Хүүхдэд хамгийн сайн тохирох 10 утас

2

Хүүхдийн толгойг эргүүлэхгүй, элдэв муу зүйлд уруу татахгүй, хамгийн гол нь тантай харилцаа холбоотой байхад туслах гажетийг танд танилцуулах гэж байна.

Хүүхдэд зориулсан төгс гар утас ямар байх ёстой вэ? Хаяж, эвдрэхэд харамсахааргүй өндөр үнэтэй биш. Боломжийн хэрнээ авсаархан – хүүхдийн гарт багтахаар. Хэрэглээний бүх аппликейшн байхаар бас бат бөх, үзэмжтэй байх ёстой.

Бидний танилцуулах гэж буй эдгээр утас нь бүх шалгуур үзүүлэлтэд тохирохгүй ч гэлээ ихэнхийг нь хангана.

Бага насны хүүхдүүдэд зориулсан цаг бүхий утас

1. Elari Fixitime 3

Утасны үүрэг гүйцэтгэх энэхүү цаг нь бага насны хүүхдэд зориулсан ухаалаг гар утсыг бүрэн орлож чадна. Хүүхэдтэйгээ ямар нэгэн асуудалгүй холбоо барина, GPS-ийн тусламжтайгаар тусгай аппликейшн суулгаад хүүхдийн байгаа байршлыг тогтооно. Хүүхэд шаардлагатай үед буюу аюул учирсан бол SOS дохио эцэг эхдээ илгээнэ.

Цаг нь Wi-Fi болон үүрэн интернетийг бүрэн дэмжинэ.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 1,3 инч
  • Зай: 480 мА*цаг
  • Үйлдлийн систем: Android 4.3+, iOS 7+.
  • Холболт: Wi-Fi, GPS, 2G, GSM.
  • Датчик: акселерометр

 

2. Маяк A20

Насаар арай том хүүхдүүдэд илүү тохирох цаг. “Маяк А20” цагийг утас байдлаар ашиглахыг хүсвэл сим карт суулгана. Үүнээс гадна уг цаг нь SOS дохио илгээх функцтэй, өөрөөр хэлбэл хүүхдэд аюул учирвал эцэг эхдээ нууцаар мэдээлэл хүргэнэ гэсэн үг юм.

“Маяк А20” нь интернетэд Wi-Fi болон 2G-ээр холбогдоно.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 1,4 инч
  • Зай: 500 мА*цаг
  • OC-той тохирох: Android 4.4+, iOS 8+
  • Холболт: Wi-Fi, GPS, 2G, GSM
  • Датчик: акселерометр.

Том хүүхдүүдэд зориулсан утаснууд

1. Xiaomi Redmi 4X

Xiaomi-ийн хэмнэлттэй ухаалаг утас нь хоёр дахь жилдээ борлуулалт, техник үзүүлэлт, дизайн болон үнээрээ алдартай хэвээр байна. Таны хүүхэд ямар ч хүндрэлгүйгээр хэрэглээний бүх программуудыг ажиллуулж чадахаас гадна орчин үеийн тоглоомыг асуудалгүй тоглож чадна. Ухаалаг утас дунд зэргийн ачаалалтай байхад хоёр өдөр цэнэглэх шаардлагагүй. Алюмин орцтой бат бөх гадаргуу нь хамгаалалтын гэргүй байсан ч амархан хагарахгүй.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч (1 280 × 720)
  • Процессор: Snapdragon 435
  • Санах ой: 2 ГБ шуурхай санах ой, 16 ГБ багтаамж + microSD карт
  • Камер: үндсэн – 13 Мп, нүүрэн – 5 Мп
  • Зай: 4100 мА*цаг
  • ҮС: Android 6.0

 

2. Xiaomi Redmi 4A

Xiaomi Redmi 4A нь дээр дурдсан загварын дүү юм. Арай илүү хэрэглээ ихтэй гэмээр юм уу даа, гэхдээ гаднах гэрийн хувьд тийм ч сайн бат бөх байж чадахгүй. Харин хамаагүй хямд үнэтэй.

Хүүхдэд үнэхээр тохирох утас, хэрвээ Xiaomi Redmi 4X таны төсөвт багтаж байгаа бол хүүхдэдээ авч өгөөрэй.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч (1 280 × 720)
  • Процессор: Snapdragon 425
  • Санах ой: 2 ГБ шуурхай санах ой, 16 ГБ багтаамж + microSD карт
  • Камерууд: үндсэн – 13 Мп, нүүрэн – 5 Мп
  • Зай: 3120 мА*цаг
  • ҮС: Android 6.0

 

3. Elephone P8 Mini

Өнгөлөг, загварлаг бас хэрэглэхэд маш эвтэйхэн бөгөөд авсаархан. Elephone P8 Mini-ийн давуу тал нь өндөр үзүүлэлттэй дэлгэц юм, мөн багтаамж өндөр. Шаардлага ихтэй тоглоомыг ч тоглуулчих чадалтай ажээ.

Селфид дуртай багачуудыг баярлуулах үзүүлэлттэй, тиймээс Elephone P8 Mini-ийн нүүрний камерыг хэн ч голохооргүй.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч (1 920 × 1 080)
  • Процессор: MediaTek MTK6750T
  • Санах ой: 4 ГБ шуурхай санах ой, 64 ГБ багтаамж + microSD карт
  • Камерууд: үндсэн – 13+2 Мп (давхар), нүүрэн – 16 Мп
  • Зай: 2680 мА*цаг
  • ҮС: Android 7.0

 

4. Blackview BV7000 Pro

Хүүхдүүд маш их эрч хүч, ширүүн хөдөлгөөнтэй, даанч хайхрамж болгоомжгүй учраас утсаа байнга эвдэлж, хагална. Хэрвээ та дараа удаагийн ийм таагүй тохиолдлоос зайлсхийж байгаа бол Blackview BV7000 Pro-д анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Энэ бол доргилт, усны хамгаалалттай гар утас юм.

Үйлдвэрлэгч зөвхөн гаднах корпуст анхаарал тавиад зогсохгүй үзүүлэлтэд ч мөн анхаарал хандуулсан байна: BV7000 Pro загварын бусад ухаалаг утаснуудыг бодвол багтаамжийг нэмэх боломжтой байхаар хийжээ.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч (1 920 × 1 080)
  • Процессор: MediaTek MTK6750Т
  • Санах ой: 4 ГБ шуурхай санах ой, 64 ГБ багтаамж + microSD карт
  • Камерууд: үндсэн – 13 Мп, нүүрэн – 16 Мп
  • Зай: 3500 мА*цаг
  • ҮС: Android 6.0

 

5. Lenovo K6 Power

Тус утас нь Redmi 4X-ийн адил хүүхэдтэйгээ үргэлж харилцаа холбоотой байхыг хүсдэг эцэг эхчүүдэд илүү тохирсон. Үзүүлэлт сайтай K6 Power бүхий зайг өдөр болгон цэнэглэх шаардлагагүй. Жишээ нь, хүүхэд аяллаар явлаа гэхэд зай дуусна гэсэн айдасгүйгээр хүүхэдтэйгээ яриад байж болох нь. Зайг хэмнэж ашиглавал K6 Power нь хэдэн ч өдрөөр ажиллах хүчин чадалтай ажээ.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч (1 920 × 1 080).
  • Процессор: Snapdragon 430
  • Санах ой: 2 ГБ шуурхай санах ой, 16 ГБ багтаамж + microSD карт
  • Камерууд: үндсэн – 13 Мп, нүүрэн – 16 Мп
  • Зай: 4000 мА*цаг
  • ҮС: Android 6.0

 

6. Huawei Nova Lite

Хуванцар нимгэн гэртэй загварлаг утас нь жижиг гартай бүсгүй эсвэл бага насны хүүхдэд зориулагдсан мэт. Дизайны хувьд даруухан, дээрээс нь Huawei Nova Lite-ийн эд ангийн чанар сайн, хурууны хээ унших боломжтой ажээ. Энэ бүгдийг боломжийн үнээр авах боломжтой.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч (1 280 × 720)
  • Процессор: Snapdragon 425
  • Санах ой: 2 ГБ шуурхай санах ой, 16 ГБ багтаамж + microSD карт
  • Камерууд: үндсэн – 13 Мп, нүүрэн – 16 Мп
  • Зай: 3020 мА*цаг
  • ҮС: Android 7.0

 

7. Motorola Moto E4

Motorola Moto E4 – эдийн засгийн хувьд бүрэн хэмнэлт гаргах болно. Тус төхөөрөмж нь мундаг үзүүлэлтээрээ гайхагдаад байхгүй ч гэлээ ямартай ч хүүхдийн хэрэглээнд нийцнэ. Үүнээс гадна эцэг эхтэйгээ харилцахад ямар ч төвөггүй, видео үзнэ, үндсэн функцууд ч бүгд суурилуулагдсан. Өөрөөр хэлбэл хүүхдийн ухаалаг гар утасны хэрэглээг бүрэн хангаж чаджээ.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч (1 280 × 720)
  • Процессор: MediaTek MT6737T
  • Санах ой: 2 ГБ шуурхай санах ой, 16 ГБ багтаамж + microSD карт
  • Камерууд: үндсэн – 13 Мп, нүүрэн – 16 Мп
  • Зай: 2800 мА*цаг
  • ҮС: Android 7.1

 

8. Meizu M5s

Санхүүгийн хувьд боломжгүй байгаа ч хүүхдэдээ ухаалаг утас авч өгөх шаардлагатай хүмүүст маш боломжийн хэмнэлт гаргаж чадах утас юм. Мэдээж үзүүлэлтийн хувьд гайхагдаад байхгүй, ямартай ч боломжийн үнээр ухаалаг утасны нэн тэргүүний хэрэглээг бүрэн авчихна. Moto E4, M5s загваруудыг сайжруулсан: дэлгэц, санах ойн багтаамж, зайны хүчин чадал хамаагүй дээр болжээ.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5 инч (1 280 × 720)
  • Процессор: MediaTek MT6753
  • Санах ой: 3 ГБ шуурхай санах ой, 16 ГБ багтаамж + microSD карт
  • Камерууд: үндсэн – 13 Мп, нүүрэн – 5 Мп
  • Зай: 3000 мА*цаг
  • ҮС: Android 6.0
24
ГоёГоё
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *