Зурхайн ордууд ямар төрлийн согтууруулах ундаанд дуртай вэ?

1

Тодорхой нэг дуртай зүйлээр нь тухайн хүнийг шинжиж болдог. Энэ удаад зурхайн ордууд чухам ямар төрлийн согтууруулах төрлийн ундаад дуртай байдгийг одон орон судлаачид гаргаж ирснийг танилцуулах гэж байна.

Согтууруулах төрлийн ундаанд дурлах гэдгийг донтох гэсэнтэй андуурч болохгүй. Хэрэглээний соёлоор бүгдийг тодорхойлно.

Хонь

Хонины ордныхон хатуу чанарын ундаанд тэр дундаа архийг илүүд үздэг. Архийг хэрхэн зөв хэрэглэх талаар тэд мэдлэгтэй, ихэвчлэн архины коктейль захиалж уух нь элбэг. Дарс шимээд суух хонины ордныхон ч тун чиг ховор доо. Тэдний огцом ааш аяг нь гал шиг дүрэлзэж байхыг хүсдэг юм.

 

Үхэр

Энэ ордныхон зөв дарсан дарсыг илүү хэрэглэх хүсэлтэй. Шинэ амтыг саруул ухаанаар мэдэрч суух нь тэдэнд сайхан. Ачаалал ихтэй ажлын өдрийн дараа найз нөхөдтэйгөө дарс шимж алжаалаа тайлна. Эмэгтэйчүүдийн хувьд сидр таалагдана – хүчиллэг, бага зэрэг чихэрлэг амт нь сөрөг сэтгэл санааг зайлуулж дуртай дарснаасаа таашаал авна.

 

Ихэр

Өөрийгөө юугаар ч хязгаарлахыг хүсэхгүй, адал явдлыг эрэлхийлэгч. Тийм учраас найз нөхөдтэйгөө дарвиж – текила ууна. Уг ундаа нь сэтгэл хөдлөлийг сул тавихад нөлөөлөх ажээ. Ихрүүд наргиж цэнгэж чаддаг, зугаа цэнгэлийг аль болох орхилгүй оролцохыг хүсдэг хүмүүс. Шинэ хүмүүстэй танилцаж, эсрэг хүйстэнтэйгээ цуг бүжиглэх дуртай хүмүүс.

 

Мэлхий

Мэлхийнхэн аливаа зүйлийн утга учрыг олж, бүх зүйлд бодлоготой хандахыг хүсдэг. Уух архиндаа ч мөн адил хандана. Энэ ордныхон ихэвчлэн жин/gin шимж үдшийг өнгөрөөх хүсэлтэй. Энэ ундаанд хэт дурлах талтай ч хэм хэмжээгээ мэдэх тул хэтрүүлэн хэрэглэнэ гэж байхгүй.

 

Арслан

Арслангууд цаанаасаа л амбицтай, агуу хүмүүс байдаг. Тэдний хувьд үнэтэй улаан дарс бол ундааны дээж. Тэд хундага дарс шимэнгээ өөрийнхөө хүрсэн амжилтыг дүгнэж цэгнэнэ. Хямдхан коктейл ууж байгаа Арслангийн ордныхон гэж бараг байхгүй.

 

Охин

Охидууд эмзэг бөгөөд болгоомжтой. Тэд цитрус амттай, илүү хөнгөн дарсыг дээдэлнэ. Зөв хэмд хөргөсөн дарсыг л хүртэнэ, тэгэхээр зүгээр нэг хундага дарсаар тэдний шаардлагыг хангаж чадахгүй. Өөрсдийн хүссэн дарсыг санал болгож чадвал та охины ордныхонтой илүү дотно найрсаг харилцаа үүсгэж чадна.

 

Жинлүүр

Бодолд автах дуртай жинлүүрийнхэнд виски илүү тохирно. Тааламжтай согтууруулах төрлийн ундааны амтыг мэдэрч суух нь таатай. Нуруугаа эгц байлгаж толгойдоо ажил, амьдралын элдэв асуудлыг тунгаан бодон суух нь тэдний хувьд жаргал.

 

Хилэнц

Өөрийн дуртай архийг олохын тулд олон төрлийг ууж үзсэн. Эрлийн үзүүрт коньяк гэдэг ундааг дээдлэх болжээ. Уг ундааг хэрэглэх соёлын дагуу зөвхөн амтыг нь тамшаалахаас гадна өөрийн хундаганд хийж зөв барьж уух дүрэм. Сэтгэлд таатай ерөөлийн үг хэлж сэтгэлд нийцсэн хамт олны дунд уухыг хүснэ.

 

Нум

Нумынхан сөрөг сэтгэл санааг тэвчихгүй, тэд аз жаргалд дуртай учраас оргилуун дарсанд дуртай. Баяр баяслаар дүүрэн орчин тойрон тэдний хувьд чухал. Шаардлагатай үед хэрэг болно гэж хадгалсан нэг шил оргилуун дарс түүнд байж л байгаа. Гэнэтийн зочдыг тэр хоосон буцаахгүй ээ.

 

Матар

Хөнгөн чанарын согтууруулах төрлийн ундаанаас тэд зайгаа барихгүй, гэхдээ тэд скотч/scotch-ийг илүүд үзнэ. Элитүүдийн хэрэглэдэг уг ундаа матрынхны гэрт бэлэн байх бөгөөд тэд өөрсдийгөө зөв хэрэглээнд сургасан улс. Намуун тайван үдэш, хундага шотланд виски уусан шигээ суух нь хэн бүхний мөрөөдөл биз дээ.

 

Бумба

Бумбынхан маш сониуч зантай улсууд. Тэд амт болгоныг хослуулах дуртай тул байнга л туршилт хийж явдаг. Туршилтын явцад эршүүд ром дээр тэд тогтоно. Зарим нэг нь дан эрчүүдийн баг дунд уух эсвэл ганцаар уух сонирхолтой нэгэн ч бий.

 

Загас

Тэд дарсны цэс асуух нь тун ховор доо, ихэвчлэн абсент сонгож ууна. Энэ төрлийн согтууруулах төрлийн ундааг найз нөхөдтэйгөө хэрэглэж амьдралын зах хязгаарыг мэдрэх ажээ.

 

Хүн болгон өөрийн гэсэн онцгой чанартай учраас та бидний дурдсан ундааг хэрэглэдэггүй байж болно. Гэхдээ зурхайн мэргээр бид өөрсдийнхөө олж мэдээгүй шинэ зүйлийг олж мэдэх боломжтойг мөн мартаж болохгүй.

27
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Mina Bekee

    Mina Bekee

    2017/07/03 at 20:44

    Abcent gej yu vee

  2. Zuka Altangerel

    Zuka Altangerel

    2017/07/03 at 22:43

    gin gej yu iin

  3. Dolgorjav Tsevelmaa

    Dolgorjav Tsevelmaa

    2017/07/03 at 23:47

    yg helsen baina

  4. Nasanbat Lkhagvasuren

    Nasanbat Lkhagvasuren

    2017/07/04 at 02:16

    Хилэнцийнхэн сайхан газар очиж бор цайгаа уух нь дээ.

  5. Хөх Монгол Заяа

    Хөх Монгол Заяа

    2017/07/04 at 04:04

    Давгүй шүү ??

  6. Одгэрэл Бат

    Одгэрэл Бат

    2017/07/04 at 07:01

    Arhi

  7. Zuka Altangerel

    Zuka Altangerel

    2017/07/04 at 09:04

    uu teriig chini hergeldeggvi shde

  8. Munkhgerel Luvsanjalbuu

    Munkhgerel Luvsanjalbuu

    2017/07/04 at 09:49

    Шотланд виски

  9. Ganaa MG

    Ganaa MG

    2017/07/04 at 11:36

    Сидр гэж юу юм бол…

  10. Хумхыг СС хийгээд өгөөч pls

  11. Eenee Enerlen

    Eenee Enerlen

    2017/07/04 at 14:49

    Шампанск

  12. Т. Солонго

    Т. Солонго

    2017/07/04 at 19:25

    Яг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *