Танд чухал үйл явдал тохиолдохыг зөгнөх 7 зүүд

1

Бид нойрондоо аливаа чухал үйл явдлын дохиог өөрийн эрхгүй зүүдэлдэг. Иймд таагүй үйл явдлаас зайлсхийхийн тулд зүүдээ анхаарч байх хэрэгтэй.

Хүн болгон л зүүдэлдэг, зүүдэндээ тэр болгон ач холбогдол өгөлгүй орхино. Дээд хүч биднийг нойрсож байхад харьцаж дохио өгдөг байна. Энэ л үед бидний дотоод далд ертөнц дээд хүчтэй харьцаж тэдний ирүүлсэн дохиог хүлээн авдаг ажээ.

Зүүд гэж юу вэ?

Биоэнергийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зүүд бол бид нөгөө ертөнцтэй харьцаж байгаа байдал гэжээ. Зүүд судлалын талаас харвал зүүд бидний оуюн санааг өөрчилдөг, бид өөр бодит амьдралаар зугаалахад хүргэдэг.

Зүүд нь бодит бус зүйл, үйл явдлаар дүүрэн байдаг учраас бидэнд ойлгомжгүй санагддаг. Дахин давтагдах зүүд нь үнэндээ биднийг мухардалд оруулдаг ажээ. Энэ тохиолдолд бид зүүдний учгийг тайлах сонирхолдоо автана. Зүүдэндээ бид бодит амьдралаасаа илүүтэй сэтгэлийн хөөрөл эсвэл аливаа үйл явдлыг бодитоор хүлээж авах нь бий.

Зүүдээр дамжуулж бидний ухамсарт тодорхой дохио өгнө. Унтаж байхад бид сөрөг үзэл бодол, сэтгэл санаанаасаа ангижирдаг – өөрөөр хэлбэл “уур хилэнгээ тайвнаар гадагшлуулна”. Үүгээр ч дуусахгүй. Бид зүүдэндээ эрч хүчний чадвараа нэмэгдүүлдэг, мэдээллийг шүүж өөрийн ирээдүйг бий болгоно.

Зүүд нь янз бүрийн өнгө төрхтэй байдаг. Таны зан ааш, сэтгэл санааг  илэрхийлнэ. Хүн мэдрэмтгий байх тусам түүний зүүд тод томруун байна гэж биоэнергийн мэргэжилтнүүд үзэж байна. Бүдэг эсвэл бүр хар-цагаан зүүд зүүдэлдэг бол гоц ухаантан гэж үзэх нь ч бий. Ямар байх нь хамаагүй зүүд таны дотоод ухамсраас гарч байгаа, өөрийгөө ойлгоход тус болох зүйл. Зүүдээ нарийн санаж байгаа нь учрыг нь олох зайлшгүй шаардлагатай байгаагийн дохио болно. Зүүдний ачаар та ирээдүйд болох зүйлийг мэдэх боломжтой, хамгийн гол нь ямар зүүд болохыг санах хэрэгтэй.

 

Чухал үйл явдлыг анхааруулах 7 зүүд

Зүүд – сэтгэл зүрхний толь. Зүүдэндээ бид баярлаж хөөрнө, өвдөнө, амьдралдаа мэдэрч болох болгоныг л мэдэрнэ. Хүний дотоод ухамсар яг л цаг шиг ажиллана, биднийг стресс, ачааллаас салгана. Дотоод ухамсарт эрч хүчний чадвар оршдог, үүний ачаар бид ирээдүйгээ сайжруулна. Зүүд бидний сэтгэл зүйн нөхцөл байдлыг илэрхийлээд зогсохгүй – ирээдүйд болох зүйлийг ч илэрхийлнэ, хэрвээ бид дохиог таньж чадвал нөхцөл байдалд урьдчилан бэлдэх эсвэл өөрчилж чадна. Энэ төрлийн зүүд бусдыг бодвол үргэлжилсэн байдаг: хэдэн сараар ч үргэлжилж болно.

 

1. Битүү зүйлтэй зүүд

Бид онгойлгож чадахгүй битүү зүйлийг зүүдэлдэг. Юу ч байж болно: цонх, хайрцаг, хаалга. Зүүдэндээ ийм л зүйл онгойлгох гэж чармайгаад байвал үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Дээд хүч танд дохио өгөхийг хичээж байна. Та анхаарал болгоомжтой байна уу: таниас ямар нэгэн чухал зүйл нуугаад байна. Нууцыг мэдсэнээр та олон асуудлаасаа ангижирч чадна.

 

2. Дуудлага эсвэл захидал авах

Зүүдэндээ хэн нэгэнтэй холбоо тогтоохыг хүсэж байвал Үндэслэгч гэж санаарай. Дуугарч байгаа утас эсвэл захидал ирсэн дохио байвал таны амьдралд өөрчлөлт гарна. Аз жаргалыг олохын тулд та өчүүхэн зүйлийг ч орхилгүй болгоомжтой ханд. Оньсогыг тайлахад маш ойрхон байна.

 

3. Зүүдэндээ нисэх

Хариуцлага, шийдвэр, сонголтоос зугтааж байна. Дээд хүч таныг гартаа асуудлыг авахыг хүсжээ. Өөрийгөө хүмүүжүүлснээр дэлхий ертөнцийг та өөр нүдээр харах болно.

 

4. Сар зүүдлэх

Уран бүтээлийн онгод орж байгаа хэдий ч та нийгэм, олон түмний шүүмжлэлээс айж байна. Тав тухын бүсээсээ гарч амьдралаа эерэгээр өөрчил. Өөрийнхөө ур чадвар, авьяасыг нээ.

 

5. Аян замын тухай зүүд

Бэлгэ тэмдэг төдий зүүд. Зүүдэндээ та ямар сэтгэл санаатай байгаагаас шалтгаална. Хэрвээ замд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй бол та амьдралдаа зөв замаар явж байна, аз жаргалдаа хүрэхэд тун ойрхон. Хэрвээ ямар нэгэн саад бэрхшээл байвал та зорьсон замаасаа гажжээ. Тиймээс зорилго, төлөвлөгөөгөө эргэж харах хэрэгтэй байна.

 

6. Цэцгийн тухай зүүд

Зүүдэндээ дэлбээлж байгаа цэцэг харсан уу – ойрын ирээдүйд сайхан зүйл болно. Энэ нь таны амьдралтай холбоотой. Харин хатаж муудсан цэцэг бол та өнгөрснийг тавьж явуулж чадахгүй байгаагийн дохио. Та нэг л тойргоор эргэлдээд байгааг Дээд хүч дохио өгч байна. Хуудсыг эргүүлж амьдралаа цааш үргэлжлүүлэх цаг болсон.

 

7. Устай холбоотой зүүд

Зүүдэндээ устай холбоотой ямар зүйл харсан бол, жишээ нь ус уух, сэлэх, живэх, цацах, мөн ус нь тайван эсвэл ширүүн оргилж байгаа эсэхийг ч анхаарна. Юуны түрүүнд таагүй үеийг тэвчээртэй давж туулах хэрэгтэй. Хоёрдугаарт, асуудлыг тайван шийдэх арга замыг эрэлхийл.

 

Зүүд ихээр зүүдлэх тутам таны эрч хүч их байгаагийн шинж. Зүүдний гол зорилго бол өдрийн турш хуримтлуулсан таагүй сэтгэл санаанаасаа ангижрахад оршино. Хэрвээ дотоод ухамсраа сонсож чадвал амьдралаа сайжруулах боломжтой.

34
ХөөрхөнХөөрхөн
20
ТэнэглэлТэнэглэл
16
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Uranzaya Dorjgochoo

    Uranzaya Dorjgochoo

    2017/10/15 at 19:31

    ss

  2. Зочин

    2017/10/15 at 20:38

    zuud zuntei

  3. Зочин

    2017/10/15 at 20:38

    zuud zuntei bdag shuu

  4. Зочин

    2017/10/15 at 20:38

    zuud zuntei

  5. Зочин

    2017/10/15 at 20:38

    zuud zuntei bdag shuu

  6. Lkhamsvren Erhembayr

    Lkhamsvren Erhembayr

    2017/10/15 at 20:52

    Г. Банзрагч

  7. zochin

    2017/10/15 at 22:26

    Uul oi mod nogo zvdelbel yadag uym olon dahin zvdled bval

  8. ?????

    2017/10/16 at 14:46

    a an zaza Jim skin hi vii

  9. Bayasgalan Erdenbulgan

    Bayasgalan Erdenbulgan

    2017/10/18 at 20:08

    ene dabhar peklamaa boliochee yum unshij uzej bhad shuud taslaadl orood ireh yum ontsgui sanagdaj bna shuu peklamaa zob juramaar hiigeech iim bbal hench toohgui uzehchiggui shuu dee taalagdsanguiee boliochee!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *