Германы Braunschweig хот дахь Happy Rizzi House орчин үеийн барилга

0

Германы Braunschweig хот дахь Happy Rizzi House орчин үеийн барилга


Германы Доод Саксон мужид орших Braunschweig хотод Happy Rizzi House хэмээх маш өвөрмөц, хөгжилтэй загвар бүхий орчин үеийн барилга сүндэрлэн байдаг. Brunswick галерейн санаачилгаар Америкийн поп артист James Rizzi-гийн загварыг нь гаргаж, уран барилгачин Konrad-ын барьж гүйцэтгэсэн энэхүү барилгын суурийн чулууг 1999 оны 9-р сарын 3-наас 5-ны хооронд болсон 26 дахь удаагийн Magnifest гудамжны фестивалийн үеэр Доод Саксоны ерөнхий сайд Gerhard Glogowski тавьж, хоёр жилийн дотор нийт есөн барилгыг барьж дуусгасан байна.Поп арт чиглэлийн зургуудаар чимэглэгдсэн энэ барилгын нүүрний гол чимэглэл нь хөгжилтэй нүүр царайнууд юм. Түүнээс гадна зүрх, нүд, одод, шувууд гэх мэт зүйлсийн зургаар чимэглэгджээ. Хотын өндөр настай оршин суугчид энэ барилгын зураг чимэглэлд төдийлэн таатай ханддаггүй байсан ч 15 жилийн дараа гэхэд хотын салшгүй нэг хэсэг болсон энэ барилгыг нураахыг хүсэгчид байхгүй болсон байна. Яг л Лондон дахь Гэгээн Паулын сүм шиг эхэндээ үзэн ядагдаж байсан ч эцэс сүүлдээ оршин суугчдын хайртай барилга болжээ. Happy Rizzi House барилгын санаа уран бүтээлч James Rizzo болон барилгыг бариулах санаачилгыг гаргасан галерейн эзэн Olaf Eshke нарын харилцан ярианы үр дүнд бий болсон ба барилга барих зөвшөөрлийг авсны дараа барилгын зураг төслийн хэдхэн сарын дотор л хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү барилга нь 2011 оны 12-р сард нас барсан Америкийн поп артист Rizzo-гийн хамгийн том төсөл аж. Пикассо болон Ханна Барбарагийн холимог хэмээн нэрлэгддэг энэ барилга 21-р зууны орчин үеийн барилгуудын нэг гэдгийн зэрэгцээ түүхэн барилгын нэг гэдгээрээ онцлог юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2012/04/22 at 20:18

    haha soliotoi

  2. xoosh

    2012/04/22 at 20:47

    wow goyo yum bna manai disigneruuud iiimerhvv yum hiigeesee

  3. ynjkaa

    2012/04/22 at 23:46

    wow setgejiindoooo

    [ Зассан: ynjkaa , өдөр 2012/4/22 23:48 ]

  4. ynjkaa

    2012/04/22 at 23:47

    [quote]ooo laitai unen lolipop ntr tas yumaaa

  5. Mongolhh

    2012/04/23 at 08:28

    eniig uzsiin bna

  6. 6yM644

    2012/04/23 at 13:32

    yooo air ai

  7. StoRm-mN

    2012/04/23 at 17:42

    ehehe sonin2

  8. 24c_Pl4yBoy

    2012/04/23 at 18:58

    huurhun ai

  9. Зочин

    2012/05/18 at 18:34

    хөөх ёстой сонин хачин барилгах юм даа хэлэх ч үг алаг аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *