Ямар ч аюулгүй гэж бодож байсан эдгээр 8 хүнс таныг хордлогод ч оруулж болзошгүй

2

Дэлгүүрийн лангуун дээрээс эрүүл мэндэд тустай гэж хүнсний бүтээгдэхүүнээ сонгон авдаг. Харин судалгаанаас харахад жирийн хүнс хүртэл хордлогын шалтгаан болох ажээ.

Та бүхэндээ хордлогод оруулах хүнсийг жагсаахын зэрэгцээ асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлж хоол хүнснээсээ таашаал авахыг танилцуулахаар бэлдлээ.

1. Салат

Нийгмийн ашиг сонирхолыг хамгаалах үндэсний төвийн (CSPI) мэргэжилтнүүд 12 жилийн статистик тооцоонд үнэлгээ хийжээ. Чухам ямар хүнс хоолны хордлогод оруулж байгааг судалж үзсэн байна. Салатны ногоон навч нэгдүгээр байрт бичигдсэн. Бүртгэгдсэн 13,568 тохиолдлын 363 хордлогын буруутан нь байсан юм. “Шууд хэрэглэхэд бэлэн” гэсэн бичигтэй ногоон навч авсан ч гэсэн хэрэглэхээсээ өмнө сайтар угаахыг зөвлөж байна.

 

2. Өндөг

Сальмонелл гэх халдвар нь өвчтэй тахианаас өндгөнд халдварласан бол амь насанд аюултай, ялангуяа бага насны хүүхдүүд, өндөр настан, мөн бие султай хүмүүст нэн аюултай. Хэрвээ хальс нь цэвэрхэн биш бол 1 минут хальсыг угаахад заавал зарцуулна. Цэвэрлэсний дараа л гэрийнхнийгээ өндгөөр хооллоорой.

 

3. Тахиа

Түүхий тахианы ганц дусал шүүст агуулагдаж буй кампилобактер (Campylobacter) гэх нян хүнд халдварлах бүрэн боломжтой. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг доголдуулж өндөр халууруулна. Түүхий махыг угааж байхад нян гараар дамжин биед халдварлах магадлал өндөр. Тиймээс аль болох түүхий маханд нүцгэн гараараа хүрэхгүй байхыг хичээнэ, мөн махны модоо сайтар угааж ариутгаж байхыг зөвлөж байна (хутга, аяга таваг бүгд орохыг анхаарна уу).

 

4. Туна загас

Загасыг буруу хөлдөөж гэсгээхэд скомбротоксин гэх хортой уураг ялгардаг. Энэ нь хордлогод хүргэх аюултай: биеэр тууралт үүснэ, бөөлжинө, гэдсээр хатгаж өвдөнө, гүйлгэнэ, тэр ч бүү хэл ухаан алдахад хүргэнэ.

Гарах арга зам: агаартай нэгдүүлэхгүйгээр гэсгээнэ. Хөлдөөгчнөөс аваад хөргөгчний гэсгээх хэсэгт тавина, ингэхдээ савлагааны амыг нээхгүй. 2 кг загасыг гэсгээхэд ойролцоогоор 24 цаг шаардлагатай.

 

5. Бяслаг

Бяслагт хортой бодис байхгүй, гэхдээ боловсруулах явцад микро биетүүд орсон байж болзошгүй. Энэ микро биетүүд хордлогод хүргэнэ. Хэрвээ бяслагийг өвчтэй малын ариутгаагүй сүүгээр хийсэн бол бруцеллоз болон листериозоор өвчлөх эрсдэлтэй. Бяслаг сонгохдоо шалгарсан брэндийг авна.

 

6. Хиам болон махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Судалгааны үр дүнгээс харахад хиам болон бусад төрлийн махан бүтээгдэхүүний 12% нь гэдэсний савханцар, микро биетээр (листер болон сальмонелл) дүүрэн байдаг ажээ. Листер нь ихэвчлэн өндөр настан, дөнгөж төрсөн хүүхэд, бага насны хүүхдүүдэд аюултай – мэдрэлийн системийг эвдэж менингит хүртэл хүндрэх ажээ.

 

7. Махан таташ

Татсан маханд их хэмжээний нян, гэдэсний савханцар, сальмонелл болон листер агуулагдаж байдгийг мэргэжилтнүүд тогтоосон. Тийм учраас котлетоо сайтар шарж идэхийг зөвлөжээ.

 

8. Далайн бүтээгдэхүүнээр бэлдсэн коктейль

Энэ төрлийн хүнсэнд дрожны/хөөлгөгчний байх ёстой хэмжээ хэд дахин давсан байдгийг судалгаанаас харж болно, өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзнэ. Үүний оронд хөлдөөсөн бүтээгдэхүүн авахыг санал болгожээ.

29
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sharvaa Sukhbat

    Sharvaa Sukhbat

    2017/12/29 at 23:39

    Odontungalag Namjildagva

  2. Зочин

    2017/12/30 at 11:41

    meduushtei yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *