Байгаль эх тэднийг загвар өмсөгч байхаар үзэсгэлэнтэй бүтээсэн боловч тэд огт өөр мэргэжил сонгожээ

0

Хүнийг хувцсаар нь бус харин ухаанаар нь дүгнэ гэж ярьцгаадаг. Энэ тохиолдолд гадаад төрх, хувь хүний талаас нь ярилгүй орхижээ. Гэхдээ хүний нүүр царай, биеийн галбирт анхаарал хандуулахгүйгээр тухайн хүний талаарх өөрийн үзэл бодлыг тодорхойлж чадахгүй. Зарим нэг хүмүүс анхны харцаар л бусдын анхаарлыг татдаг тул тэднийг шууд л загварын тайз дээр алхуулмаар санагдана. Тэд загварын бизнестэй огт холбоогүй ажил мэргэжил сонгосон нь үнэхээр сонирхолтой.

1. Адриенна Колежар, цaгдаа

© adrienne_koleszar / instagram

Магадгүй, дэлхийд биш юм аа гэхэд Германы хамгийн царайлаг цaгдаа болов уу. Гуалиг, шаргал үст бүсгүй ахмад комиссар цолтой. Өөрийгөө сорих гэж уг мэргэжлийн сонгосондоо огт харамсдаггүй, харин ч зөв зүйл хийсэн гэж бодож явдаг. Ажлаас гадна 34 настай бүсгүй спортоор хичээллэх, хувийн блог хөтлөх цаг гаргадаг ажээ.

 

2. Блейз Уильямс, тээврийн жолооч

© blayzewilliams / instagram

Итгэмээргүй ч гэлээ, энэ цэнхэр нүдэн бүсгүй ачааны машины жолооны ард 19 наснаасаа суужээ. Тэр цагаас хойш хайртай машинаасаа огт холдсонгүй. Австрали бүсгүй өөрийгөө холын замын тээврийн жолооч гэж хэлэх бүрэн эрхтэй. Арга ч үгүй, эрхээ аваад 7 жил болж байна. Даанч үүнд итгэх хүн цөөхөн. Тийм учраас байнга л жолооныхоо үнэмлэхийг үзүүлэх хэрэг гардаг ажээ.

 

3. Йонас, нисгэгч

© jonas_sofly / instagram

Харинэ энэ залуу нисгэгч болохоор шийджээ. Аялах дуртай болохоороо энэ мэргэжлийг сонгосон гэдэг. 32 настай герман залуу спортоор хичээллэх дуртай, бусдад ч мөн тусалдаг: түүнийг хувийн фитнес дасгалжуулагчаар урьж болно.

 

4. Руо Янь, махны худалдагч

© 若妍 / facebook

Мэдээж, худалдааны салбарт янз бүрийн царайтай хүмүүс ажилладаг. Гэхдээ Тайваньд амьдардаг Руо Янь хамт олон дундаасаа илүү харц булаамаар. Үзэсгэлэнтэй бүсгүй өөрийн гоо үзэсгэлэндээ тохирохооргүй ажил хийгээд байна уу гэлтэй. Тэрээр зам дагуу байрлах нэгэн кафед мах шардаг юм. 36 настай тэрээр мөн загварын өмсөгчийн ажил эрхэлдэг ажээ.

 

5. Эми Стэнтон, сантехникч

© aimee.adventures / instagram

Бид сантехникч гэхээр л сахалтай, хөмсгөө зангидсан, гартаа бяртай эрчүүдийг боддог. Тэгвэл Австрали рүү нүүх цаг болж дээ. Эмиг гэртээ урь. 25 настай бүсгүй тосгуур засаж элдэв гэмтлийг эрэгтэй сантехникчээс дутахааргүй бүрэн засна. Өсвөр насны охин байхдаа гоо сайхны сургуульд элсэн орж байсан удаатай. Дараа нь удалгүй зүрх сэтгэлээ сонссон нь зөв юм байна гэж боджээ. Ингээд л сантехникч болсон юм. Эмиг дуудлагаар очихоор шаргал үст бүсгүйг ажлаа чанарын өндөр түвшинд хийж чадна гэдэгт хүмүүс тэр болгон итгэдэггүй нь харамсалтай нь.

 

6. Чэнь Зя-вэнь, багш

© jhiawen.cheng / instagram

Олон оюутан ийм багштай болохыг мөрөөднө. Даруухан зантай бүсгүй багшлахын зэрэгцээ өөрөө Хятадын соёл урлагийн их сургуульд суралцдаг. Түүний сонгосон мэргэжил ч нарийн: эдийн засаг заадаг багш байгаа юм. Чэн өөр ажил мэргэжлээр ажиллах тухай огт боддоггүй. Нэг удаа түүний гэрэл зураг сошиал сүлжээнд тавигдаж л дээ. Тэр цагаас хойш түүний тухай шуугиж эхэлсэн гэдэг. Зураг авалтад оролцох өч төчнөөн санал ирсэн: сурталчилгаа, ток-шоу … Гэхдээ бүсгүй ирсэн бүх саналд татгалзаад өөрийн сонгосон замаараа амьдарч байна.

 

7. Фрэн Суарес, сувилагч

© fransuarezr / instagram

Энэ залуу мадридийн жирийн л нэг эмнэлэгт сувилагч хийдэг байв. Түүнийг дэлхий дахинаараа мэдэх болсон цагаас хойш эмнэлэгтээ сувилагчийн ажлаа хийж чадахгүйд хүрчээ. Түүнийг дэлхий даяараа харж байна – мэдээж виртуалаар л даа. Залуугийн сошиал сүлжээг хэдэн мянган хүн дагадаг. Өөрийнхөөрөө амьдарч, сонирхолтой тохиолдлуудаас хуваалцсаар л, бэлтгэлээ хийхийн зэрэгцээ бүжиглэх болжээ.

 

8. Тантин Менесес, засварчин

© tantinmeneses09 / instagram

Филиппин орох боломж олдвол та үзэсгэлэнтэй засварчинтай таарна. 22 настай бүсгүй засварчны мэргэжлээр сургууль дүүргэсэн, мэргэжлээрээ ч ажиллаж байна. Бүсгүй автомашин ухах дуртай, толгойноосоо хөл хүртлээ тосонд хутгалдсан байсан ч хамаагүй.

 

9. Рино Сасаки, тээврийн жолооч

© sr8x4volvo / instagram

Бас нэгэн холын замын тээврийн жолооч бүсгүй. Гэхдээ одоохондоо аавдаа тусалж байгаа юм. Тэрээр бүжгийн багш хийж байгаад дараа нь Volvo-гийн жолооны ард суугаад л өөрийгөө хазаарлаж чадаагүй. Аавыгаа өвчтэй байсан тэр өдөр туслаад л амьдралынхаа замыг эрс өөрчилжээ.

 

10. Маршалл Перрин, гал сөнөөгч

© marshalliss / instagram

Энэ залуу байгалиасаа царайлаг төрөөд зогсохгүй мөн өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг юм. Түүний ажил мэргэжлийн сонголт илүү ихийг илэрхийлэх биз ээ. Тэр хүний амь нас авардаг. Спортоор хичээллэх дуртай, шивээсийг шүтнэ.

28
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *