Сармисны ашиг тусыг бид бүгд л сайн мэднэ, гэсэн хэдий ч ханиад томуу эсвэл дархлаагаа дэмжих тухай сэдэв хөндөгдөхөөр л сармисыг санана. Сармис үүнээс ч илүү ашиг тустай гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй нь харамсалтай…
Аяга бүлээн усанд хийсэн ердөө хоёрхон хумс сармис таныг олон өвчнөөс аварч чадах юм. Итгэхэд бэрх ч гэлээ үнэхээр үр дүнтэй жор болохыг би өөрийн биеэр мэдэрсэн. Ингээд танд анагаах чадалтай сармисны хандтай жорыг танилцуулъя.
Сармистай ус
Сармистай усыг хэрхэн зөв бэлдэх, ямар өвчний үед зайлшгүй хэрэглэх, ямар үед хэрэглэхийг хориглох заалттай вэ?
Орц:
- 2-3 хумс сармис
- 3 зүсэм шинэхэн нимбэг
- 3-4 дусал оливын тос
- 1 стакан бүлээн ус
Бэлдэх арга:
- Сармисаа хальсалж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
- Хэрчсэн сармисаа саванд хийгээд хэдэн зүсэм нимбэг, 3-4 дусал оливын тосоо нэмнэ.
- 15 минут хандалж орхиорой.
- Шүүгээд шууд ууж хэрэглэнэ.
Дараах асуулт урган гарч ирж байгаа юм: сармисны ханд яагаад үндсэн хоёрхон орцоос бүрдэж байна? Сармис – нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ, судасны хана, гэдэс ходоодыг шимэгч хорхойноос үр дүнтэй цэвэрлэнэ. Нимбэг бие махбодийг амин дэмээр хангаж хорт бодисыг биеэс гадагшлуулан, өөх тосыг хайлуулна, нүүр царайны өнгийг сэргээдэг байна.
Нимбэгт агуулагдах их хэмжээний кали нь зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг, тархи болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Нимбэг мөн хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдгийг баталсан. Элгийг эрүүлжүүлэхээс гадна ашигтай ферментүүдийн ялгаруулалтыг идэвхжүүлдэг ажээ.
Сармистай усыг байнга хэрэглэснээр зүрхний өвчлөл, зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэлийг бууруулна. Сармистай ус нь цус өтгөрөх явдлыг багасгадаг. Сармис нь цусны даралт бууруулахын зэрэгцээ холестерины түвшинг тэнцвэржүүлдэг байна.
Мөн сармисны усыг тогтмол ууснаар дараах эерэг нөлөө үзүүлнэ: халдварт өвчинтэй тэмцэх чадвар нэмэгдэнэ, үе мөчний өвчин багасна, элэг, бөөр эрүүлжинэ.
Гэхдээ сармистай ус нь бие махбодид хүчтэй үйлчилгээтэй тул өдөр болгон уухаас зайлсхийх ёстой. 1 стакан усыг долоо хоногт 2 удаа ууснаар сармистай усны анагаах үйлчилгээг бүрэн авч чадна.
Сармистай усыг өглөөний цайнаас 30 минутын өмнө уувал илүү үр дүнтэй. Хэрвээ та цус шингэлэх эсвэл даралт бууруулах эм хэрэглэж байгаа бол сармистай ус уухаа түр азнаарай, яагаад гэвэл сармистай ус нь цусыг шингэлж, даралт бууруулах үйлчилгээтэй байдаг. Тиймээс эмчлэгч эмчтэйгээ заавал урьдчилан зөвлөлдөхийг анхааруулж байна.
Сармистай ус – гэрийн нөхцөлд хэвлийн өөх хайлуулах бас нэгэн үр дүнтэй арга болно. Бодисын солилцоог идэвхжүүлэх тул калорийг богино хугацаанд шатаана, мөн хоол идэх дуршлыг ч буруулдаг.
Нимбэг нь амин дэм, эрдэс бодисоор баялаг төдийгүй жилийн дөрвөн улиралд бид шинээр нь хэрэглэх боломжтой жимс юм.
Duyaa Duya
2019/11/14 at 17:21
Myadag Rentsendorj
2019/11/14 at 20:02
Oyunaa Khasbaatar
2019/11/15 at 10:48
Tugsjargal Enebish
2019/11/15 at 16:53
Otgonzargal Boraros
2019/11/15 at 18:26
Otgonzargal Boraros
2019/11/15 at 18:26
Batbold Tseden
2019/11/15 at 20:43
Бэлтгэх арга дээр устай холино гэсэн үг алга гүйцэт бичээч
Enkhee Ayush
2019/11/15 at 22:42
Сармис нь хятад бж болох юм уу
Zundui Tserenbayr
2019/11/16 at 10:50
.
Дамдинжав Мэндцэцэг
2019/11/16 at 15:34
Usniihaa hemjee uuh hemjeegee todorhoi bicheechee
Tsogtsaihan Dagva
2019/11/16 at 15:42
Лувсаночир Оюунчимэг
2019/11/16 at 16:10
Erdene Uurtsaih Byambasuren Erdene Luwsan Nyamaa Dorj Altai Uujgii Uujgii
Sharaa Tsatsa
2019/11/16 at 18:50
hytad sarmisiig er ni heregleh hereggui shuu
Dorjsuren Tudev
2019/11/16 at 20:22
ЗЭЭЛИЙН САНАЛ аюулгүйБи амьдарч байгаа бүх хүмүүс тусалдаг худалдаачин байнаСудалгааны хооронд хэцүү санхүү, таны зээлийн бүхЯлангуяа жилд 3% -ийн хүүтэй.
– Санхүүгийн зээл- Үл хөдлөх хөрөнгийн зээл- Хөрөнгө оруулалтын зээл- Авто зээл- Өр нэгтгэх- Зээлийн олж авах- Хувийн зээл- Та гацсан байна- ??️Таны хүсэлтийг $ 3000- $ 850,000 болгож өгнө үү
Шууд холбоо барих: Имэйл: [email protected]Шууд холбоо барих: Имэйл: [email protected]
24цаг / 24цаг
Hohoo Hohoo
2019/11/16 at 21:30
Ядмаа Цэндсүрэн
2019/11/16 at 21:46
Gantsooj Tse