Хөхний даруулгаа хэдий хугацааны давтамжтай угааж байх ёстой вэ?

1

Угаахаасаа өмнө дахиад нэг өмсчихдөг юм уу гэж бодож үзээгүй эмэгтэй хүн байхгүй болов уу. Хөхний даруулгыг гараар угаахыг зөвлөдөг, энэ нь цаг, хүч шаардсан ажил болох ажээ. Угаах хувцасны сагсанд ортол хөхний даруулгыг бид хэдэн удаа өмсөж болох юм бэ?

Угаах хугацаа нь хөхний даруулгатайгаа та юу хийж байгаагаас шалтгаална. Байнга хөлөрдөг бол, жишээ нь спортынх бол зүүснийхээ дараа заавал угааж цэвэрлэнэ. Арьсны тос, нян нь хөхний даруулгад үлдэнэ. Хэрвээ хөхний даруулга хөлстэй болж эвгүй үнэртэж эхэлбэл угаах цаг болжээ гэж ойлгоорой. Өөрөөр хэлбэл заавал угаах ёстой. Хөхний даруулгыг өдөр болгон угаахгүй байснаар та хэрэглэх хугацааг нь уртасгаж өгч байгаа юм.

Хөхний даруулгаа угаах цаг ирлээ, хэрхэн угаах вэ?

Шилдэг хувилбар – гараараа угаах. Саванд бүлээн ус хийж нэг халбага угаалгын бодис эсвэл барааны саван уусгаарай. Нэг эсвэл хэд хэдэн хөхний даруулгаа хийгээд хэдэн минут дэвтээж орхино. Савантай усандаа хөхний даруулгаа зөөлөн угаана. Эцэст нь бохир усаа асгаад цэвэр ус хийж хөхний даруулгаа зайлна. Ус цэвэрхэн болтол хэд хэдэн удаа зайлна.

Угаалгын машинаар угаахаас өөр аргагүй бол хөхний даруулгаа хамгаалах энгийн аргууд байдаг. Нэгдүгээрт, угаалгын нунтаг хийнэ. Үүнээс гадна хөхний даруулгаа товчилсон байх ёстой. Эмзэг хувцас угаах зориулалттай тусгай торон уутанд хөхний даруулгаа хийж тансаг хувцас угаах горим дээр угаалгын машинаа тохируулна.

Хөхний даруулгыг гараар эсвэл угаалгын машинаар угаалаа гэхэд хэзээ ч хатаах хэсэгт хийж болохгүй. Хатаахдаа хөхний даруулгын аягыг янзлаад дэлгэж хатаана.

Хөхний даруулга нь эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг тул зөв арчилж цэвэрлэж байгаарай.

14
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zolzaya Gungaajav

    Zolzaya Gungaajav

    2017/12/30 at 17:06

    9

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *