“Таван байр-II” хөтөлбөрийн анхны азтан тодорлоо

0


“Юнител” групп нийгмийн хариуцлагын хүрээнд урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийнхээ амьдралын баталгааг хангах үүднээс “Таван байр-II” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Эхний таван азтантай айлсах эхний азтан энэ сарын 16-нд тодорсон юм. Эрүүл цэвэр агаартай Яармагийн дэнж дээр сүндэрлэж буй шинэ байрны эзнээр Хаянхярваа овогтой Оюундэлгэр тодорчээ. 888700.. дугаарын хэрэглэгч Х. Оюундэлгэр “Шинэ гэр” хотхонд европ маягаар тохижуулсан бүрэн тавилгатай нэг өрөө байрны эзэн болж буй юм. “Юнител” группийн хамт олон өчигдөр азтандаа байрных нь батламжийг гардууллаа. Мөн “IDEOS X5”, “Lava” зэрэг ухаалаг гар утас, “Wind” болон “Dopin” гар утасны эзнээр тодорсон азтанууд өчигдөр шагналаа гардаж авлаа.
IDEOS X5” ухаалаг гар утас болон “Сонгодог” үйлчилгээний шинэ дугаарыг 1GB дата багцийг гурван сарын турш үнэгүй ашиглах эрхийг хожсон 886142.. дугаарын хэрэглэгч Гүрбазарын Нандин-Эрдэнэ” Залуу хүний хувьд интернэтэд байнга байх шаардлага гардаг.Аз ивээж хамгийн орчин үеийн утастай боллоо. Юнителийн хамт олондоо баярласнаа илэрхийлмээр байна” гэсэн юм.

Lava” ухаалаг гар утас “Сонгодог” үйлчилгээний шинэ дугаарыг 1GB дата багцийг гурван сарын турш үнэгүй ашиглах эрхтэй болсон Д. Бат-Очир “Би Юнителийн үнэнч хэрэглэгч. Тус компанийн зарласан урамшуулал, хэрэглэгчдэдээ үйлчилж байгаа зэрэгт нь сэтгэл хангалуун явдаг. Эхний азтануудын нэг болсондоо итгэж чадахгүй байна” гэж ярилаа.

Харин “Wind” гар утас, урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар, 5000 төгрөгийн цэнэглэгч картыг өндөр настан Б. Дуламсүрэн хожсон юм. Тэрбээр “Хүүхдүүдийн минь аз түшиж энэ сайхан утасны эзэн боллоо. Шинэ дугаар авсандаа ч бэлэгшээж байна” гэж ярьсан. “Dopin” гар утас, Dopin үйлчилгээний шинэ дугаарыг Баян-Өлгий аймгийн иргэн Камелхан Аябек хожжээ. Тэрбээр нийслэлд ирж амжаагүй учраас Баян-Өлгий аймаг дахь “Юнител” группийн салбараас бэлгийг нь өгөхөөр болсон юм.

“ТАВАН БАЙР-II” ХӨТӨЛБӨРӨӨС БАЙР ХОЖСОН АНХНЫ АЗТАН Х.ОЮУНДЭЛГЭРТЭЙ ЯРИЛЦЛАА

Азтан болсонд баяр хүргэе. Өөрийгөө товч танилцуулаач?

– Эгч нь нягтлан бодогч мэргэжилтэй. “Тохилог сууц” СӨХ-д нягтлан бодогч хийдэг. Нэг хүүтэй. Хүү маань саяхан тусдаа гарсан. Нөхөртэйгөө хамт “Долоон буудал”-д амьдардаг.

Байртай болох төлөвлөгөө байв уу?

– Бид нар шиг хүмүүс цалингаараа байртай болно гэдэг үлгэр шүү дээ. Хүүдээ л “Төрийн байгууллагад ажилладаг юм чинь лизингээр ч болов байр ав” гэж захидаг байлаа. Бид хоёрын хувьд ч гэр хороололдоо л байна гэхээс өөр төлөвлөгөө байгаагүйээ. Харин бурхан харж, аз ивээж байртай боллоо. Байраар зогсохгүй бүрэн тавилгатай ч болчихлоо. Ийм азтай байгаадаа одоо ч итгэхгүй л байна шүү.

Байр хожсоноо хэзээ мэдсэн бэ. Ер нь сугалааны азтан тодруулах үеэр догдолж байв уу?

– Догдолж, хүлээсэн зүйл байхгүйээ. Манайх гэр бүлээрээ “Юнител”-ийн хэрэглэгч. Утасны хэрэглээ өндөр учраас өдөр бүр шахам нэгж авдаг. Азтан болох зорилгоор утсаа цэнэглээгүй. Тиймээс ч сугалааны азтан шалгаруулах нэвтрүүлэг үзээгүй. Азтан шалгаруулдаг орой ажлаа тараад харьж явтал хүмүүс залгаад баяр хүргээд эхэлсэн.

Шууд нэвтрүүлгийн үеэр та утсаа авахгүй байсан.

– Дуудлага ирснийг сонсоогүй байна лээ. Төд удалгүй утас маань зогсоо зайгүй дуугараад эхэлсэн. Одоо ч баяр хүргэсэн мессеж ирж, хүмүүс ярьсаар байна. Хоёр өдрийн дотор 300 гаруй дуудлага, 400 шахам мессеж ирлээ. Тэдгээр хүмүүст хандаж “Баярлалаа. Та нарыг ч аз ивээнэ” гэж хэлмээр байна.

Та хэзээнээс “Юнител”-ийн хэрэглэгч болсон бэ?

– Манай гэр бүлийн таван хүн болон эгч нар маань юнителийн хэрэглэгч. Миний хувьд 2006 оноос хойш энэ дугаараа барьж байгаа. Үнэнч хэрэглэгч байсны хувьд аз ивээлээ гэж бэлэгшээж байна.

Байраа очиж үзэв үү?

– Үзсэн. Бараг бариад дуусч байх шиг байна лээ. Цэвэр агаартай, сайхан орчинд барьж байгаа юм билээ. Үндэсний компанийн хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн иргэдээ байраар хангаж байгаа “Юнител”-ийнхэндээ үнэхээр баярлаж байна.

[right]Ц.Өрнөх[/right]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *