Оюун санааг чөлөөлж, тайвшрал авчрах 49 асуулт

3

Эдгээр 49 асуултыг хүн бүр өөрөөсөө асуух хэрэгтэй. Та зөв эсвэл буруу хариулсан ч болно. Гэхдээ тухайн асуултыг өөрөөсөө үнэн сэтгэлээсээ асуувал хариултыг нь олоход амар байх болно.

1. Та өөрийнхөө насыг мэддэггүй байсан бол, өөрийгөө хэдэн настай гэж бодох байсан бэ?

2. Алдах эсвэл оролдож үзэхгүй байхын аль нь илүү дор зүйл вэ?

3. Хэрвээ амьдрал дэндүү богинохон байсан бол бид хийх дургүй зүйлээсээ илүү хийх дуртай зүйлсээ хийх байсан. Яагаад?

4. Ямарваа нэг ажлыг хийж дуусах үед бүх зүйл боллоо гэж хэлдэг. Энэ нь хэн нэгэнд хандсан харилцаа юу? Эсвэл нөхцөл байдал дээр суурилсан дүгнэлт үү?

5. Хэрвээ танд дэлхий дээрх бүх зүйлсээс ердөө нэг зүйлийг өөрчлөх боломж олговол та юуг өөрчлөх байсан бэ?

6. Хэрвээ аз жаргал байгалиас гаралтай баялаг юм бол ямар ажил хийвэл та баяжих вэ?

7. Та итгэсэн зүйлээ хийдэг үү? Эсвэл хийж байгаа зүйлдээ итгэдэг үү?

8. Хэрвээ хүний дундаж наслалт 40 байсан бол та амьдралаа яаж өөрчлөх вэ?

9. Таны амьдралд ямар нэгэн зүйл тохиолдоход ямар арга хэмжээ авдаг вэ?

10. Та зөв зүйл хийх эсвэл аливаа зүйлийг зөв хийхийн алинд нь илүү их санаа зовдог вэ?

11. Та өөрийнхөө хамгийн ихээр хүндэтгэж, эрхэмлэдэг 3 хүнтэй цуг оройн хоол идэж байна. Гэтэл тэд таныг найз нь гэдгийг мэдэлгүй таны найзыг шүүмжилж ярив. Энэ шүүмж нь шударга бус, тэвчихийн аргагүй байв. Та юу хийх вэ?

12. Хэрвээ танд бага насны хүүхдэд нэг л зүйлийн талаар захиж хэл гэвэл та түүнд юу гэж хэлж, зөвлөх байсан бэ?

13. Хайртай хүнээ аварч хамгаалахын тулд хууль дүрмийг зөрчиж чадах уу?

14. Та огцом уурласныхаа дараа төд удалгүй тайвширч чадах уу?

15. Та амьдралдаа бусдын хийж байгаагүй зүйлийг хийж чадах уу?

16. Бусдыг аз жаргалгүй болгодог зүйл танд аз жаргалыг мэдрүүлэх үед та яах вэ?

17. Та үнэхээр хүсч байсан ч, таны хүслээр болсонгүй. Юу танд саад болсон бэ?

18. Та тавьж явуулах ёстой зүйлийг барьж хорьж, байлгаж чадах уу?

19. Хэрвээ танд өөр нэг газар руу нүүх боломж олдвол хаашаа явах вэ? Яагаад?

20. Та лифт дуудах товчлуурыг нэгэн зэрэг олон удаа дарж үзэж байсан уу? Ингэснээр лифт таны байгаа давхарт илүү хурдан ирдэг гэдэгт итгэдэг үү?

21. Стресстэй ухаантан эсвэл жаргалтай тэнэгийн аль нь байхыг илүүд үзэх вэ?

22. Та яагаад өнөөдрийн та байгаа вэ?

23. Та найзынхаа оронд байсан бол өөртэйгөө найзлах байсан уу?

24. Таны найз өөр хот, улс руу нүүх эсвэл танай хөрш болж амьдрах ч, таньтай өмнөх шигээ харьцахгүй байхын аль нь илүү дор зүйл вэ?

25. Та амьдралын юунд хамгийн ихээр талархдаг вэ?

26. Та өнгөрсөн амьдралынхаа бүх дурсамжийг үгүй хийх болон дахиж хэзээ ч дурсамж үлдээхгүй байхын алийг нь сонгох вэ?

27. Хичээл зүтгэлгүйгээр санасандаа хүрч болох уу?

28. Таны хамгийн ихээр айдаг айдас бодитоор биелж байсан уу?

29. Та одоогоос 5 жилийн өмнө таныг зовоож байсан асуудлыг санаж байна уу? Одоо тэр асуудал юу болсон бэ?

30. Таны хүүхэд насны хамгийн сайхан мөч юу вэ?

31. Өмнө нь таны амьдралд тохиолдож байсан ямар зүйл танд өөрийгөө би амьд юм байна гэж бодоход хүргэсэн бэ?

32. Одоо биш бол, хэзээ вэ?

33. Хэрвээ та одоогоор санасандаа хүрч чадахгүй бол амьдралаас юуг алдах вэ?

34. Та хэн нэгэнтэй хамт байх үедээ юу ч дуугарч, ярихгүй. Тэгвэл үүнийг харилцаа гэж үзэх үү?

35. Танд яг одоо 1 сая доллар өгвөл та ажлаасаа гарах уу?

36. Эргэлзэх нь сайн эсвэл муу гэдгийн аль алиныг нь мэдэх боломжтой юу?

37. Та хийх ажил ихтэй байх эсвэл хийх дуртай ажил тань бага байхын алийг чухалчлах вэ?

38. Танд заримдаа өнөөдөр болсон зүйл урьд өмнө нь хэдэн мянган удаа болж байсан юм шиг санагддаг уу?

39. Хамгийн сүүлд хэзээ хүчтэй бодолд автсан бэ? Одоо ч гэсэн тэр бодлоо биелэх боломжтой гэж бодож байна уу?

40. Таны мэдэх бүх хүмүүс маргааш нас барна гэвэл та хамгийн түрүүнд хэн дээр очих вэ?

41. Та өөрийнхөө 10 жил амьдрах насыг алдар нэр, гоо сайхнаар сольж чадах уу?

42. Амьдрал, оршихуй хоёрын ялгаа нь юу вэ?

43. Бодсон зүйл тань буруу байвал, хэзээ нь та эрсдэлээ үүрч чадах вэ?

44. Бид алдаанаас суралцдаг юм бол яагаад алдахаас айдаг юм бэ?

45. Хэн ч таныг шүүмжлэхгүй бол та өөрийгөө юу гэж бодох вэ?

46. Хамгийн сүүлд та хэзээ амьсгалынхаа чимээг сайтар анзаарч сонссон бэ? Бас зүрхний цохилт?

47. Таны ямар нэгэн үйлдэл хайр сэтэлд нөлөөлбөл та яах вэ?

48. Сүүлийн 5 жилийн өдөр бүр юу хийснээ өчигдөр юу хийснээ санаж байгаатайгаа адилхан санаж чадах уу?

49. Шийдвэрийг та өөртөө тохируулж гаргадаг уу? Нэг бол бусдад тохируулж гаргадаг уу?

15
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Amina

    Amina

    2018/06/12 at 14:24

    5. Би тархи, зүрх 2н физиологийн үйл ажиллагааг солихыг хүсч байна хха

  2. Amina

    Amina

    2018/06/12 at 14:24

    5. Би тархи, зүрх 2н физиологийн үйл ажиллагааг солихыг хүсч байна хха