2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл

0

Шинэ он хаяанд ирчихсэн байгаа энэ үед хүн бүр ирэх жилд ямар нэгэн гайхалтай зүйл хийхээр бодож, хийх ажлуудынхаа жагсаалт, төлөвлөгөөг гаргаж байгаа. Шинэ жил, шинэ он нь хүн бүрт илүү сайхан амьдралыг эхлүүлэх боломжийг олгодог. Хүмүүст өөрчлөх ёстойг өөрчлөх, эхлүүлэх ёстойг эхлүүлэх боломж болдог. Ямартай ч хуучин бүхнийг ардаа үлдээж, шинэ бүхэнтэй гар дэлгэн мэндчилэх энэ онцгой цаг үе дөхөж байгаатай холбогдуулан 2015 онд өдөр бүр хийвэл зохих 10 зүйлийг танилцуулж байна. Магадгүй үүнийг уншаад энэ тийм чухал гэж үү гэж та бодож болох юм. Гэхдээ мартаж орхихоосоо өмнө эдгээр 10 чухал зүйлийг дахин нэг бодоод үзээрэй.

1. Илүү их ус уу

Бидний биеийн 70% уснаас бүрддэг. Гэтэл бид өдөр тутмын амьдралдаа сатаараад энэ шингэнийг сэлбэж байх ёстойгоо мартчихдаг. Өдөрт хангалттай хэмжээний ус уух нь эрүүл байх нэг үндэс юм.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 1

2. Өдөрт нэг удаа тэврэлд

Тэврэлт нь уур хилэн, ганцаардал, депресс болон бусад олон өвчнүүдтэй тэмцэхэд тусалдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд тэр ч бүү хэл хамтран ажиллагсдаа найрсгаар тэврэх нь хоёр талд хоёуланд нь ашигтай.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 2

3. Хийхээр хүлээж байсан ямар нэгэн зүйлээ хий

Мексик руу аялахыг хүсэж байсан уу? Эсвэл ном бичихийг үү? Энэ жил бол үүнийгээ хийх жил. Шинэ оны эхлэл бол өөрийн хүсэл мөрөөдлөө тодорхойлж, хийх зүйлээ төлөвлөн жагсаахад хамгийн тохиромжтой үе. Мөрөөдлийг чинь хойш тавих ямар ч зүйл байсан хамаагүй мөрөөдөлдөө хүрэх нэг алхмыг ч болсон хийж эхэл. Хэн ч хэр удаан амьдрахаа мэдэхгүй. Том зүйлийг мөрөөдөхөөс бүү ай. Хамгийн чухал зүйл бол чи хэрвээ мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж л байгаа бол ‘хэрвээ…’ гэдэг үгийг март.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 3

4. Гэрээслэлээ бич

Олон хүн гэрээслэл бичихийг зөв санаа гэж үздэг ч бидний олонх нь энэ ач холбогдолтой зүйлийг хойш тавьдаг. Хэрвээ та гэнэтхэн нас барчихвал энэ нь таны гэр бүлийнхнийг олон маргаанаас аварна.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 4

5. Том зүйлд зориулан мөнгөө хуримтлуул

Одоогоор чи өртэй байсан ч хамаагүй тодорхой хэмжээний мөнгийг хадгаламжиндаа нэмж сурах нь хожим хэрэгтэй.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 5

6. Хүмүүстэй холбогд

Өөрийгөө технологийн ертөнцөд живэхийг бүү зөвшөөр. Найз нөхөдтэйгээ уулзаж, аяга кофе уун бодит ертөнцөд нэвтрэх боломжийг өөртөө олго.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 6

7. Давуу талуудаа тунхаглаж амьдар

Өөрийн давуу талуудыг мэддэг бас бусдад зөвөөр мэдэгдэж чаддаг байх нь таныг өөртөө итгэлтэй, нэр хүндтэй хүн байхад тустай.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 7

8. Хэн нэгэнд тэр таны хувьд ямар утга учиртай нэгэн болохыг хэл

Бусдад хэр их талархаж явдгаа, тэд танд ямар чухал болохыг хэлж бай. Нөхөрсөг, найрсаг, халуун дулаан үгийг хэлж байх нь хэн нэгний өдрийг гайхалтай болгох хамгийн хялбархан арга юм шүү.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 8

9. Аз жаргалтай байхаар шийд

Чиний эсрэг ямар ч нөхцөл байдлын үед байж болох хэмжээгээр аз жаргалтай байж сур. Харамсах, санаа зовох бүх сөрөг мэдрэмжүүдийг орхиод зөвхөн өнөөгийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун байж, талархаж сурах нь аз жаргалын үндэс.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 9

10. Инээмсэглэ

Инээмсэглэл бидний сэтгэл санааг өргөдгөөс гадна халдварладаг. Таны инээмсэглэлийг харсан бусад хүн ч бас инээмсэглэнэ.2015 онд таны заавал хийх ёстой 10 чухал зүйл 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *