Одооноос эхлэн эргэлт буцалтгүйгээр лайм жимс идэх ёстой болохыг батлах 6 шалтгаан

2

Архаг үе мөчний үрэвслээс хамгаална

Лаймын найрлаганд флаваноидууд байдаг бөгөөд эдгээр нь антиоксидант болон антибиотикын үйлчилгээтэй. Лайм бол витамин C амин дэмээр баялаг. Витамин C амин дэм биеэр дамжиж, эсүүдийг гэмтээдэг чөлөөт радикалууд, үрэвсэл болон өвчин мэдрэхэд хүргэж буй хавдрыг саармагжуулах ач тустай. Лаймыг яагаад хэрэглэх ёстой чухал шалтгааны нэг бол остеоартрит болон архаг үе мөчний үрэвслээс сэргийлдэг явдал юм.

 

Ханиад хүрэхээс сэргийлнэ

Витамин C амин дэм нь шим тэжээлээр баялаг учир, ханиад томуунаас сэргийлж, илрэх шинж тэмдгийг нь багасгана. Тамирчид болон энгийн хүмүүс витамин C амин дэмийн ач тусыг аль болох хүртэх хэрэгтэй бөгөөд лаймыг хэрэглэснээр ханиад тусах эрсдэлийг 50% бууруулдаг байна.

 

Холер өвчнөөс сэргийлнэ

2010 онд Гайтид газар хөдлөлт болсны дараа мянга мянган хүн холер өвчнөөс болж амь насаа алдаж байв. Тэгвэл лайм жимс энэ өвчнөөс сэргийлнэ. Хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар, лайм жимс үрэвсэл эсвэл бусад олон төрлийн өвчин болон бактерийн өсөлтийг зогсоодог болох нь тогтоогджээ. Түүнчлэн судалгаанд, будааг лаймын соустай хольж хэрэглэхэд, дархлааг сайжруулж, холер өвчнөөс сэргийлэх боломжийг үүсгэсэн байна. Одоо Африкийн олон тосгонд энэ жимсийг дээрх өвчнөөс сэргийлж, хоол хүнсэндээ өргөн хэрэглэх болжээ.

 

Хорт хавдар тусахаас хамгаална

Лайм жимсэнд агуулагдах флаваноидууд эсүүдийн тойргийг идэвхжүүлдэг бөгөөд үүнд нь апоптоз (үхлийн эс) багтана. Энэ эс хорт хавдрын тархалтыг зогсоодог байна. 2010 онд хийсэн судалгаагаар, флаваноидууд хавдрын эсүүдэд хэрхэн нөлөөлж байгааг олж илрүүлжээ. Шүлсний флаванолин гликозидыг амны хөндийн хорт хавдрын эстэй харилцан үйлчлэлд оруулахад хавдын эсийн тархалт буурч байсан байна.

 

Хоол боловсруулах системийг дэмжинэ

Лайм жимс ширхэглэгээр баялаг учир бодисын солилцоог дэмжиж, шим тэжээл биед уусах үйл явцыг сайжруулаад зогсохгүй, хоол боловсруулах системд эергээр нөлөөлнө. Түүнчлэн эрүүл арга замаар жин хасахад ач тустай.

 

Архаг үрэвслээс сэргийлнэ

Таны бие дэх архаг үрэвслийн ямар ч тохиолдолд, лайм жимс хамгаалалтын үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв та хаврын улиралд харшлаас болж зовдог бол лайм жимс идсэнээр харшлыг зогсооно. Давхар гистаминыг багасгана. Энэ нь тууралт гарах эсвэл хавагнахад хүргэдэг хүчин зүйл юм. Ямар ч үрэвсэл архаг болох магадлалтайгаас гадна зүрх, нойр булчирхай болон элэг гэх мэт чухал эд эрхтэнд аюул учруулж болзошгүй тул лаймыг өдөр тутмын хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглээрэй.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *