Энэ улаан лоолийн шүүсийг гэртээ хийж уугаарай. Та хэзээ ч зүрх судасны өвчин тусахгүй!

2

Улаан лооль бол маш эрүүл хүнс, үүнтэй маргах хүн бараг байхгүй биз ээ. Хоол хүнсний ертөнцөд, улаан лооль хүнсний ногоонд багтдаг боловч биологийн хувьд авч үзвэл, энэ нь жимс юм.

Өөр нэгэн сонирхолтой баримт гэвэл, хүмүүс ихэвчлэн улаан лоолийг зөвхөн улаан өнгөтэй гэж боддог явдал, үнэн хэрэгтээ бараан ягаан, шар, ногоон болон улбар шар гэх мэт олон өнгөтэй байдаг.

Дээр дурдсанчлан, улаан лооль нь эрүүл хүнс бөгөөд шинжлэх ухаанаар үүнийг баталсан, хорт хавдраас сэргийлэх, арьсны эрүүл байдлыг улам сайжруулах болон зүрх судасны асуудал үүсэхээс хамгаалах гэх мэт олон ач тустай, учир нь улаан лоолийн найрлагад антиоксидант лицопен агуулагддаг.

Anna Ok / Shutterstock.com

 

Давсгүй улаан лоолийн шүүс

Улаан лооль зүрхний үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй бөгөөд аз болоход, энэ талаар 2019 онд судалгаа хийж баталсан байна.

Япончуудын хийсэн судалгаанд 481 хүн оролцжээ – 184 эрэгтэй болон 297 эмэгтэй.

Судалгаанд хамрагдсан хүмүүст бүтэн нэг жилийн турш давсгүй улаан лоолийн шүүс уулгасан байна.

Тэдний 94 нь цусны өндөр даралттай эсвэл тодорхой хэмжээгээр даралт ихтэй хүмүүс байсан бөгөөд улаан лоолийн шүүсийг нэг жил уусны дараагаар цусан дахь даралт буурах хандлага ажиглагджээ.

Monster e / Shutterstock.com

Өөрөөр хэлбэл судалгаанд оролцсон 125 хүний холестерины хэмжээ 155.0-149.9 мг болж буурсан байна.

Сонирхолтой нь, уг шүүс нас эсвэл хүйс харгалзахгүй бүх хүмүүст ижилхэн эерэг нөлөөг үзүүлжээ.

Anna Ok / Shutterstock.com

 

Зүрх судасны өвчнөөс сэргийлэх бусад арга

Мэдээж дан ганц улаан лоолийн шүүс уугаад зүрх судасны өвчнөөс бүрмөсөн ангижрах боломжгүй. Та дараах энгийн зөвлөгөөнүүдийг амьдралдаа хэвшүүлээрэй:

  • 7 хоногт дор хаяж 4 удаа, 30 минутаар дасгал хөдөлгөөн хийх
  • Сахар, давс, тостой хоол болон бусад эрүүл биш хоол хүнснээс татгалзах
  • Тамхи татахаа зогсоох
  • Аль чадахаараа стрессээс холуур байх
  • Жингээ эрүүл байдлаар барих
  • Шөнө сайн унтаж амрах
  • Эмч дээр тогтмол очиж үзүүлэх
goffkein.pro / Shutterstock.com

Зүрх судасны өвчин үхэлд хүргэх аюултай өвчнүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг учир, та эрүүл мэнддээ анхаарч, улаан лоолийн шүүс уугаарай.

Africa Studio / Shutterstock.com

Танд эрүүл энхийг хүсье!

4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *