Хүхрээр баялаг өндөг, сармис, сонгино хэрэглэх
16
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
10
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Д. Укана

    Д. Укана

    2017/12/31 at 10:25

    SS pls

  2. Мөөгий Д. Д.

    Мөөгий Д. Д.

    2017/12/31 at 13:41

    Ss

  3. Enkhbat Eba

    Enkhbat Eba

    2017/12/31 at 19:44

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *